Муу хүн чөлөөгөөр, чоно борооноор гэгчээр орон нутгийн сонгуулийн өмнө МАН-ынхан хийгээд хотын удирдлагууд нийслэлийн замуудыг засах гэж оромдлоо. Найман жил үнэмлэхүй засаглахдаа засаж чадаагүй замаа сонгогчдын саналыг авахын тулд, ажил хийсэн болж харагдахын тулд ганцхан намар засахаар чардайв. Болоогүй ээ, бас хажуугаар нь засаагүй замынхаа бордюрыг хүртэл солиод амжсан. Бордюр сольдог шигээ хотын удирдлагууд ажлаа хийдэг бол манай улс хөгжлийн манлайд хүрч, манай хот жинхнээсээ аз жаргалтай хот болох байв. Харамсалтай нь, манайд ганц л ажил гэрлийн хурдаар үргэлжилж байгаа нь “бордюр ажиллагаа”, бусад нь замын хөдөлгөөн шигээ тэг зогссон.
Энэ жил нийслэлийн хэмжээнд 87 байршилд нийт 165 км зам шинэчлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ нийслэлээс бонд гаргаж, 200 тэрбум орчим төгрөгийг зам засварт зарцуулж байгаагаа хотын удирдлагууд хэлж байлаа. Иргэд татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулж, шал дэмий бордюр сольж байгааг шүүмжилсний хариуд Хотын дарга Х.Нямбаатар “Тэгвэл би замыг чинь засахаа болилоо шүү. Холбогдох байгууллагаар нь шалгуулна. Иргэдээсээ санал авна” хэмээн ээждээ эрхэлж байгаа жаал хүү адил хов зөөж, гомдоллосон. Бүр шөнө оройгоор шууд дамжуулалт хийж, “УИХ-ын дарга асан З.Энхболдыг нүүр цүүрээр алх бариад, бордюр хагалж байна” гэж мэдэгдсэн юм. Хариуд нь З.Энхболд түүнийг нэр хүндэд халдсан, гүтгэсэн хэмээн цагдаагийн байгууллагад хандсан.
Хамгийн сүүлд буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлчүүдийг тэг зогсоож байгаад хэд хэдэн байршилд зам засварын ажил хийсний нэг нь Энхтайваны гүүрээс Тэмээтэй хөшөө хүртэлх авто зам. Тус замыг татвар төлөгчдийн 2.8 тэрбум төгрөгөөр зассан. Гэтэл өглөө нь согтуу эр гуйвж дайван алхах шиг овон товон, долгиотой зам нийслэлчүүдийг угтав. Монголчууд хошин, хөгжилтэйдээ бус, арга ядахдаа “Энэ зам согтуу байна уу, эсвэл би согтуу байна уу” хэмээн элэглэж, зам тавьсан компанийнхныг шүүмжилж, ухаантай хүн бол уншаад нүүр хийх газаргүй болтол нь олон нийтийн сүлжээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Гэтэл тус замыг тавьсан “Трүйрөүд" ХХК-ийн ерөнхий инженер Ж.Мөнхсүх “Бид шөнөөр ажилласан. Стандарт алдсан зүйлгүй. Багахан хэмжээний түвшин алдсан тохиолдол бий. Засах шаардлагатай бол дулааны улиралд засчих нь” хэмээн хээв нэг хэлж зогсов. Ичих булчирхайгаа элгэндээ наана гэдэг нь л энэ байх. Дулааны улиралд дахин засах юм бол, нийслэлчүүд бид өнгөрсөн амралтын өдрүүдээр яах гэж замаа хаалгаж, түгжирч, алхсан болж таарч байна вэ. Тэгээд нэг ажлаа хоёр удаа хийх нь байж болох хэрэг үү. Үүнийхээ төлөө ядаж уучлал гуйчих сэтгэл ч “Трүйрөүд" ХХК-ийнханд байсангүй. Тус компанийнхан туршлагагүй биш, сүүлийн долоон жилийн хугацаанд нийслэлийн зам засварын 20 тэрбум орчим төгрөгийн төсөвт өртөг бүхий нийт 13 тендерт шалгарсан байдаг. Тэгэхээр эл компанийн өмнө нь тавьсан замууд шаардлага хангаж байгаа эсэхэд дахин хяналт тавих хэрэгтэй болж байгаа юм. Нэг үгээр, нийслэлчүүд шинэ замтай болох гэсэн биш, сахил хүртээд шал дорддогийн үлгэр болов.
Орон нутгийн сонгуулийн өмнө сав л хийвэл шууд дамжуулалт хийж, өөрийгөө төдийгүй намынхнаа өмгөөлж байсан Хотын дарга Х.Нямбаатар одоог хүртэл хэл үггүй, ор сураггүй, таг чиг байна. Үгүй ядаж “Гүйцэтгэгч байгууллага алдаа гаргажээ. Бид засуулна” гэж хэлэх болов уу гэтэл тэгсэнгүй. Харин Хотын даргын нэгдүгээр орлогчоор томилогдоод удаагүй Т.Даваадалай “Ийгл” телевизийн мэдээний хөтөлбөрөөр “Мэргэжлийн инженер хүмүүс хариуцлагын алдаа гаргасан байна лээ. Гэхдээ хүн алсан мэт хүндрэлтэй асуудал биш, засаж болох алдаа” хэмээн гүйцэтгэгч компанийг өмгөөлсөн байх юм. Эрхэм даргын хувьд хүн алах л алдаа, бусад бүх зүйл алдаа биш бололтой. Түүний үгээр татвар төлөгчдийн 2.8 тэрбум төгрөгийг салхинд хийсгэх нь алдаа биш болж таарах нь. Тэрбээр мөн үргэлжлүүлэн “Инженер, техникийн ажилтнууд, бүхий л хүн алддаг. Алдаагаа засаад явдаг. Энэ алдаа иргэдийн аюулгүй байдалд нөлөөлөхгүй, замын насжилт, чанарт нөлөөлнө. Хурдтай явбал иргэдийн аюулгүй байдалд нөлөөлнө” гэж хоёр үзүүртэй зүү адил хариулт өгчээ. Тодорхой хэлбэл, энэ замаар зорчиж байгаад амиа алдвал, эрүүл мэндээрээ хохирвол “Хурд хэтрүүлснээс болсон” гэж өөрсдийгөө өмөөрөх нь.
Хариуцлагатай албан тушаал хашиж буй хүн энэ мэт хариулт өгч, иргэдээ доромжилно гэдэг эмгэнэл. Хууль, дүрэм, ёс журам үйлчилдэг оронд бол Хотын даргын орлогч Т.Даваадалай мэтийн хүмүүс хэдийн хариуцлага хүлээж, албан тушаалаасаа огцорчихсон байх байлаа.
| ХОТЫН УДИРДЛАГУУД ХҮН АЛАХААС БУСДАД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ ХЭРЭГ ҮҮ |
|
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |