• Өнөөдөр 2026-11-19

О.ЦОГТГЭРЭЛ: Нэг хэсэг хүн шалгуулсан нэр зүүж, жүжгээ үргэлжлүүлэх вий

     Ардчилсан намын бүлгээс мэдээлэл өглөө.

        Энэ үеэр Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл "Монгол Улсын ард иргэдийн шударга ёсны зүй ёсны шаардлага, авлигажсан тогтолцоог, авлигажсан төрийг шүүмжилсэн хүчтэй байр суурь, үүнийг илэрхийлсэн Ардчилсан намын шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч болоод төрийн өндөр албан тушаалтнууд хүлээж авч огцрох чөлөөлөгдөх мэдэгдэл хийж байгаа үйл явц болж байна. Энэ бол бид нэг алхам урагшилж байгаа талархууштай хэрэг. Авлигалын эсрэг энэ тэмцлийг Ардчилсан нам эцсийн үр дүнд хүртэл нь бид зогсоно, тэмцэнэ гэдгийг хэлье. Одоо эдгээр албан тушаалтан огцорч, чөлөөлөгдөж болно. Гэхдээ 10 жил угсарсан, 10 жил үргэлжилсэн авлигалын хан хэрмийн жүжиг цаашид үргэлжлэх ёсгүй. Нэг хэсэг хүн шалгуулсан нэр зүүж, нэг хэсэг хуулийн байгууллага, Авлигатай тэмцэх газар, Прокурор, Шүүх байгууллага шалгасан нэр зүүж, үүнийг аргалж аргацааж жүжгээ үргэлжлүүлнэ гэвэл болохгүй. Энэ бүхнийг таслан зогсоохын тулд Ардчилсан нам тууштай зогсоно. Монгол Улсын Ерөнхийлөгч ажиллаж байх хугацаандаа дарангуйлагч болдог, ажлаас буусны маргааш төрийн тэргүүн нь авлигач хулгайч болдог. Ажиллаж байх хугацаандаа Засгийн газар парламенттайгаа зөрчилддөг, төрийн ажил урагшаа алхдаггүй тогтолцоог яах ёстой вэ. Үүнд ард иргэд нийтээрээ дүгнэлт хийх, шаардлагатай бол бид сонгодог парламентын зарчим руу алхах томоохон өөрчлөлт хийх хэрэгцээ шаардлага өнөөдөр үүсэж байна" гэв. 


О.ЦОГТГЭРЭЛ: Нэг хэсэг хүн шалгуулсан нэр зүүж, жүжгээ үргэлжлүүлэх вий
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188