.jpg)
Чөлөөт бөхийн “Төгс” дэвжээний бөх ОУХМ, Батхуягийн Мөнх-Эрдэнэ Увс аймгийн Тэс суманд төрсөн. Түүний анхны багш Буянт гэдэг дунд сургуулийнх нь чөлөөт бөхийн багш бий. Б.Мөнх-Эрдэнэ тэр үед Буянт багшийнхаа секцэнд орж, чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн юм билээ. Анхны багшийнхаа ач тусаар чөлөөт бөхийн спортод дур сонирхолтой болж, бөх болох эхлэлээ зөв тавиад, “Төгс” дэвжээний Төгс багшийн хичээл, зүтгэлийн үр дүнд өдий зэрэгтэй яваадаа баярлаж, талархдаг гэсэн.
.jpg)
Б.Мөнх-Эрдэнэ 2024 онд Албани Улсын нийслэл Тирана хотод болсон чөлөөт бөхийн “U23” насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ 16-д Украины Георгий Казанжигийг 9:2-оор, Шөвгийн наймд Энэтхэгийн Шубхамыг 13:2-оор цэвэр ялсан юм. Улмаар хагас шигшээ барилдаанд 2022 оны Европын аваргын хүрэл медальт Армений Манвел Хнзрцянд 13:3-аар хожигдсон. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Германы Никлас Стечелег 7:5-аар ялж, ДАШТ-ий хүрэл медалийн эзэн болж байлаа. Уг нь Армений бөхийг хожих боломж түүнд байсан. Тэр хэт яараад, барилдаандаа төвлөрч чадаагүй. Сэтгэл догдлолоо удирдаж чадахгүй, жаахан яараад байсан болохоор хяналтаа алдаж, алдаа их гаргасан юм.
.jpg)
Харин ОХУ-ын Красноярск хотод болсон олимп, дэлхийн аварга, алдар бөх Иван Ярыгины нэрэмжит чөлөөт бөхийн “Алтан Гран при-2026” тэмцээний 57 кг-ын жинд амжилттай барилдаж алтан медаль хүртсэн билээ. Тэрбээр 2025 оны дэлхийн аварга, 2026 оны ДАШТ-ий хүрэл медальт БНАСАУ-ын бөх Хан Чон Соныг 11:1-ээр илүүрхэн, оноогоор цэвэр ялж, алтан медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын бөхийг ялж, Иван Ярыгины “Гран при” тэмцээнээс эрэгтэй бөхчүүдийн 27 жилийн дараах алтан медалийг тус тэмцээнээс авчирсан юм. “Бага дэлхийн аварга” хэмээн алдаршсан энэхүү нэр хүндтэй тэмцээнээс өмнө нь 1991 онд ОУХМ Л.Сэргэлэнбаатар, 1999 онд МУГТ О.Пүрэвбаатар нар алтан медаль хүртэж байсан түүхтэй. Ярыгины “Гран при”-ээс медаль хүртсэн тамирчид ДАШТ-ээс медаль хүртдэг уламжлал шахуу зүйл тогтсон нь тус тэмцээний чанар, чансааг харуулдаг.
.jpg)
ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ "Астана-2026" чөлөөт бөхийн ДАШТ-ий 57 кг-ын жинд Венесуэлийн Педро Родригесийг 7:2-оор буулган авч, шигшээ наймд шалгарсан. Улмаар дөрөвний нэгт үлдэх дараагийн тойрогт Мексикийн Роман Браво Янгтай барилдаж, эцсийн мөчид 4:3-аар тун харамсалтайгаар дийлдсэн.
.jpg)
Дагах тойргийн барилдаанд Б.Мөнх-Эрдэнэ, Казахстаны Мейрамбек Картбайтай хүч үзсэн. Манай тамирчин барилдааны эхэнд даралт аваад алдсан бол цагийн төгсгөлд мордох мэхээ даалгаж бүхэл дөрвөн оноог авснаар 10:8-аар ялсан юм.
Ингээд ДАШТ-ий хүрэл медалийн БНАСАУ-ын буюу Хойд Солонгосын тамирчин, өнгөрсөн 2025 оны дэлхийн аварга Хан Чон-Сонтой дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдсан. Б.Мөнх-Эрдэнэ эхний үеийг 1:0-ээр давамгайлсан боловч, Хойд Солонгосын тамирчин шийдвэрлэх хагаст 3:1-ээр ялж, хоёр жил дараалан дэлхийн медальд хүрсэн. Харин ОУХМ Б.Мөнх-Эрдэнийн хувьд, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа медалийн төлөө хүч сорьж, тавдугаар байрт шалгарсан юм.
.jpg)
Б.Мөнх-Эрдэнэд жаахан аз, ёндоо дутаад байна уу гэж харагддаг. Мөн барьц, байрлал, шилжилт хөдөлгөөний алдаа гаргаад байдаг. Б.Мөнх-Эрдэнэ их хурдтай, олон талын барилдаантай. Хөл сайн авч байгаа ч хэвтээ барилдааны хамгаалалт жаахан сул байгаа мэт харагддаг. Мэхэндээ даацтай, гүйцэтгэл сайтай байгаа хэдий ч хурдтай барилдаанд хий гаргадаг, түүнийг нь өрсөлдөгчид ашиглаад байх шиг. Барилдааны арга барилаа улам сайжруулан, хяналттай төвлөрч, хий зайгүй барилдахад дэлхийн медаль түүнд ойрхон бий.
| ХИЙ НЬ АРИЛАХ ҮЕД ХЭНД Ч ДИЙЛДЭХГҮЙ БӨХ |
|
Ад үзэгдэх зоригтой бай
2026-11-19 09:00:00
ШАТАХУУНЫ АГУУЛАХ БАРИНА ГЭЖ ЗАСГИЙН ГАЗРААС 5.6 ТЭРБУМ ТӨГРӨГ АВСАН Ж.СЭРГЭЛЭН ЭНГИЙН АИ-92-ЫГ ЕВРО-92 ГЭЖ ӨНДӨР ҮНЭЭР ЗАРЖ БАЙЖЭЭ
2026-11-19 07:00:00
ШАТАХУУНЫ ҮНЭ БУУЛАА ГЭЭД БАЯРЛААД БАЙХ ЮМ БАЙХГҮЙ
2026-11-19 07:00:00
"АЛСЫН УДИРДЛАГА", "ХЭВТРИЙН ХҮН", "ЗОГСООЛ"-ЫГ НАЙРУУЛСАН С.БЯМБА
2026-11-19 07:00:00
ЗАЛУУ ҮЕЭ ЗҮХСЭН ХӨГШИД, ЭЦЭГ, ЭХЭЭ ХАРААСАН ХҮҮХДҮҮДЭЭР ДҮҮРЛЭЭ, МОНГОЛ
2026-11-19 07:00:00
ХИЙ НЬ АРИЛАХ ҮЕД ХЭНД Ч ДИЙЛДЭХГҮЙ БӨХ
2026-11-19 07:00:00
2026-11-18 20:19:08
Сэтгүүлч Б.Даваахүүг 30 хоног цагдан хорьсон шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ
2026-11-18 16:33:16
Ц.ИДЭРБАТ: 1990 оноос хойших хамгийн өндөр ургацыг энэ жил авлаа
2026-11-18 15:30:33
АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-11-18 15:21:25
Г.ДАМДИННЯМ: Шатахууны үнийг бууруулна
2026-11-18 14:58:21
Таеквондо-гийн улсын аваргын “Мастерс” ангиллын шилдгүүд тодорлоо
2026-11-18 12:09:34
Н.УЧРАЛ: Ард түмний шаардлагыг үл хүндэтгэсэн хэнийг ч Монголын хууль дуудна
2026-11-18 11:46:41
Н.УЧРАЛ: Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарыг ажлаас нь чөлөөлнө
2026-11-18 11:26:45
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ “МОНГОЛ БИЧИГ-МОНГОЛ БАХАРХАЛ” БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
2026-11-18 10:34:39
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АЛБА ХААГЧИД ОЛОН УЛСЫН ТУУХАЙ ӨРГӨЛТИЙН ТЭМЦЭЭНД АЛТ, МӨНГӨ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ
2026-11-18 10:27:34
Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын нийслэл Рига хотноо ажиллажээ
2026-11-18 09:11:35
2026-11-18 09:01:08
ГЭМТ ХЭРЭГ, ХҮЧИРХИЙЛЛИЙГ ГОЁЧЛОН ХАРУУЛСАН КИНО ХИЙХЭЭ ЗОГСООЁ УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-18 08:38:01
ЖИНДҮҮ ХОРВООД ЖАРГААГҮЙ НАР
2026-11-18 08:00:00
СҮҮЛИЙН ТАВАН ЖИЛД ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР 312 ХҮҮХЭД АМЬ НАСАА АЛДЖЭЭ
2026-11-18 07:41:57
АҮЭБ-ИЙН САЙД Г.ДАМДИННЯМЫН ШАТАХУУН ИМПОРТЛОГЧДОД ТАРААСАН 156 ТЭРБУМ МАН-Д ХАНДИВ БОЛЖ ИРЭХ ҮҮ
2026-11-18 07:00:00
ӨӨРӨӨСӨӨ ЭХЭЛСЭН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН УЛС ТӨРИЙН “ЦЭВЭРЛЭГЭЭ”
2026-11-18 07:00:00
Ч.БЯМБАДОРЖ: УЛСЫН ЦОЛНЫ “БОСГО” ӨНДӨР ГЭДГИЙГ МЭДЭРСЭН
2026-11-18 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-18 07:00:00
ЧИЛИ, ЗАМБИГИЙН БАЯЖСАН ХИЙГЭЭД, БУРУУДСАН ТҮҮХ
2026-11-18 07:00:00
УДАМ ДАМЖСАН ЖАЛАМ ХАР
2026-11-18 00:07:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |