• Өнөөдөр 2024-04-26

ТӨРД ХЭРЭГГҮЙ ТҮШМЭЛ БУЮУ Н.ЭНХБОЛД

2022-04-29,   1240

        УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал дарааллын дагуу эхлээд Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэгдэх ёстой байв. Гэтэл ганцхан хүнээс болж хэлэлцэгдэж чадахгүй хоёр өдөр гацав. Гацаасан ганц хүн нь УИХ-ын гишүүн, Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд. Н.Энхболд байхгүй бол энэ дэд хорооны шийдвэр албажихгүй буюу дараа дараагийн байнгын хороогоор орж чадахгүй тул дөрвөн гишүүний асуудал ийн гацсан хэрэг.
 
Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболдыг “Эрүүл мэндийн шалтгаантай” тул хуралдаа ирж чадахгүй байгаа гэж туслахууд нь УИХ-д уламжилжээ. Гэхдээ “өвдсөн” гэдэгт нь үнэмшмээргүй санагдах. Учир юу гэвэл, УИХ-ын гишүүн Н.Энхболд Халдашгүй байдлын дэд хороонд дөрвөн гишүүний асуудал орж ирэхээс хоёрхон хоногийн өмнө тойрогтоо “өвдсөн шинжгүй” ажиллаж явжээ. Тодруулбал, энэ сарын 25-нд Төв аймгийн Баянчандмань суманд болсон “Тариалалтын зөвлөгөөн”-нд УИХ-ын гишүүн, Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд оролцож, тариалангийн салбарт төрөөс баримталж буй бодлогыг танилцуулсны сацуу төрийн дээд одон медал гардуулж явсан байх юм. Басхүү энэ үеэрээ МҮОНРТ-ийн “Цагийн хүрд”-д ярилцлага өгснийг нь үзвэл эрүүл саруул харагдсаныг хэлэх нь зүйтэй болов уу. 
 
        Тэгвэл, хоёрхон хоногийн өмнө өвдсөн шинжгүй явж байсан Н.Энхболд яагаад Халдашгүй байдлын дэд хороо хуралдах, тэгэхдээ УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийн түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх болмогц “Эрүүл мэндийн шалтгаантай” гээд хуралдааныг хойшлуулаад байна вэ. Хардах эрх хэнд ч бий. Хардвал, тэр “өвдсөн” гэх худлаа тайлбараар шалтаг хийж Халдашгүй байдлын дэд хороог хуралдуулахгүй хойшлуулж байж болох. 

Харин Халдашгүй байдлын дэд хороог хуралдуулахгүй, хоёр хоногоор ч болов хойшлуулах нь хэнд ашигтай гэж. Бодоод үзье л дээ. Нэгдүгээрт, УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналд УИХ дахь бүлэг, фракциуд нэгдсэн тохиролцоонд хүрээгүй байгаа учраас Н.Энхболдыг өвдсөн болгож, хуралдааныг хойшлуулж байж болох. Өөрөөр хэлбэл, түдгэлзүүлэхээр нэр нь орж ирсэн гишүүд дунд АН-аас ч, МАН-аас ч, МАН дотроо хоёр өөр фракцаас хүмүүс бий. Тэгэхээр хэнийг нь авч үлдэх, хэнийг нь хөсөр хаях, хэн хэн хэнд кноп дарах гэхчилэн тохиролцох, нэг ёсондоо “наймаалцах” асуудал ид өрнөж буй нь тодорхой. 

Хоёрдугаарт, өөр нэг хувилбар нь, Н.Энхболд “өвдсөн” болж, Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааныг хойшлуулж буй нь хуулийн таван хоногт нь тулгах зорилготой байж болно. Өөрөөр хэлбэл, Улсын ерөнхий прокуророос УИХ-д хүргүүлсэн дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг тав хоногт багтааж шийдвэрлэх ёстой. Тэгэхээр Н.Энхболд “өвдсөн” шалтгаар Халдашгүй байдлын дэд хороог хуралдуулахгүй хойшлуулж байгаад баасан гарагтай золгуулна. Улмаар УИХ “хуулийн хугацаа нь тулсан” гэх шалтгаар хам хум шийдвэрлэх зохиолтой байж болно гэсэн үг. Манай улстөрчид өөрсөдтэй нь холбоотой, эсвэл хэл ам дагуулах аливаа хурал, шийдвэрийг баяр ёслолоор, эсвэл баасан гарагт тааруулж хийдэг гэмтэй. 
 
        Энэ хоёр өнцгөөс харвал, УИХ-ын гишүүн, Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд хулгайч, хууль зөрчсөн төрийн түшээдийг хаацайлж, хамгаалж байгаагаас өөрцгүй буюу төрд хэрэггүй түшмэл болж. Уг нь тэр 2000 онд Төрийн ордонд түшээ болж тухалснаасаа хойш 22 жил хаа нэг тийш “гараагүй”. Төв аймгаас төрийн түшээгээр зургаан удаа сонгогдож, тэр зууртаа Гадаад хэргийн сайд, Монгол Улсын сайд, Батлан хамгаалахын сайдаар томилогдож, давхар дээл гурвантаа хөдөрсөн нэгэн. Төрийн ордон бол түүний хувь төрсөн гэр шиг нь болсон гэхэд буруудахгүй. Дээрээс нь Н.Энхболд Монгол улс төрд хөгшөөрөө хоёрд бичигддэг буюу Х.Баделханаас гурван насаар дүү. Харин хамгийн залуу улстөрч Н.Учралаас 30 насаар ах. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ л гэхэд хүүхэдтэй нь үе буюу 23 насаар дүү байх жишээтэй.
 
       Ингэж харвал, хэрвээ Н.Энхболд насаа бодсон бол, төрд зүтгэсэн жилүүдээ бодсон бол хулгай хийсэн, хууль зөрчсөн улстөрчдтэй эвлэрэхгүй, харин ч хариуцлага тооцох тухайд оройлон манлайлж оролцох ёстой байв. Харамсалтай нь тэр тэгсэнгүй, тохироогоо хийж дуусаагүй түшээдийн гар хөл болж, Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаа хойшлуулж хүртэл тал засав. Хуралдаанаа хойшлуулах нь  төдийлөн том асуудал биш мэт харагдавч том зургаараа эцсийн үр дүнд нөлөөлөх учраас ийн нухацтай авч үзээд байгаа юм. Тиймээс Төв аймгийн сонгогчид түүний энэ үйлдлийг тогтоож аваад, ирэх сонгуулиар яваад очиход нь нэгийг бодох нь зүйтэй биз ээ.
 

ТӨРД ХЭРЭГГҮЙ ТҮШМЭЛ БУЮУ Н.ЭНХБОЛД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 14
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-19 10:50:43
    Иргэн: Ёстой хэрэггүй хог болсон байна лээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-03 10:54:54
    Tuvshin: Jinhene turd hereggui zairan chin ene sh dee, kkk
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-04 09:17:41
    Nasandaa bishee hyndee asuudal ni baigaa ym: Bertegchin. Ajlaas dandaa hoish suudag. Hurts asuudal garahaa togtmol yamar negen shaltgaan toichij alga bolno. Harin hamaatan sadnaa end tend torin alband shurguulahdaa garamgai negen
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-31 10:43:05
    УБ хот: ийм тэтгэврийн насны хэдэн хүмүүс Монгол улсын хөгжилд 30 жил чөдөр тушаа болсон. Одоо залуучууд нь хамаагүй дээр дээ...шудрага ажиллана ядаж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-20 17:38:08
    zochin: yagaad ingeed songood baidag um boloo ene novsch N.Enchboldiig !!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-31 17:01:19
    Зочин: Худлаа төв царайлсан хулгайч хувалз
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-11 12:04:04
    zochin : хошного
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-10 12:13:25
    ёстой : сэжиг хүрч, бөөлжис цутгамаар хогийн шаар.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-04 14:13:09
    зочин: Төв аймагийн Жжаргалант суманд хулгайн ан зохион байгуулахдаа хүний амьхохироосон тал бий юу?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-29 18:07:22
    муу сайн пясдакууд ыг зайлуулж шоронд елге: ИЙМ Л ЛАЛРУУД ЛАЛАРТАЖ ХОРИН ЖИЛ зөвхөн өөрөө өөртөө АЖИЛЛАЖ БАЯЖСАН БАЙДГИЙН АРД ОЛОНД ЮУ Ч ХИЙГЭЭГУЙ ХИЙХ Ч ГУЙ МУУСАЙН ПЯСССДА НАР
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-29 10:55:53
    Zochin: Syns shig l yavdag bolson doo ene khyn.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-29 10:05:01
    Зо: Ажлаа хий л дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-29 08:43:31
    Шалтаг: Дижитал цахим улс биз дээ хуралдаа цахимаар оролцож болохгүй байгаан байх даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-29 08:18:53
    зочин: иймэрхүү юмнуудыг төрөөс зайлуулах ёстой
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188