• Өнөөдөр 2026-11-19

САЙД БОЛГОН САЙН МЭДЭЭ ДУУЛГАЖ БАЙНА

2026-11-19,   260

         ХАМГИЙН ӨНДӨР УРГАЦ ХУРААСАН ЖИЛ БОЛЛОО

         Ерөнхийлөгчийг ажлаа өгч байгааг мэдэгдснээс хойш салбарын сайд бүр сайн мэдээ дуулгаад эхэллээ. Хоногийн дотор шатахууны үнэ буулгаж, 1990 оноос хойш хамгийн өндөр ургац хураасан жил болж байгааг мэдэгдэж эхэлсэн. Мөн Батлан хамгаалахын сайд  Д.Батлут ч ажлаа өгөхөө больсон тухайгаа мэдэгдээд байгаа. Тодруулбал,  Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат "Энэ жилийн хувьд Монголын газар тариалан эрхлэгчдийн хөдөлмөрийн үр дүнд Засгийн газраас цаг үеийн холбогдолтой нэлээд олон арга хэмжээг газар тариаланчтайгаа зөвшилцөсний үр дүнд бид 1990 оноос хойших хамгийн өндөр ургацыг энэ онд хурааж авлаа гэсэн дүн мэдээ гарсан байна. Засгийн газрын хувьд байгуулагдсан цагаасаа эхэлж, газар тариалангийн салбар руу онцгой анхаарлаа хандуулж, энэхүү салбар дээр гарсан хүндрэлүүдийг хурдан давж гарч, хаврын тариалалтыг хугацаанд нь эхлүүлэх том зорилгын хүрээнд тариаланчдын өмнө тулгамдсан зээлийн асуудлыг шийдвэрлэж, 910 иргэн, аж ахуй нэгж 139.7 тэрбум төгрөгийн эргэлтийн зээлийг энэхүү аж ахуй нэгжүүдэд олголоо. Мөн хаврын тариалалтын үеэр шатахууны асуудал ид эхэлж байсан цаг үед тасралтгүй үйл ажиллагааг нь явуулах чиглэлээр 1245 иргэн, аж ахуй нэгжид түлш, шатахууныг 3400 төгрөг буюу тухайн үеийн хамгийн бага ханшаар нийлүүлж ажилласны үр дүнд 1.4 сая тонн ургац хурааж авснаас 574 мянган тонн үр тариа, үүнээс 520 орчим мянга нь улаан буудай, 170 орчим мянган тонн төмс, 110 орчим мянган тонн хүнсний ногоо, 394 мянган тонн тэжээлийн ургамал, 57 мянган тонн тосны ургамал хурааж авч чадсан байна. Үүний үр дүнд Монгол Улсын хүн амын гурил, тос, хүнсний ногооныхоо 80 орчим хувийг хангаж чадлаа" гэсэн юм. 

ШӨНИЙН ДОТОР ШАТАХУУНЫ ҮНЭ БУУЛГАХ Г.ДАМДИННЯМ

       Харин шатахууны үнэ буулгана, хэвийн болгоно гэж иргэдийг хуурсаар ирсэн Г.Дамдинням өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу Сангийн сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нар хамтарч шатахууны үнийг тогтворжуулах, бууруулах чиглэлд авах арга хэмжээнийхээ саналыг танилцуулж, Засгийн газрын тогтоол гарлаа. Засгийн газрын тогтоолын үр дүнгээр өнөө шөнийн 00:00 цаг буюу маргаашаас эхлээд энгийн АИ-92 шатахууны үнийг 150 төгрөгөөр, "Евро-3"-аас дээш шатахууны үнийг 1000 төгрөгөөр тус бүр бууруулах шийдвэр гарлаа. Үүнтэй холбоотой зохицуулалтыг хийх үүрэг даалгаврыг  Сангийн сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, НӨАТ-ын баримтын тулгалт хийдэг алба, Шатахууны штаб зөвлөснөөр Монгол банк, хөгжлийн банкны удирдлагуудад өгсөн тогтоол гарлаа. Өнгөрсөн хугацаанд хангалтын асуудал бэрхшээлтэй байлаа. 2026 оны долдугаар сард бид захиалга хийсэн шатахууныхаа 50 хувийг авч байсан. Наймдугаар сард нийт хэрэгцээт шатахууны 60 гаруй хувийг авсан. Ингээд сар сараар хувь өсөж байлаа. Арваннэгдүгээр сарын захиалгын байдал харьцангуй гайгүй байгааг дуулгасан. 

ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫГ ШАЛГУУЛАХАА МЭДЭГДСЭН Н.УЧРАЛ

       Харин Ерөнхий сайд Н.Учрал "Улсын Ерөнхий сайдын хувьд Гашуунсухайтын төмөр зам, Бодь группийн оффтейк гэрээтэй нэр нь холбогдсон, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан, тухайн үед төр засагт ажиллаж байсан, шийдвэр гаргалцсан төрийн бүх өндөр албан тушаалтнууд бүгд шалгуулах ёстой гэж үзэж байна. Манай, танай гэлтгүй, хүний өөрийнгүй шалгуулах ёстой. Үнэн хагас дутуу байж болохгүй. УИХ-ын гишүүний халдашгүй эрхэнд нуугдаж, энэ асуудлаас зугтах эрх хэнд ч байхгүй. Үнэнийг хэлэх цаг ирлээ. Гашуунсухайтын төмөр зам, улс төрд үүссэн нөхцөл байдал бол ҮАБЗ-ийн тэргүүнээр ажиллаж байсан, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр асан Х.Баттулгаас эхлэлтэй. Х.Баттулга Ерөнхийлөгч 2019 онд ҮАБЗ-ийг тэргүүлэн ажиллаж байхдаа Гашуунсухайтын төмөр замыг нууцад авсан. Оффтейк гэрээний ажлыг явуулна гэж урьдчилгаа төлбөр авах шийдвэр гаргуулсан. 280 сая ам.доллароор шороо овоолсон. Энэ асуудлаас болж өмнөөс нь гадаад дотоодын иргэд ял шийтгэл авч, зарим зөвлөх, туслах нь хил давж зугтсан" гэв. Харин "Гашуунсухайт төмөр зам, оффтейк гэрээтэй холбоотой бүх процесст нь олон улсын санхүүгийн үнэлгээ, хөндлөнгийн аудит оруулах үүрэг чиглэлийг Чингис хаан баялгийн сан нэгдэлд өгсөн. Сөрөг хүчний шаардлагыг хүндэтгэж байгаа. Сонсгол санаачилж байгаа гишүүдийг манай, танай гэхгүйгээр дэмжиж, шаардлагатай мэдээллээр хангуулна. Сонсголоо хий, үнэн мөнөө тогтоо, дүгнэлтээ хууль хяналтын байгууллагад хүргүүл гэж байгаа. Хариуцлага нэхсэн ард түмний шаардлагыг төрийн өндөр албан тушаалтнууд хүндэтгэлтэй хүлээж авах ёстой. Хариуцлага нэхсэн шаардлагыг үл хүндэтгэсэн хэн бүхнийг хашиж буй албан тушаал, харьяалах нам эвсэл харгалзахгүйгээр Монголын хууль дуудах болно гэдгийг сануулсан. 

       ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР ЯВЖ, Д.БАТЛУТ ҮЛДЛЭЭ 

        Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгөөд байсан. "Улс орны тогтвортой байдлыг хангах үүднээс Батлан хамгаалах яамны сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн ч, Ерөнхий сайд Н.Учрал улс орны аюулгүй байдалтай холбоотой энэ салбар эзгүй байж болохгүй хэмээн үзэж өргөдлийг хүлээн авсангүй. Би шийдвэрийг нь хүндэтгэн үзэж ажлаа үргэлжлүүлэхээр боллоо. Миний бие анхнаасаа хоёргүй сэтгэлээр ажилласаар ирсэн. Яаж ажиллаж ирсэнийг холбогдох хүмүүс илүү сайн хэлж өгөх байх. Ерөнхийлөгч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгснийг дэмжиж байна. Тэрээр сүүлийн сар гаруй хугацаанд үнэн худал нь мэдэгдэхгүй гүтгэлгэд өртсөн. Өөрөө шийдвэрээ гаргаж, иргэн болоод асуудалд хандах нь зөв гэж бодсон болов уу гэж харж байна. Миний зүгээс УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед дэмжиж кноп дарна. Харин Ерөнхийлөгчийг огцорвол маргааш нь ирнэ гэж худал үнэн мэдэгдэхгүй юм ярьж байсан хүн одоо ирвэл таарна. Хариуцлагаа хүлээж шалгуулах хэрэгтэй гэж бодож байна. Сүүлийн саруудад улс орны хөгжил бус хулгай ярьсаар л өнгөрлөө” гэсэн юм. 

САЙД БОЛГОН САЙН МЭДЭЭ ДУУЛГАЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 11
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-19 11:27:46
    80955877DYYDLGN : SEXSDI BOOB XXI BOOW XANTLA DOLOOJ TOMSGN DOLOON ALNI SEXSYG ANUSDMAAR TACHAANGUI UILCHLI BIEE UNELLEED80955877

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-19 11:27:45
    80955877DYYDLGN : SEXSDI BOOB XXI BOOW XANTLA DOLOOJ TOMSGN DOLOON ALNI SEXSYG ANUSDMAAR TACHAANGUI UILCHLI BIEE UNELLEED80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-19 11:27:44

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-19 11:27:43

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-19 11:27:42
    80955877DYYDLGN : SEXSDI BOOB XXI BOOW XANTLA DOLOOJ TOMSGN DOLOON ALNI SEXSYG ANUSDMAAR TACHAANGUI UILCHLI BIEE UNELLEED80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-19 11:15:33
    Зочин: ...арми өлсгөлөн...сайн мэдээ юү
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188