Монголын улс төрд өрнөж буй бүх үйл явдлын зохиолыг МАН бичиж, гол дүрд нь бусад намынхан санаатай болон санамсаргүйгээр “тоглож” байна.
Өнгөрсөн УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулж, парламентын түүхэнд анх удаа 126 гишүүн сонгогдож, дөрвөн нам, нэг эвслийн төлөөлөл бүхий шинэ “анги” бүрдсэн. Тодорхой хэлбэл, МАН 68, АН 42, ХҮН найм, Үндэсний эвсэл болон ИЗНН /Иргэний зориг ногоон нам/ тус бүр дөрвөн суудал авсан юм. Иргэд ч үүнд эерэгээр хандаж, “Олон нам, нийгмийн бүлгүүд, салбар бүрийн дуу хоолой болсон ард түмний төлөөлөл бүхий парламент бүрдлээ, сөрөг хүчин бий боллоо” хэмээн “алга ташиж” байлаа. Харамсалтай нь, МАН, АН, ХҮН намынхан нэг хөнжилд “орж”, дарга нар нь Хамтарсан Засгийн газар нэрээр “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээг үзэглэж, иргэдийн сонголтыг ханцуйндаа наймаалцан, сайдын суудлаа бялуу адил эн тэнцүүхэн хуваасан юм. Ийн тэднээс хүлээх иргэдийн хүлээлт ч алсарсан.
Залуу сонгогчид ХҮН намд өөрчлөлтийг эхлүүлнэ хэмээн найдаж, илүүтэй санал өгдөг ч хэзээнээсээ тус нам МАН-ын бойжуулсан нам гэх муу нэртэй. Тийм ч учраас дээрх хоёр нам өвөр түрийндээ орох нь цаг хугацааны асуудал. Харин Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэн 30 гаруй жилийн хугацаанд сөрөг хүчин байх гэж хичээж ирсэн АН-ыг арай ч эрх баригч намтай нэг хөнжилд орчих нь чинээ санаагүй. Гэхдээ энэ бүхэн эхнээсээ МАН-ын бичсэн зохиол, тавьсан жүжиг, төлөвлөсөн төлөвлөгөө байлаа. Тэд анхнаасаа АН, ХҮН намыг муухай харагдуулах, тэднийг сонгосон иргэдийн итгэлийг хөсөрдүүлэх гэж Хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Зохиолоо бичсэн зорилгоо ч биелүүлсэн юм. Үүний горыг АН, ХҮН намынхан орон нутгийн сонгуулиар хангалттай хүртэж, иргэд тэдэнд итгэл хүлээлгээгүй. Ингэснээр хоёр нам анхан шатны нэгж дэх гар, хөлөө “тасдуулж”, зүйрлэвэл гаргүй, хөлгүй, бас толгойгүй, хоосон их бие болсон гэсэн үг. Одоо түүнийг дураараа удирдан чиглүүлж болох бөгөөд МАН-ын дараагийн нүүдэл нь Хамтарсан Засгийн газрыг тараах юм гэнэ лээ.
Нэгэнт АН, ХҮН нам МАН-тай тоонот гэрт толгой холбосон тул өдгөө иргэд сөрөг хүчний үүргийг Үндэсний эвсэл болон ИЗНН-аас хүлээж буй. Гэтэл тэд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх нь байтугай нам дотроо хөлөө жийлцээд эхэллээ. Сумыг МАН-ынхан тухайн нам доторх гар, хөл бологсдоороо дамжуулан тавьж, тэр нь ч байгаа оноод эхэлсний жишээг УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатар, дэд дарга асан М.Нарантуяа-Нара нарын зөрчилдөөнөөс харж болно.
Нараг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах тухай яриа өнгөрсөн наймдугаар сараас эх баригч намаас гарч эхэлсэн. Цуу яриа ч биеллээ олж, түүнийг олон нийтийн сүлжээнд өөрийн цахим хуудсаараа шууд дамжуулалт хийж, бараа сурталчилсан. Мөн гадаад улс руу явахдаа таваас доошгүй өдрийн өмнө УИХ-ын даргад мэдэгдэх журмыг зөрчсөн, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй гэх үндэслэлээр УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооноос сануулах арга хэмжээ авсан юм.
Мөн Нара намын дарга Б.Батбаатарыг сонгуулийн үеэрх санхүүгийн тайлангаа танилцуулахыг шаардаж, УИХ-ын чуулганд суудаггүй, үг хэлэх, хурууны хээгээ уншуулах гэж л чуулганы дундуур ороод гардаг гишүүдийн нэг хэмээн цоллосон. Улмаар тэдний хоорондох зөрчил газар авч, эрх баригч намынхны бичсэн төлөвлөгөө хэрэгжиж, ИЗНН-ын Үндэсний хороо өнгөрсөн амралтын өдөр хуралдаж, Нараг дэд даргынх нь албан тушаалаас буулгасан юм. Мөн түүнийг намаас хөөх санал ч гарсан бөгөөд хараахан хөөчихөөгүй. ИЗНН түүхэндээ анх удаа УИХ-д дөрвөн суудал авсан. Үүнд томоохон үүрэг гүйцэтгэсэн хүн нь Нара гэдэгтэй маргах хүн цөөн.
Болсон үйл явдлын хариуд УИХ-ын гишүүн М.Нарантуяа “Намын дарга Б.Батбаатар ах, дүү нарынхаа хүрээнд хурлыг зохион байгуулсан. Шударга бус байдлыг үлгэрлэсэн ИЗНН татан буугдах ёстой” хэмээсэн юм. Энэ бүгдийг ийн нэг бүрчлэн дурдсаны учир нь, дээрх хоёр хүний үйлдэл нь нам доторх дотоод зөрчил төдий харагдах авч цаагуураа “Энэ нам сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж чадахгүй. Ирээдүйд итгэл хүлээлгэх хэрэггүй шүү” гэдэг үгийг давхар дайгаад байгаа юм. Тодруулбал, МАН-ын зохиолыг нь бичсэн жүжигт тэд “тоглож”, намынхаа нэр төрийг шороотой хутгаж орхилоо.
Түүнчлэн олон нийтийн дунд Б.Батбаатар эрх баригчидтай тохироо хийх гэтэл Нара саад болоод байгаа тул түүнийг намаас хөөж байгаа гэх яриа ч байна. Бүүр ИЗНН-ын нийслэлийн хорооны дарга М.Амартунгалаг гэх эмэгтэйг энэ бүхний цаана байгаа ч гэлцэнэ.
Б.Батбаатарын хувьд туршлагатай улстөрч. 2003 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн АН-ын хорооны даргаар сонгогдож, 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр ажилласан. Харин 2016 онд АН-аас хөөгдөж, УИХ-д нэр дэвшиж чадаагүй. Улмаар 2020 онд ИЗНН-аас УИХ-д нэр дэвшсэн ч сонгогдож чадалгүй байдгаа барсан гэдэг. Түүнчлэн 2023 онд ИЗНН-ын дарга болж, өнгөрсөн сонгуулиар жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон юм. Тэрбээр ирэх дөрвөн жилийн хугацаанд хэр ажиллахаас намынх нь ирээдүйн карьер шууд хамаарна. Гэтэл тэд энэ мэт нам дотроо мэрэлцэж, үүнийг намын дарга нь оройлж байгаа нь түүнд намаас нь илүү өндөр эрх ашиг байна гэх хардлагыг төрүүлж буй юм. Тэрбээр долоохон хоногийн өмнө “ИЗНН-ын улс төрийн зөвлөлөөс сүүдрийн Засгийн газар байгуулж ажиллах шийдвэр гаргасан” хэмээсэн нь энэ бүхний ард ердөө хоосон үг төдий байсан нь ил боллоо.
Мөн Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярыг сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх болов уу хэмээх иргэдийн хүлээлт ч талаар болов. Тэрбээр сонгуулийн дараагаас усанд хаясан чулуу мэт алга болж, хаа нэг ёс төдий гарч ирдэг болсон.
Дүгнээд хэлэхэд, манайх өнгөн дээрээ олон намын тогтолцоотой мэт харагдавч бодит байдал дээр нэг намын засаглалтай болжээ. УИХ-д суудалтай намууд МАН-ын малгайн дор нууцаар “нэгдэж”, угжны хурга нь болж, далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч, хүссэн жүжгийг нь тавьж байна. Улмаар эрх баригч намын бичсэн зохиолын дагуу Монголын улс төр дэх үйл явдлууд өрнөж, тэд бусад намдаа дүр хуваарилан, дүрээ үнэмшилтэйгээр амилуулах даалгавар өгч, жүжиг тавиулж, түүнээсээ таашаал авч сууна. Харин сөрөг хүчин болох учиртай намууд МАН-ын тавьсан жүжигт хэн сайн тоглохоороо өрсөлдөж, дотроо алалцаад дуусах бололтой.
| МАН ЗОХИОЛЫГ НЬ БИЧИЖ, БУСАД НАМЫНХАН ГОЛ ДҮРД НЬ "ТОГЛОСОН" МОНГОЛЫН УЛС ТӨР |
|
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-10-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-01 06:00:00
Б.Уранзаяа Азийн наадмын V байрт, Э.Ариунболд VII байрт орлоо
2026-09-30 18:31:09
Н. Ганбаяр Азийн наадмын V байрт орлоо
2026-09-30 18:14:36
Г. Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-30 18:05:36
К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртэж, Азийн наадмын аварга боллоо
2026-09-30 18:00:43
К.Ёолк “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын аваргын төлөө өрсөлдөнө
2026-09-30 15:54:49
Г.Наранцэцэг, Б.Уранзаяа нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-30 15:49:54
2026-09-30 15:42:55
2026-09-30 15:36:34
Монголбанк: Бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгална
2026-09-30 15:11:30
Б.Ганбаяр Азийн наадмын хүрэл медалийн төлөө хүч сорино
2026-09-30 13:34:35
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 60 хувьд хүрлээ
2026-09-30 13:32:54
Маргаашаас цэцэрлэг, сургуулиудад эрт илрүүлэг эхэлнэ
2026-09-30 13:24:29
Э.Дэлгэрмаа Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-30 12:47:39
К.Ёолк, Б. Уранзаяа, Г.Наранццэцэг нар ялж шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ
2026-09-30 12:25:40
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-30 12:00:08
Э.Ариунболд, олимп, дэлхийн аварга Yeldos SMETOV-той барилдана
2026-09-30 11:27:04
Шүлхийн улмаас Баян-Өлгий аймагт 4.7 тэрбум, Ховд аймагт 1.9 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ
2026-09-30 10:35:21
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулжээ
2026-09-30 10:17:19
Нийслэлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр санал солилцжээ
2026-09-30 10:10:18
Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 66 хэрэг бүртгэгджээ
2026-09-30 09:47:28
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хэлэлцжээ
2026-09-30 09:37:33
ROOCKIE: ХАЙРЫН ДУУ, ЭСРЭГ ДҮР ХОЁР Л ХҮНИЙ СЭТГЭЛД ҮЛДДЭГ
2026-09-30 09:30:24
Морин загийн “Мобайл” эмнэлэг шинэ түргэний машинтай болжээ
2026-09-30 08:12:49
Иргэдийн эсэргүүцлийг үл тоож шөнөөр нүүрс тээвэрлэжээ
2026-09-30 08:02:37
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2026-09-30 08:00:00
Ерөнхий сайд Н.Учрал, Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийв
2026-09-30 07:51:30
Таеквондо-гийн дэлхийн цомоос 3 алт, 3 мөнгөн медаль хүртжээ
2026-09-30 07:35:48
Азийн наадамд барилдах жүдочид тэмцээнээ өнөөдөр эхлүүлнэ
2026-09-30 07:10:00
Чөлөөт бөхийн “АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадмын тэмцээн өнөөдөр эхэлнэ
2026-09-30 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-09-30 07:00:00
УЛСЫН НАЧИН Д.ТАВИНТАЙН ХҮҮ СҮХЭЭ: Аав, ах хоёрыг уран мэхээр аархаж барилддаг болохоор нь “Аат ах, дүү бөх” гэдэг болсон юм гэнэ лээ
2026-09-30 07:00:00
ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН АНХНЫ 35 СУРАГЧИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-09-30 07:00:00
ХИЛИЙН ЦЭРГИЙН ДОМОГ САРАА
2026-09-30 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-09-30 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-09-30 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |