-Өвлийн хүйтэнд эх, хүүхдийг өмссөн хувцастай нь зөөх ч гэж дээ-
Дөнгөж өглөөхөн амаржсан эмэгтэйг хүүхэдтэй нь коронавирусийн халдвартай хэмээн өвлийн хүйтэнд өмссөн халад, улавчтай нь, дэр тэврүүлэн ХӨСҮТ рүү тусгаарлахаар авч яваа бичлэгийг хараад өр зүрх өвдөж, ард түмнээ гэх өчүүхэн төдий ч сэтгэлгүй ийм төр засагтайдаа гомдов. Халдвар авах өндөр эрсдэлтэй, хүнд нөхцөлд байлаа ч эх, хүүхдэд нөмөргөчих ганц хөнжил өгөх сэтгэлгүй төр засаг, УОК, ЭМЯ, эмнэлэг гэж байхаар байгаагүй нь дээр. Өлгийтэй жаахан үрээ хараад, бүл нэмж байгаадаа, эсэн мэнд амаржсандаа баярлаж суусан эхэд коронавирусийн халдвартай гэдгээ сонсох, өвлийн хүйтэнд хүүхдээ дагуулаад өмссөн хувцастайгаа эмнэлгээс гарах ямар байсан бол...
"Надад гадуур хувцас байхгүй шүү дээ. Ядаж гэрээсээ хувцсаа авахуулмаар байна" гэж хэлэхэд нь албаныхан "Халдвар авчихаад юу яриад байгаа юм. Дуугүй дагаад яв, хурдал" гэж зандарсан гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна. Ийм үг сонсоод хэд хэдэн оёдол тавиулсан, өөрийгөө арай чүү даах тэнхэлтэй бүсгүй хэчнээн шаналсан бол...
Дөнгөж төрсөн эх гам барьж, өвлийн хүйтэнд өмссөн хувцастайгаа гарах байтугай өрөөндөө салхи ч авахуулахгүйг хичээдэг монгол уламжлал байдаггүй биш бил үү. Эх, хүүхдийг тусгаарлахаар авч явсан машины хаалгыг тэднийг гарч ирэх хүртэлх хагас цаг орчмын хугацаанд онгорхой байлгасан, тэд цэв хүйтэн машинд суугаад хөдөлсөн гэдгийг газар дээр нь ажилласан сэтгүүлч мэдээлсэн. Хэрэв энэ үеэр сэтгүүлч очоогүй, бичлэг хийгээгүй бол эх, хүүхдийг тусгаарлахаар ингэж зөөж байгааг бид мэдэхгүй өнгөрөх байлаа.
Иргэд үүнд бухимдаж байгааг мэдсэн УОК-ын дарга Я.Содбаатар ниргэсэн хойно нь хашгирдагийн үлгэрээр, сайн хүний дүр эсгэн, хариуцлагыг өөрөөсөө булцааруулан, Эрүүл мэндийн сайдад бүх хариуцлагыг тохоод авлаа. Тэрбээр "Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхэд халдвар илэрч ХӨСҮТ-д шилжүүлэн тээвэрлэхдээ дэндүү хүнлэг бус харьцсанд УОК-ын даргын хувьд тухайн эмэгтэй болон түүний ар гэрийнхнээс уучлал хүсэж байна. Гүйцэтгэл дээр алдаа гаргасан, хүнлэг бус харьцсан холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо. Бид хамтдаа аюулт цар тахалтай тэмцэж байна. Гэхдээ аливаа асуудалд иргэнтэй харьцахдаа хүнлэг ёсоор хандаж , ажилдаа сэтгэлээсээ хандах нь төр түмэндээ тангараг өргөсөн төрийн албан хаагчдын үүрэг гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Хэчнээн хүнд амаргүй цаг үед ч гэлээ хүн чанар, хүнлэг ёсыг алдаж болохгүй. Монголчууд бид хамтдаа л энэ цагийг даван гарна. УОК, ЭМЯ холбогдох төрийн байгууллагуудын гүйцэтгэл дээр гарч байгаа болон хүний хүчин зүйлээс шалтгаалсан алдаа гарч байгаад дахин уучлал хүсье. УОК иргэдийн санал бодлыг байнга сонсож ажиллаж байгаа бөгөөд цаашид ч хамтран ажиллана гэдгээ илэрхийлж байна" хэмээн фэйсбүүк хуудсаараа мэдэгдлээ. Уучлал гуйх нэрээр тэрбээр иргэдийнхээ санал бодлыг цаг алдалгүй сонсож, хамтран ажиллаж байгаа гэдгээ хэлээд, магтаад амжиж. Хэрэв иргэдтэйгээ тийм ойр ажилладаг байсан бол өнөөдөр ийм үйл явдал гарахгүй байсан юм. УОК иргэд байтугай сэтгүүлчдийн эх сурвалжаас авсан баримтаа баталгаажуулах гэсэн дуудлагад ч хариу өгдөггүй шүү дээ.
Хэн нэгэнд сахилгын арга хэмжээ авах, хариуцлага тооцох төдийхнөөр энэ бүхэн дуусах учиргүй. Тэр тусмаа тушаал биелүүлсэн энгийн ажилтан бүр ч буруугүй. Харин хариуцлагагүй ажиллаж, доорх хүмүүстээ үүрэг өгч чадаагүй, эх, хүүхдийг өвлийн хүйтэнд өмссөн хувцастай нь зөөсөн УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох ёстой.
| УОК-ын дарга Я.СОДБААТАР, Эрүүл мэндийн сайд Т.МӨНХСАЙХАН ОГЦОР |
|
Таеквондо-гийн “STARS” клубийнхэн 3 алт, 14 мөнгө, 8 хүрэл медаль хүртэв
2026-08-03 08:53:21
Балетчин хүүхдүүд Харбины тэмцээнээс 2 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-03 08:23:56
Д.Оюунболор “Miss Deaf World 2026” титмийн эзэн боллоо
2026-08-03 07:54:12
2026-08-03 07:43:09
А.Оргилмаа өсвөрийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-08-03 07:19:25
Б.Эрдэнэбаяр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-03 07:14:28
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2026-08-03 07:11:36
ТӨРД “М СИ ЭС” ГРУППИЙГ ТӨЛӨӨЛЖ СУУГАА УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЦОГТБААТАР “ПЕТРОВИС”-ТЭЙ ХАЛААС НЭГТЭЙ
2026-08-03 07:09:34
Б.Алтан-Эрдэнэ залуучуудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2026-08-03 07:08:50
2026-08-03 07:01:20
2026-08-03 07:00:00
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-08-03 07:00:00
Ү.УНДРАЛ: “FAVWAY” ХАМТДАА БАЙСАН ЦАГТ Л ШИДЭТ ГАЛ АСДАГ ЮМ ШИГ САНАГДДАГ
2026-08-03 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлсөж ундаасна
2026-08-03 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, бороо орохгүй
2026-08-03 06:00:00
ТАНИЛЦ: Наймдугаар сард цахилгаан хязгаарлах хуваарь
2026-08-02 12:19:03
Олон улсын таеквондо-гийн холбоо “ITF”-ийн “iSCORE” системийн мэргэжилтнүүд ирлээ
2026-08-02 11:09:30
ГХЯ-ны дэд сайд Г.Амартүвшин “ЖАЙКА”-гийн Ё.Ёшифүмитэй уулжээ
2026-08-02 08:20:33
Жюү жицү-гийн дэлхийн аварга П.Цэлмэгийн фото агшин
2026-08-02 07:59:41
2026-08-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |