Найзаар маань намайг таниарай гэдэг үг байдаг даа. Тэгвэл дарга нарыг зөвлөхөөр нь таньж болохоор байна. Ямар найзтай байна, тийм л хүн байдаг гэдэг шиг ямар зөвлөхтэй байна, тийм л дарга байна гэсэн үг. Тэгэхээр дарга нар маань зөвлөхөө томилохдоо бодолтойхон хандахгүй бол горьгүй нь.
Саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн залуучуудын асуудал хариуцсан зөвлөх Б.Гантулга буюу реппер Сексцагаанбогдын найз бүсгүйгээ хүчирхийлж буй бичлэг олон нийтийн сүлжээнд ил болсон. Тэрбээр энэ талаараа тайлбар хийж, хүчирхийллээ “токсик” гэдэг үгээр өмөөрч “Энэ бол хосын харилцаанд байдаг л зүйл. Би харин ч найз бүсгүйгээ согтуу явж байгаад бусдын гарт өртөх вий гэхдээ хамгаалж, архийг нь гаргах гэж гар хүрсэн” гэх ухааны зөвлөх хүнээс гарахааргүй тайлбар тавьж харагдсан. Өөрөөр хэлбэл, “Өөр хэн нэгэнд хүчирхийлүүлж байснаас надад хүчирхийлүүлсэн нь дээр. Би арай зөөлөн хүчирхийлнэ” гэсэнтэй утга дүйх юм даг уу даа. Уг нь ийм асуудалд холбогдсон хүн тайлбар тавихаасаа ичиж, хэгжүүрхэх нь байтугай, ёс зүйн хариуцлага хүлээх учиртай. Түүнчлэн болсон үйл явдалтай холбоотойгоор Ерөнхий сайдын зөвлөх Б.Гантулгын олон зүй бус үйлдэл ил болж байгаа бөгөөд нэг бус хүн түүнд цохиулснаа олон нийтийн сүлжээнд бичээд байна. Тухайлбал, нэгэн иргэнийг “Намайг доромжиллоо” хэмээн бүлэглэн зодож, нүдийг нь хөхөртөл, шүдийг нь хөдөлтөл, хамрыг нь цөмөртөл цохисон гэнэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуучуудын асуудал хариуцсан зөвлөхийнхөө хүчирхийллийг эртхэн дээр нь шийдэхгүй бол өөрөө энэ суудалтайгаа үлдэх эсэх нь эргэлзээтэй болох биз.
Мөн хэдхэн сарын өмнө Соёлын сайд Ч.Номингийн зөвлөх, "Apprentice” шоуны оролцогч, "Shark tank"-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр олон нийтийн газар танхайрч, бусдын автомашиныг эвдэж, амь насанд нь заналхийлсэн. Тэрбээр “G glass” машиных нь дэргэд машинаа байрлуулан ном зөөж байсан иргэнд бухимдан "Чамайг яг одоо алмаар байна. Буугаад ир. Чи намайг хэн болохыг мэдэхгүй байна уу" гэсэн гэнэ лээ. Энэ нь нэг удаагийн үйлдэл биш бөгөөд СӨХ-ны ажилтанг боож унагасан гэх мэдээлэл ч тухайн үед гарч байсан юм.
Олон нийтийн сүлжээнд ил болсон нь л эдгээр болохоос дарга нарын зөвлөх, туслах, ажлын албаны дарга нар нүднээс далдуур ер юу хийж явдаг бол. “Чи намайг мэдэх үү? Би тэрний туслах, зөвлөх, ажлын албаны дарга байна” гэж ирээд томорч, энгийн иргэдийг дээрэлхэж, дарамталж, зөвлөх болсныгоо бүх юмны дарга болчихлоо гэж эндүүрдэг юм биш биз.
Угтаа зөвлөх хүн тухайн салбартаа олон жил ажилласан туршлагатай, чадвартай, түшигтэй, тууштай, тухайн асуудлаарх ямар ч зүйлийг хэн хүнээс илүү мэддэг, мэргэшсэн, холч ухаан, алсын хараатай, асуудлын зангилаа, гаргалгааг мэддэг, даргадаа хамгийн зөв шийдвэрийг гаргахад нь тусалж, алдааг нь засаж, амжилтыг нь үнэлэх хэмжээний тулхтай, үлгэр жишээ хүн байх учиртай. Гэтэл манай дарга нарын зөвлөхүүд сонгуулийн үеэр сайн ажилласны шагнал болгож энэ албан тушаалыг хашдаг болсон. Даргыгаа хэр сайн долдойдож, долоосны шагнал ч гэж хэлж болох юм.
Төрийн албаны тухай хуульд улс төрийн албан тушаалтан бүрэн эрхийнхээ хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөхтэй байхаар тусгасан. Ингэхдээ зөвлөх нь тухайн албан тушаалтанд шууд захирагдах боловч төрийн албан хаагчийн хувьд тухайн байгууллагад харьяалагдана хэмээсэн байдаг. Мөн тухайн улс төрийн албан тушаалтан хэдэн зөвлөхтэй байх, тэдгээрийн туршлага, чадварыг тодорхой зааж өгөөгүй нь дарга нар хэн дуртайгаа зөвлөхөөр тавьж, хэн дуртай нь энэ албыг хашиж байгаагаас харж болохоор байна. Одоогийн байдлаар Ерөнхийлөгч найман зөвлөхтэй бол Ерөнхий сайдын ажлын албаны цахим хуудаснаа байршуулсан мэдээллээр Л.Оюун-Эрдэнэ 11 зөвлөхтэй гэнэ. УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд найман зөвлөхтэй байх боломжтой бөгөөд зургааг нь томилоод байгаа юм билээ.
Зөвлөх гэдэг хамгийн шилдэг, сайныг нь шилж сонгож, томилох ёстой албан тушаал атал өдгөө салбараа хамгийн сайн мэддэг хүмүүсээ орхигдуулж, дарга нарын тойрон хүрээлэгч, ах дүүс, хамаатан садан, бизнесийн хамтрагч, халаас нэгтнүүд, найзууд зөвлөх нэрээр зөөлөн сэнтийд заларч байна. Ийн тэд хийсэн ажилгүй хэвтэх атлаа цалин авч, эрх мэдэлд ойр байгаагаа ашиглаж, танил тал, ар өврийн хаалгаараа бусдын боломжоос хумсалж, хулгайлж болох бүхэнд хуруу, гараа дүрдгийг тусгай сангуудыг цөлмөсөн зээл хүртэгчдээс харж болно. Тэд бусдын боломжийг боомилж, өөрийнхөө болон хамаарал бүхий хүмүүсийнхээ бизнесийг “цэцэглүүлж”, өнгөтэй өөдтэй байлгахад л зөвлөгөө өгдөг хүмүүс болж хувирсан гэхэд хилсдэхгүй. Иймээс зөвлөх сэтэртэй зөөлөн суудалд тухлагсдад босго, шалгуур тавих хэрэгтэй байна. Хэн дуртай нь зөвлөх хийж, ард түмнээ доромжилмооргүй байна.
| ЗӨВЛӨХ СЭТЭРТЭЙ ЗӨӨЛӨН СУУДАЛД ТУХЛАГСДАД ШАЛГУУР ТАВЬЯ |
|
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
Амралтын өдрүүдээр Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана
2026-05-15 16:21:40
Эмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлгийг байгууллаа
2026-05-15 14:39:45
Өнөр хорооллын гудамжны авто замыг 23:00 цагаас хаана
2026-05-15 11:47:01
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2026-05-15 10:44:44
Даваа гарагт зарим байршилд халуун ус тасарна
2026-05-15 10:41:52
Оросын Өвөрбайгалийн хязгаар хүнсний талонд шилжиж эхэллээ
2026-05-15 08:33:58
Элчин сайд Н.Энхтайван Унгарт ажиллаж буй компанийн төлөөлөлтэй уулзав
2026-05-15 07:57:05
Д.ТРАМП ШИ ЖИНЬПИН НАРЫН УУЛЗАЛТЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-05-15 07:15:58
2026-05-15 07:12:00
Олимпын боловсролын комиссын хурал боллоо
2026-05-15 07:10:00
“МИНИЙ ДЭЛГҮҮР”-ИЙН АЖИЛТАН “ДЭЛГҮҮРЭЭС ХУЛГАЙ ХИЙЛЭЭ” ГЭХ ШАЛТГААНААР БУСДЫГ ӨШИГЛӨЖ, АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-05-15 07:00:00
УНШИГЧДАД ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЭД БУЙ ШИНЭ БҮТЭЭЛҮҮД
2026-05-15 07:00:00
Ч.ХҮРЭЛБААТАРЫГ 25 ЖИЛ ХОРМОЙДОЖ ЯВАА Б.ЗАЯАБАЛ
2026-05-15 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-05-15 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2026-05-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |