Түүний бүтээлүүд өөр. Оршихуй, мөн чанарын цаад утгыг төнхөж, хүний дотоод сэтгэл рүү нэвтэрч тэндэх бүхнийг, амьдрал ахуй, хайрыг өөрөөр мэдэрч, харж, дэлгэцнээ “өрдөг”-өөрөө ондоо.
ТЭР ХААНААС ЭНЭ ХҮРЭВ, ХЭЗЭЭ БҮТЭЭЛТЭЙ НЬ ТАНИЛЦАВ
Тэр л бүтээлдээ цаг хугацаа, замын хөдөлгөөн, оршин буй юмсыг зогсоож, хөшөөж, түүний л найруулсан киноны дүр байшингийн орой дээр амьдарч, хүссэнээ хийж, хязгааргүйг мөрөөдөж, ганцаар оршиж, бүгдийг эргэцүүлж, сонин жигтэй байж чадна. Угтаа тэр бүтээлдээ энэ бүхнийг бүтээж, шинээр бий болгоод буй ч биш л дээ. Амьдралын олон өнгө, хүний олон дүрээс олж дэлгэж буй нь л түүний бүтээлийн онцлог. Үнэхээр ч нэгэн хэвийн, өнөө л байдаг бидний энэ амьдралд өөр ертөнцтэй, ондоо хүмүүс бишгүй шүү дээ. Гол нь тэднийг ажиглаж, ойлгож, хайрлах нь чухал. Үүгээрээ С.Бямба найруулагч ерөөс ховор содныг эрэлч, дуу хоолой болсон нэгэн.

Түүний “Алсын удирдлага” киног анх үзэж байлаа. Анх гэдэг нь С.Бямба найруулагчийн бүтээлийг үзэж эхэлсэн нь эл кино юм. Цог, түүний сонгосон оршихуй, мөнхүү хийж байгаа үйлдэл одоо ч санаанаас гардаггүй. Заримдаа би Цог шиг хотын энэ өндөр өндөр барилгын аль нэгийнх нь дээвэр дээр амьдрах юм сан гэж хүснэ. Түүний олсон зурагтны удирдлага надад нэг тийм шидтэй шиг санагддаг. “Болдог бол хүссэн бүхнээ удирддаг тийм нэг хүслийн удирдлагатай болчих юм сан, тэгээд өөрт таатай, таалагдаж байгаа, сэтгэл татах бүхнийг удирдаж байх сан. Ер хаана сайхан зүйл байна тэр болгоныг өөртөө ойртуулж, удирдаж чаддаг болох сон” гэж бодно. Тэгэх бүрдээ С.Бямба найруулагчийг хүсэлд хүргэгч гэж санана.

Тэр хүний хязгааргүй хүсэл, дэггүй мөрөөдөл, байнга тэмүүлэгч бүхнийг Цогийн дүрээр гаргахын зэрэгцээ хүний амьдрал, оршихуйг ч хөндсөн. Тиймдээ ч дэлхийн кино наадмуудад бүтээлээ сойж, өдгөө ч Бусаны кино наадмаас дөрвөн шагнал хүртсэн “Зогсоол” киногоо Монголдоо нээж, үзэгчдийнхээ өмнө дэлгэчихээд даруухан атлаа додигор, сая нэг санаа амарсан атлаа бодлогошронгуй суугаа юм. Хүүхэд насандаа үзсэн кино, өөрөө нэгэн дүр болж явдаг эгэл жирийн атлаа хайр дүүрэн өдрүүд, амьдралаас тэр кино хэмээх баялаг атлаа авьяас, мэдрэмж, сэтгэлгээ, сэрэхүй шинэлэг содон байхыг шаарддаг, мөнхүү бүхнээс онцгой, онцлог байж гэмээнэ тодордог, товойдог салбарт дурлаж, өнөөдрийг хүртэл үнэнч, мөнхүү бат итгэлтэйгээр бүтээлүүдээ хүргэн алхсаар байна. Уурхайн орчин бол түүний төрж, өссөн ахуй аж. Хөдөлмөр буцлах тэр л ахуйгаас тэр урлагт хөдөлмөрлөх, тэр дундаа кино хэмээх төрөлд өөрийгөө зориулах эрч, мөрөөдөл, итгэл сэтгэлийг олж авчээ. Тэрбээр нэгэн ярилцлагадаа "Кино бол үргэлж миний сонирхол байсан ч анхнаасаа сургууль төгсөөд энэ мэргэжлийг сонгох зүрх зориг үнэхээр байгаагүй. Урлагийн талын ямар ч мэдлэг байхгүй, таньж мэдэх хүнгүй. Авьяастай эсэхээ ч мэдэхгүй, авьяас нь хэрэг болдог, үгүйг ч ойлгохгүй тийм үедээ шалгалт өгөөд тэнцэх эсэхээ үзэхээс айсан хэрэг. Тиймээс чадах болов уу гэсэн зүйлээрээ сурч байгаад сүүлдээ больж, хүсэл мөрөөдлийнхөө зүйлийг оролодох нь дээр юм гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, би нэлээд хожуу кино урлагт орсон буюу ухамсартайгаар сонголт хийсэн" гэж ярьсан байдаг.
ЭХЛЭЭД ТУСЛАХ ЗУРАГЛААЧ
Энэ бол ажиглалтын гол цэг. Кино үйлдвэрт туслах зураглаачаар ажилладаг байхдаа тэр алтан үеийн найруулагчдыг дэргэдээс нь харж ажигладаг байж. Хүн бүр тэр агуу улсын ажлыг дэргэдээс нь харах боломж тохиохгүй. Тэгэхээр С.Бямба найруулагчийн уран бүтээлийн замналын эхний долоон жилийг яах аргагүй Кино үйлдвэр хэмээх том, их ч зүйл сурах газраас салгах аргагүй бөгөөд тэнд сурсан бүхнээрээ өнөөдөр жигүүрлэн, киногоо найруулж, дэлхийн томоохон улсын кино наадамд амжилттай оролцсоор байна. Ингээд харахаар түүний зураглаачаар ажилласан он жил найруулагчийнх нь амжилтын гол жор байна. Тэнд сурч мэдэж, ой тоо, сэтгэл зүрхэндээ шингээснээ кинонууддаа буулгаж, ондоо өнцөгтэй бүтээлийг үзэгчдэд хүргэж чаддаг аж. Мөн сайн үзэгч байж гэмээнэ сайн бүтээл төрүүлдгийн нэгэн жишээ нь тэр юм билээ. Учир нь, ВГИК буюу ОХУ-ын Кино урлагийн сургуулийг домогт зураглаач Вадим Юсовын удирдлага дор кино зураглаач мэргэжлээр төгссөн тэрбээр энд оюутан байхдаа 300 орчим кино үзсэн гэдэг.

БҮТЭЭСЭН КИНОНУУД БОЛОН ТҮҮНИЙ АМЖИЛТ
Бүтээл нь бүтээгчээ, кино найруулагчаа тодотгодог доо. Үзэгчид С.Бямба найруулагчийн “Алсын удирдлага”, “Хэвтрийн хүн” тэргүүтэй киног сайн мэднэ. Харин бид эдгээр өдрүүдэд түүний “Зогсоол” кинотой танилцаж буй. 1996 оноос уран бүтээлийн замдаа орж, кино бүтээлд зураглаач, зохиолч, найруулагч, продюсераар ажиллаж, киног амьдралынхаа нэгэн хэсэг, өөрийнхөө нэг болгочихсон энэхүү уран бүтээлчийн оролцсон "Нохойн орон", "Монголын дуу", "Алаг үрс", "Хадаг" зэрэг бүтээл нь Венец, Канн, Амстердам, Торонто, Нион, Ямагата зэрэг кино олон улсын кино наадамд амжилттай оролцож, шагнал хүртэж байсныг үзэгчид мэдэх билээ. Эхнээсээ л түүний ажилласан бүтээлүүд дэлхийн үзэгчдэд хүрч, одоо харин тэр найруулсан киногоо гаднын үзэгчдэд хүргэж буй.
"Алсын Удирдлага” кино зохиол 2009 онд Нидерландын Вант Улсын Ханхүү Клаусын нэрэмжит тусгай шагнал, мөн Роттердамын олон улсын кино аадмын дэргэдэх Хуберт Балс Сангийн шагналыг тус тус хүртэж байсан байна. Мөн 2014 онд тус кино Бусаны олон улсын кино наадам дээр дахин нээлтээ хийсэн байдаг.
2010 онд харин "Хүсэл Шунал" баримтат уран сайхны кино Бусан, Тайвань, Дубай, Гётебург, Тайланд, Сан Франциско, Монтеррей, Ром, Минск болон Тел-Авивын олон улсын кино наадамд оролцож, мөн шагналууд хүртэж байсныг үзэгчид андахгүй мэдэх билээ.
Г.Аюурзанын “Хэвтрийн хүн” зохиол кино болох мэдээ анх хүлээлт үүсгэж байв. Ковидын үеийг ч хэлэх үү, 2020 онд болсон үйл явдлаас хамгийн сайхан мэдээ нь тэр байсан бөгөөд хүсэж, зорьж үзэж байснаа санадаг. Хаа нэг “Яг ингээд бүх зүйл зогсчихоосой” гэх бодол төрнө. Бүгдийг нь зогсоож байгаад тухтайхан ажиглаж, нэг бүрчлэн танилцах сан гэж санадаг. Үнэндээ бүх зүйл хөдөлгөөнтэй, урсан өнгөрч, хувьсаж, хувирч байхад амжиж бүгдийг нь тогтооно, ажиглана гэдэг амаргүй. Тиймдээ ч “Хэвтрийн хүн” киноны цагийн зүү эргэхээ больж, загас сэлэхгүй хөшсөнийг, замын хөдөлгөөн зогссон хэсэг санаанд тод үлдсэн.
Хааяа би юмс зогссон гэж итгэхийн тулд, тэр тухай бодохын тулд “Хэвтрийн хүн” киноны тэр хэсгийг хардаг. Мөн хэвтрийн хүн шиг өөртөө асуулт тавьж, түүндээ хариулт эрж, юмсыг эргэцүүлж, мөнхүү үе үе бачимдаж, тэгснээ тайвширч, өөрийгөө хэдэнтээ хуваан зогсоож, хүмүүс болон өөрийн тухай бодол тээж, түүндээ амьдарч, нэг л тийм бүгдийг гаднаас нь харах шиг болдог. Бид ихэнхдээ өөртөө, өөрсдөдөө дасчихаад хөндлөнгөөс өөрийгөө харахаа больчихдог. Тэгэхээр С.Бямба найруулагчийн өөр нэгэн онцлог бол үзэгчдийн олж харахыг хүссэн тэр үйлдэл, хүсэл, оршихуйг бүтээлээрээ үзүүлдэг нь, хүнийг өөрийгөө бүрэн дүүрэн олж харах толь болдог нь. Харин түүн шиг дээврээс үсрэх бодол ихэнхдээ төрдөг тийм зориг үгүй. Магадгүй тэр зориг ч биш байх. Бүр эсэргээрээ амиа бодсон, аймхай хүний ч үйлдэл байж болох юм. Гэхдээ л өөрийгөө хатуухан нэг эргэцүүлэхэд сайн туслагч болж чаддаг бүтээлийн нэг бол “Хэвтрийн хүн” кино.
Бүтээл бүр нь ондоо түүний хоёр бүтээлээс энд дурдангаа найруулагчийн намтрыг товчхон багтаалаа. Мэдээж бүтээлээс нь үзэгчид С.Бямба найруулагчийг хэн бэ, ямар уран бүтээлч вэ гэдгийг мэдчихдэг учир одоо харин уншигч танд “Зогсоол”-ыг нь санал болгоё. Бусаны кино наадмын дөрвөн шагналыг хүртсэн энэ бүтээл чухам хэнийг ямархан орон зайд хүргэж, хэр бодлыг тээлгэж, өөр, ондоо юуг мэдрүүлж буй бол.
| "АЛСЫН УДИРДЛАГА", "ХЭВТРИЙН ХҮН", "ЗОГСООЛ"-ЫГ НАЙРУУЛСАН С.БЯМБА |
|
Ад үзэгдэх зоригтой бай
2026-11-19 09:00:00
ШАТАХУУНЫ АГУУЛАХ БАРИНА ГЭЖ ЗАСГИЙН ГАЗРААС 5.6 ТЭРБУМ ТӨГРӨГ АВСАН Ж.СЭРГЭЛЭН ЭНГИЙН АИ-92-ЫГ ЕВРО-92 ГЭЖ ӨНДӨР ҮНЭЭР ЗАРЖ БАЙЖЭЭ
2026-11-19 07:00:00
ШАТАХУУНЫ ҮНЭ БУУЛАА ГЭЭД БАЯРЛААД БАЙХ ЮМ БАЙХГҮЙ
2026-11-19 07:00:00
"АЛСЫН УДИРДЛАГА", "ХЭВТРИЙН ХҮН", "ЗОГСООЛ"-ЫГ НАЙРУУЛСАН С.БЯМБА
2026-11-19 07:00:00
ЗАЛУУ ҮЕЭ ЗҮХСЭН ХӨГШИД, ЭЦЭГ, ЭХЭЭ ХАРААСАН ХҮҮХДҮҮДЭЭР ДҮҮРЛЭЭ, МОНГОЛ
2026-11-19 07:00:00
ХИЙ НЬ АРИЛАХ ҮЕД ХЭНД Ч ДИЙЛДЭХГҮЙ БӨХ
2026-11-19 07:00:00
2026-11-18 20:19:08
Сэтгүүлч Б.Даваахүүг 30 хоног цагдан хорьсон шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ
2026-11-18 16:33:16
Ц.ИДЭРБАТ: 1990 оноос хойших хамгийн өндөр ургацыг энэ жил авлаа
2026-11-18 15:30:33
АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-11-18 15:21:25
Г.ДАМДИННЯМ: Шатахууны үнийг бууруулна
2026-11-18 14:58:21
Таеквондо-гийн улсын аваргын “Мастерс” ангиллын шилдгүүд тодорлоо
2026-11-18 12:09:34
Н.УЧРАЛ: Ард түмний шаардлагыг үл хүндэтгэсэн хэнийг ч Монголын хууль дуудна
2026-11-18 11:46:41
Н.УЧРАЛ: Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарыг ажлаас нь чөлөөлнө
2026-11-18 11:26:45
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ “МОНГОЛ БИЧИГ-МОНГОЛ БАХАРХАЛ” БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
2026-11-18 10:34:39
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АЛБА ХААГЧИД ОЛОН УЛСЫН ТУУХАЙ ӨРГӨЛТИЙН ТЭМЦЭЭНД АЛТ, МӨНГӨ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ
2026-11-18 10:27:34
Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын нийслэл Рига хотноо ажиллажээ
2026-11-18 09:11:35
2026-11-18 09:01:08
ГЭМТ ХЭРЭГ, ХҮЧИРХИЙЛЛИЙГ ГОЁЧЛОН ХАРУУЛСАН КИНО ХИЙХЭЭ ЗОГСООЁ УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-18 08:38:01
ЖИНДҮҮ ХОРВООД ЖАРГААГҮЙ НАР
2026-11-18 08:00:00
СҮҮЛИЙН ТАВАН ЖИЛД ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР 312 ХҮҮХЭД АМЬ НАСАА АЛДЖЭЭ
2026-11-18 07:41:57
АҮЭБ-ИЙН САЙД Г.ДАМДИННЯМЫН ШАТАХУУН ИМПОРТЛОГЧДОД ТАРААСАН 156 ТЭРБУМ МАН-Д ХАНДИВ БОЛЖ ИРЭХ ҮҮ
2026-11-18 07:00:00
ӨӨРӨӨСӨӨ ЭХЭЛСЭН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН УЛС ТӨРИЙН “ЦЭВЭРЛЭГЭЭ”
2026-11-18 07:00:00
Ч.БЯМБАДОРЖ: УЛСЫН ЦОЛНЫ “БОСГО” ӨНДӨР ГЭДГИЙГ МЭДЭРСЭН
2026-11-18 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-18 07:00:00
ЧИЛИ, ЗАМБИГИЙН БАЯЖСАН ХИЙГЭЭД, БУРУУДСАН ТҮҮХ
2026-11-18 07:00:00
УДАМ ДАМЖСАН ЖАЛАМ ХАР
2026-11-18 00:07:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |