Засгийн газрын 2026 оны арваннэгдүгээр сарын 18-ны ээлжит хуралдаанаар “Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний жижиглэн худалдааны үнийг хилийн үнэтэй уялдуулан литр тутамд 1000 хүртэл төгрөгөөр бууруулахаар шийдвэрлэжээ. Үүнийг шатахууны жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлэх бөгөөд шаардлагатай санхүүжилтийг “батлагдсан төсвийн хүрээнд” шийдэх аж. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөө шөнөөс энгийн АИ-92-ыг 150 төгрөгөөр, Евро-3 болон түүнээс дээш стандартын АИ-92-ыг 1000 төгрөгөөр бууруулна гэдгээ бас албан ёсоор мэдэгдсэн. Сайдын хэлснээр татаасын хэмжээ сар бүр импортолсон шатахууны хэмжээ, НӨАТ-ын баримтаас шууд хамаарна гэдгийг онцолсон юм. Мөн бууралтыг он дуустал, цаашлаад ирэх оны эхний улирал хүртэл үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэв. Энэ бүхэн "ганхах" үедээ гаргасан шийдвэр биш гэдгийг хэн нотлох вэ.
Энэ оны дөрөвдүгээр сард Ерөнхий сайд Н.Учрал УИХ-д танилцуулахдаа Евро-5 АИ-92 автобензиний үнэ 1100 төгрөгөөр нэмэгдэж 4200 төгрөг болно гэж байсан. Бодит байдал үүнээс ч дор болсон. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Евро ангиллын АИ-92 дөрөвдүгээр сард 2970, долоодугаар сард 3121 төгрөг байсан бол наймдугаар сарын 24-ний байдлаар 4970 төгрөгт хүрч, ердөө долоо хоногийн дотор 1800 гаруй төгрөгөөр өссөн. Энгийнээр хэлэхэд, зун 2000 орчим төгрөгөөр нэмсэн үнээ өнөөдөр 1000 төгрөгөөр буулгаж байгаа нь нэмсэн үнийнхээ дөнгөж талыг буцааж байгаа хэрэг.

Энгийн АИ-92-ын хувьд байдал бүр ч тодорхой. Долоодугаар сарын 15-наас литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдэж 2840 төгрөг болсон бол наймдугаар сард дахиад 200 төгрөгөөр нэмэгдэж, ердөө сарын дотор 450 төгрөгөөр өссөн. Тэгвэл өнөөдрийн 150 төгрөгийн бууралт энэ өсөлтийн дөнгөж гуравны нэгийг буцааж байна. Өөрөөр хэлбэл, бидний халааснаас мянган төгрөг авчихаад хэдэн зуу төгрөг буцааж атгуулчихаад “одоо баярла” гэж байгаатай л адил юм. Бид өөрийн амьдралын алтан цагаас хумсалж автозамын түгжрэлд гацдаг байсан бол сүүлийн хэдэн сар шатахууны оочерт гацдаг болсон. Долоогоос аравдугаар сар хүртэл шатахууны нийлүүлэлт маш хүнд байсныг сайд өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Өөрөөр хэлбэл, иргэд дугаарлаж, бухимдаж, ажил амьдрал нь тэг зогсох хэмжээнд хүрсний дараа л Засгийн газар үнээ буулгах шийдвэр гаргалаа. Хамгийн эмзэг нь иргэдийн төрд итгэх итгэл, тэр дундаа Засгийн газарт итгэх итгэл хөсөрдөж байна. Хүйтний эрч чангарч, өвлийн тэргүүн сар гарлаа. Үүнтэй адил Монголын улс төрийн нөхцөл байдал ч “хүйтэрч” байгаа нь ажиглагдаж байна.
Наймдугаар сард Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шуурхай штаб 100 шатахуун түгээх станцад 50 мянган төгрөгийн дээд хязгаартайгаар шатахуун олгох шийдвэр гаргаж байлаа. Энгийн АИ-92 олдохоо болихоор иргэд үнэ хамаагүй, олдсоныг нь авдаг болж, хямд үнэтэй шатахуун авч чадаагүй нь литр нь 5000 орчим төгрөгт хүрсэн Евро-5 бензинийг ч цөхөрсөндөө авч байлаа. Аравдугаар сард зарим шатахуун түгээх станцын гадаа 4–8 км урт дараалал үүсэж, иргэд олон цагаар дугаарлаад ч шатахуун авч чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Дараалал, хомсдол, үнийн нэмэгдлээс болж бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсээр байгаад иргэд бухимдсаар байгаа юм. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.5 хувиар өссөн. Тэгвэл шатахууны үнэ 150 төгрөгөөр буурсан гээд талх, гурил, махны үнэ буурах уу гэдэг гол асуудал юм. Нэгэнт өссөн бараа, бүтээгдэхүүний үнэ буцаж буудаггүйг бид маш сайн мэднэ. Ийм үед Засгийн газар олон нийтийн бухимдлыг намжаах арга олсон нь энэ гэж үү.
Эцэст нь, "Харамч хүн хоёр дахин төлнө" гэдэг. Харин шуналтай төр, засаг иргэдээрээ гурав дахин төлүүлж "чадаж" байна. Тодруулбал, нэг литр шатахууны төлөө бид гурван газарт төлбөр төлж байна. Эхлээд үнэ нэмэгдэх бүрд шатахуун түгээх станц дээр литр тутамдаа илүү төлсөн. Дараа нь шатахууныг дагаад өссөн бараа, бүтээгдэхүүний үнийг бас төлж байна. Харин одоо бол шатахууны үнийг буулгах татаасыг улсын төсвөөр буюу бидний татварын мөнгөөр төлөх нь дамжиггүй. Үүнээс гадна иргэд дөрвөн сар дугаарлаж алдсан цаг хугацаа, эдийн засагчдын хэлдгээр "боломжийн өртөг" нэмэгдэнэ гэдгийг санах хэрэгтэй. Дараалалд зогссон цаг бүр ажиллаж, орлого олж, гэр бүлдээ зарцуулж болох л байсан. Харин импортлогч компанийн хувьд шатахууны үнэ өсөхөд ашигтай, буурахад ч алдагдалгүй. Шатахууны үнэ буурах нь мэдээж муу зүйл биш. Гэвч өөрсдөө нэмсэн үнээ хэсэгчлэн буцааж, түүнийгээ татвар төлөгчийн мөнгөөр санхүүжүүлчихээд гавьяа байгуулсан мэт мэдэгдэл хийж байгаа нь ард түмнийг дорд үзэж байгаа шинж юм. Цаашид, татаасын нийт дүн, аль компанид хэдийг олгосныг ил тод мэдээлэх, үнэ буурахад бараа бүтээгдэхүүний үнэ дагаж буурахыг хянах, дотоодын нөөц, боловсруулах хүчин чадлыг бодитоор бий болгох нэн шаардлагатай юм. Үгүй бол ирэх оны эхний улирал гэхэд шатахууны үнийг шат дараатай бууруулна гэдэгт итгэх хүн алга.
| ШАТАХУУНЫ ҮНЭ БУУЛАА ГЭЭД БАЯРЛААД БАЙХ ЮМ БАЙХГҮЙ |
|
Ад үзэгдэх зоригтой бай
2026-11-19 09:00:00
ШАТАХУУНЫ АГУУЛАХ БАРИНА ГЭЖ ЗАСГИЙН ГАЗРААС 5.6 ТЭРБУМ ТӨГРӨГ АВСАН Ж.СЭРГЭЛЭН ЭНГИЙН АИ-92-ЫГ ЕВРО-92 ГЭЖ ӨНДӨР ҮНЭЭР ЗАРЖ БАЙЖЭЭ
2026-11-19 07:00:00
ШАТАХУУНЫ ҮНЭ БУУЛАА ГЭЭД БАЯРЛААД БАЙХ ЮМ БАЙХГҮЙ
2026-11-19 07:00:00
"АЛСЫН УДИРДЛАГА", "ХЭВТРИЙН ХҮН", "ЗОГСООЛ"-ЫГ НАЙРУУЛСАН С.БЯМБА
2026-11-19 07:00:00
ЗАЛУУ ҮЕЭ ЗҮХСЭН ХӨГШИД, ЭЦЭГ, ЭХЭЭ ХАРААСАН ХҮҮХДҮҮДЭЭР ДҮҮРЛЭЭ, МОНГОЛ
2026-11-19 07:00:00
ХИЙ НЬ АРИЛАХ ҮЕД ХЭНД Ч ДИЙЛДЭХГҮЙ БӨХ
2026-11-19 07:00:00
2026-11-18 20:19:08
Сэтгүүлч Б.Даваахүүг 30 хоног цагдан хорьсон шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ
2026-11-18 16:33:16
Ц.ИДЭРБАТ: 1990 оноос хойших хамгийн өндөр ургацыг энэ жил авлаа
2026-11-18 15:30:33
АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-11-18 15:21:25
Г.ДАМДИННЯМ: Шатахууны үнийг бууруулна
2026-11-18 14:58:21
Таеквондо-гийн улсын аваргын “Мастерс” ангиллын шилдгүүд тодорлоо
2026-11-18 12:09:34
Н.УЧРАЛ: Ард түмний шаардлагыг үл хүндэтгэсэн хэнийг ч Монголын хууль дуудна
2026-11-18 11:46:41
Н.УЧРАЛ: Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарыг ажлаас нь чөлөөлнө
2026-11-18 11:26:45
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ “МОНГОЛ БИЧИГ-МОНГОЛ БАХАРХАЛ” БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
2026-11-18 10:34:39
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АЛБА ХААГЧИД ОЛОН УЛСЫН ТУУХАЙ ӨРГӨЛТИЙН ТЭМЦЭЭНД АЛТ, МӨНГӨ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ
2026-11-18 10:27:34
Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын нийслэл Рига хотноо ажиллажээ
2026-11-18 09:11:35
2026-11-18 09:01:08
ГЭМТ ХЭРЭГ, ХҮЧИРХИЙЛЛИЙГ ГОЁЧЛОН ХАРУУЛСАН КИНО ХИЙХЭЭ ЗОГСООЁ УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-18 08:38:01
ЖИНДҮҮ ХОРВООД ЖАРГААГҮЙ НАР
2026-11-18 08:00:00
СҮҮЛИЙН ТАВАН ЖИЛД ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР 312 ХҮҮХЭД АМЬ НАСАА АЛДЖЭЭ
2026-11-18 07:41:57
АҮЭБ-ИЙН САЙД Г.ДАМДИННЯМЫН ШАТАХУУН ИМПОРТЛОГЧДОД ТАРААСАН 156 ТЭРБУМ МАН-Д ХАНДИВ БОЛЖ ИРЭХ ҮҮ
2026-11-18 07:00:00
ӨӨРӨӨСӨӨ ЭХЭЛСЭН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН УЛС ТӨРИЙН “ЦЭВЭРЛЭГЭЭ”
2026-11-18 07:00:00
Ч.БЯМБАДОРЖ: УЛСЫН ЦОЛНЫ “БОСГО” ӨНДӨР ГЭДГИЙГ МЭДЭРСЭН
2026-11-18 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-18 07:00:00
ЧИЛИ, ЗАМБИГИЙН БАЯЖСАН ХИЙГЭЭД, БУРУУДСАН ТҮҮХ
2026-11-18 07:00:00
УДАМ ДАМЖСАН ЖАЛАМ ХАР
2026-11-18 00:07:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |