• Өнөөдөр 2026-11-19

МАН-ЫН ХАГАРАЛД АН-ЫН Х.БАТТУЛГА БУРУУТАЙ

2026-11-19,   120

  Толхилцож дуусдаггүй МАН-ынхан том, жижгээ үзэхээр дотооддоо доргиотой байна. Ноорог цааснаас эхлээд нотлох баримтаар “байлдах” боллоо. Тэдний хэрүүл тэмцэл бүлгийн хурал, чуулганы танхимаасаа хальж хил дамнасан цахим хэлбэрт шилжив. Нэр нь дурдагдах төдийд нэг л өглөө бид Ерөнхийлөгчгүй улсад сэрэх нь тэр. Үнэхээр Монголын улс төрд улангассан гал асаж байна. Хавь ойроо түймэрдэж, хүний өөрийнгүй хүчгүйдүүлж чадах эрх мэдэл, хүч чадалд хамгийн ойр нь хэн бэ гэвэл Халтмаагийн Баттулга. Өөрөөр хэлбэл, Х.Баттулгын гаргаж байсан улс төрийн шийдвэр, Л.Оюун-Эрдэнэтэй тогтоосон харилцаа, төмөр замын төслүүдтэй холбогдсон маргаан зэрэг асуудал нь МАН-ын дотоод хагарал, эрх мэдлийн төлөөх зөрчилд хамгийн чухал нөлөө үзүүлдэг. Түүнийг ийн хэлэхийн учир түүхийг эргэн сөхье. У.Хүрэлсүх албан тушаалаа сайн дураараа өгч, авлигын хэрэгт хамааралтай эсэхээ шалгуулах тухайгаа мэдэгдэв. Ердөө нэг хоногийн дараа Ерөнхий сайд Н.Учрал уг төслийн шийдвэр гаргалтад оролцсон хүмүүс, түүний дотор Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг шалгах шаардлагатай гэж мэдэгдсэн байна.

МОНГОЛ АРДЫН НАМЫН ХУВААГДАЛ БУЮУ “МОНГОЛ ЯЛНА” ЕРӨНХИЙЛӨГЧ

2017 он. МАН-ын анхны том хуваагдал ба Х.Баттулгын Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалт. Угтаа УИХ-ын сонгуулиар 76 суудлын 65-ыг МАН дангаараа авсан маш том ялалт байсан. Гэвч тэд дотроо хагаралдаж, эрх ашгийн зөрчлөө дийлэлгүй 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн М.Энхболдоо ялагдуулсан. Тодруулбал, 2017 оны долдугаар сарын 7-ны хоёр дахь шатны санал хураалтаар Х.Баттулга М.Энхболдыг ялж, Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Үүний дараа МАН доторх Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг дэмжигчид, У.Хүрэлсүхийн талын зөрчил хурцдаж эхэлсэн байдаг. Есдүгээр сарын 7-нд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг УИХ огцруулсан. Харин есдүгээр сарын 26-нд нь эрх баригч нам У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр сонгож, тухайн үеийн төрийн тэргүүн Х.Баттулга томилгоог зөвшилцөж аравдугаар сарын 4-нд шинэ Ерөнхий сайдаа томилсон. Шууд биш утгаараа Х.Баттулгын нөлөө буюу түүний сонгуулийн ялалт МАН-ын удирдлагад хариуцлага нэхэх, удирдлага солих улс төрийн шинэ нөхцөлийг бүрдүүлсэн гэж болно. Өөрөөр хэлбэл, түүний сонгуулийн ялалт эсрэг намын дотоод эрх мэдлийн тэмцлийг хурцатгасан гадаад хүчин зүйл болсон гэж тайлбарлах үндэстэй.

“60 ТЭРБУМЫН ХЭРЭГ”-ЭЭР М.ЭНХБОЛДЫГ УНАГАВ

2018–2019 он. Миеэгомбын Энхболдыг огцруулах хөдөлгөөнд Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын үйл ажиллагаа гайхалтай давхацсан байдаг. МАН-ын томчууд М.Энхболдыг дэмжигчид болон У.Хүрэлсүхийн талынхан гэсэн хоёр томоохон жигүүрт хуваагдсан. Тэд ийнхүү хоёр талд гарахын учир нь “60 тэрбум”-ын хэрэг төдийгүй албан тушаалын томилгоо, парламентын удирдлагын маргаан гол сэдэв болсон байдаг. Энэ үед Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар зэрэг МАН-ын гишүүд М.Энхболдыг огцруулах хөдөлгөөнд идэвхтэй оролцож ард иргэдтэйгээ хамт талбай дээр гарч жагсаал, тэмцэл зохион байгуулж байсан түүх ч бий. Харин уг сиймхийг овжин ашигласан хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга. Тэрбээр 2019 оны нэгдүгээр сарын 4-нд “УИХ-ын даргыг чөлөөлөх эрх зүйн зохицуулал”-тыг өөрчлөх хуулийн төсөл санаачилж байлаа. Үйл явц хурдтай биш ч эцсийн үр дүн нь тодорхой байсан юм. Улмаар 2019 оны нэгдүгээр сарын 25-нд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 39 гишүүн М.Энхболдыг чөлөөлөх тогтоолын төсөл өргөн барьсанаар УИХ-ын даргын албан тушаалаас нь чөлөөлөв. Энэ үйл явдалд Х.Баттулгын оролцоо зөвхөн улс төрийн мэдэгдлээр хязгаарлагдаагүй гэж болно. тэр хууль санаачлах бүрэн эрхээ ашиглан, парламентын удирдлагыг солих эрх зүйн замыг нээхэд гар бие оролцсон. Өөрөөр хэлбэл, МАН-ын нэг хэсгийн зорилго сөрөг хүчнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн санаачилгатай давхацсанаар М.Энхболдын улс төрийн байр суурь суларсан. Эндээс л Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын хожмын харилцаа, их нийцэл эхэлсэн байдаг.

ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙДЫН МӨЧӨӨРХӨЛ

2021 оны нэгдүгээр сар. Х.Баттулга, У.Хүрэлсүхийн харилцаа эрс муудсан байлаа. Түмний нүдэнд ил тод сөргөлдөөн болсон нь 2021.01.20–2021.01.27. Уншигч та санаж буй бол тухайн үед амаржсан эх, нярайг халдвар хамгааллын журмаар шилжүүлэхдээ хүнлэг бус хандсан асуудлыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал болсон. Нэгдүгээр сарын 21-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраа огцруулах шийдвэр гаргаж, мэдэгдэл хийхдээ “Дээрх жагсаалыг Ерөнхийлөгч Х.Баттулга санхүүжүүлж, улс төржүүлсэн” хэмээн буруутгаж байлаа. Харин нөгөө талдаа Х.Баттулга уг мэдэгдлийг няцааж, иргэдийн сайн дурын жагсаалыг зориуд зохион байгуулсан мэт тайлбарлаж буйг шүүмжилж суусан. Мэдээж хэрэг уг асуудлаар хууль, хяналтын байгууллага шалгалт явуулсан ч жагсаалыг Х.Баттулга санхүүжүүлсэн болохыг баримтаар нотолж чадаагүй юм. Энэ бүхний ард У.Хүрэлсүх ажлаа өгч, түүний оронд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сарын 27-нд Ерөнхий сайдаар томилогдсон байдаг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг томилох саналыг УИХ-д хүргүүлж, шинэ Ерөнхий сайдтай албан ёсоор уулзсан. Нэг талд У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын тэмцэл улам бүр ширүүсэж байсан бол нөгөө талд Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нарын хооронд хамтран ажиллах боломж ийн эхэлж байв.

МАН-ЫГ ТАРААХ АСУУДЛААР УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД МАТЕРИАЛ ХҮРГҮҮЛЭВ

2021 оны дөрөвдүгээр сар. Ерөнхийлөгч Х.Баттулгын МАН-ыг тараах асуудал шуугиан тарив. Энэ бол сөрөг хүчний Ерөнхийлөгчийн зүгээс МАН-ын эсрэг ил тод хийсэн улс төрийн томоохон алхам байсан юм. Түүнийг ийн довтолж байх цаг дор Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр “Ерөнхийлөгчийн нэг удаагийн бүрэн эрхийн хугацааны шинэ зохицуулалт” гарсан юм. Өөрөөр хэлбэл Х.Баттулгад тус зохицуулалт үйлчлэхээр болж, тэрбээр дахин Ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүй болов. Нэгэнт өөрийнх нь эрх ашиг, улс төрийн карьерыг боомилсон учир тэр ч зүгээр суусангүй. Тэрбээр, 2021 оны дөрөвдүгээр сарын 19-нд “МАН-ыг тараах үндэслэл бүрдсэн” гэж мэдэгдэн захирамж гаргасан байдаг. Улмаар дөрөвдүгээр сарын 23-нд холбогдох материалыг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Түүний дэвшүүлсэн үндэслэлд “МАН төрийн байгууллагуудад зохисгүй нөлөө тогтоож, хууль тогтоомж зөрчсөн” гэх агуулга тусгагдаж, асуудлууд хөндөгдсөн. Мэдээж хэрэг МАН түүний байр суурийг эсэргүүцсэн. Энэ бүх процессыг сайтар харвал Ерөнхийлөгчийн сонгууль ойртсон үед МАН-ын хууль ёсны оршин тогтнолыг шүүхээр шийдвэрлүүлэх санаачилга гаргасан нь Х.Баттулга, МАН-ын удирдлагын зөрчлийг улам хурцатгасан байж мэдэх юм.

ЭСРЭГ НАМЫНХАА ЕРӨНХИЙ САЙДЫН ЗӨВЛӨХӨӨР АЖИЛЛАВ

2021–2022 он. Намаа түшиглэн сонгуульд ялалт байгуулж, төрийн тэргүүнээр ажиллаж асан сөрөг хүчний лидер МАН-ын Ерөнхий сайдын зөвлөхөөр эргэн ирэв. Энэ эргэн ирэлтээс Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын хооронд ямар нэгэн харилцаа холбоо, хамтын ажиллагаа байсан гэдгийг харж болно. Тодруулбал, 2021 оны есдүгээр сард Х.Баттулга Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж эхэлсэн. Нэг нь зөвлөж, нөгөө нь сонссоор тэд багагүй хугацааг өнгөрүүлсэн байдаг. 2022 оны дөрөвдүгээр сарын 5-нд Л.Оюун-Эрдэнэ түүнийг зөвлөхөөс чөлөөлснөө мэдэгдэж байв. Энэ талаараа тухайн үеийн Ерөнхий сайд “Спортыг дэмжих, олимпын хөдөлгөөнийг хөгжүүлэх хүрээнд хамтран ажилласан бөгөөд Х.Баттулга АН-ын даргад нэр дэвшихтэй холбогдон зөвлөхөөс чөлөөлсөн” хэмээн тайлбар өгч байлаа. Өнгөц харахад Х.Баттулга зөвхөн МАН-ын эсрэг үйл ажиллагаа явуулж байгаагүй. Шаардлага цаг үедээ тухайн намын Ерөнхий сайдтай гар барин ажиллаж байсан нь үүгээр нотлогддог. Харин Л.Оюун-Эрдэний уг үйлдэл ах нарынх нь эгдүүцлийг хүргэж, МАН-ын дотоод хагарал, фракц хоорондох зөрчил улам ширүүссэн байх.

ТУХАЙН ҮЕИЙН УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯР ЮУ ХЭЛЖ БАЙВ

2024–2025 он. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Х.Баттулгын нөлөө байсан гэж нэр бүхий улс төрчид мэдээлэл өгч, мэдэгдэл хийж байлаа. Энэ бол түүхэнд анх удаа 126 гишүүнтэй парламент бий болсон түүхэн цаг үе. Тухайлбал, УИХ-ын сонгуулиар МАН 68, АН 42 суудал авсан. Гэвч эрх баригч намын удирдагч Л.Оюун-Эрдэнэ АН, ХҮН намтай хамтарсан Засгийн газар байгуулсан. Л.Оюун-Эрдэний дээрх үйлдлүүд МАН дотор албан тушаал, бодлогын асуудлаарх зөрчлийг дахин сэдрээв. 2025 оны дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Х.Баттулгын нөлөө орсон” хэмээн шүүмжилж байсан удаатай. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 21-ний МАН-ын бүлгийн хуралдааны үеэр “Л.Оюун-Эрдэнийг Х.Баттулгатай хамтран ажиллаж байна” хэмээн буруутгасан санаа цухалзаж, мэтгэлцээн өрнөж байв. Эрх баригч намын бүлгийн хурлын гол маргаан нь Х.Баттулгатай ойр гэж үздэг хүмүүс төрийн албан тушаалд томилогдож байгаа эсэх, Ерөнхий сайдын шийдвэрт намын гаднах улстөрч нөлөөлж байгаа эсэх асуудал байлаа. Тухайн үед Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгатай улс төрийн далд хамтын ажиллагаатай гэх тайлбарыг няцааж байлаа. Харин 2025 оны тавдугаар сард Ерөнхий сайдын бэр охины цүнхний талаарх шуугиан дэгдэж, олон нийтийн эсэргүүцэл өрнөв. Тэгвэл Ерөнхий сайдын суудал ганхаж, бултах өнцөггүй шахагдаж байсан энэ цаг үед АН хамтарсан Засгийн газраас сайн дураараа гарсан. Тэр бүү хэл, УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайдад итгэл үзүүлэх санал хураалтад оролцохгүй хэмээн шийдвэрлэж байв. Түүнд итгэл үзүүлэх тухай санал хураалт зургадугаар сарын 2-ны шөнө болж өнгөрсөн байдаг. Санал хураалтад оролцсон 82 гишүүнээс 44 нь Л.Оюун-Эрдэнийг дэмжсэн хэдий ч УИХ-ын нийт гишүүний олонх болох 64 саналд хүрээгүй тул зургадугаар сарын 3-нд огцорсонд тооцсон.

  Үүнд Женкогийн нөлөө байсан эсэх асуудал нэг хэсэгтээ л ярианы сэдэв болж байлаа. Мөн тухайн үед “Х.Баттулга АН-ын зарим гишүүнтэй уулзаж, Л.Оюун-Эрдэнийг дэмжүүлэхээр оролдсон байж болзошгүй” талаарх нийтлэл цөөнгүй хэвлэлээр гарч байв.

МАН-ЫН ХАГАРАЛД АН-ЫН Х.БАТТУЛГА БУРУУТАЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 15
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-19 09:58:42
    80955877DYYDLGN : BOOW AMTAIXAN DOLOOJ BOOB VNZN XXI80955877SHAAX AXN ANUSN NUX DOLOOJ80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-19 09:58:42
    80955877DYYDLGN : BOOW AMTAIXAN DOLOOJ BOOB VNZN XXI80955877SHAAX AXN ANUSN NUX DOLOOJ80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-19 09:58:41
    80955877DYYDLGN : BOOW AMTAIXAN DOLOOJ BOOB VNZN XXI80955877SHAAX AXN ANUSN NUX DOLOOJ80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-19 09:57:12
    80955877DYYDLGN : SEKSEER VANXANDI BIEE UNELLEED BOOW XXMOOR ANUSDAAD XUCHIN XNE TOMSGN DOLOOJ VANAGLI ONGONOO TACHAANGUI TSOOLLYYLI ALNI SEXSEER80955877SEXSYGEER MASSAJLI

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-19 09:57:11

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-19 09:57:10

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-19 09:57:09

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-19 09:57:08
    80955877DYYDLGN : SEKSEER VANXANDI BIEE UNELLEED BOOW XXMOOR ANUSDAAD XUCHIN XNE TOMSGN DOLOOJ VANAGLI ONGONOO TACHAANGUI TSOOLLYYLI ALNI SEXSEER80955877SEXSYGEER MASSAJLI
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-19 09:57:07
    80955877DYYDLGN : SEKSEER VANXANDI BIEE UNELLEED BOOW XXMOOR ANUSDAAD XUCHIN XNE TOMSGN DOLOOJ VANAGLI ONGONOO TACHAANGUI TSOOLLYYLI ALNI SEXSEER80955877SEXSYGEER MASSAJLI
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-11-19 09:57:06
    80955877DYYDLGN : SEKSEER VANXANDI BIEE UNELLEED BOOW XXMOOR ANUSDAAD XUCHIN XNE TOMSGN DOLOOJ VANAGLI ONGONOO TACHAANGUI TSOOLLYYLI ALNI SEXSEER80955877SEXSYGEER MASSAJLI
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188