УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ярилцлаа.
-Манайх Улс төрийн намын тухай хуулийг шинэчилнэ гэж ярьдаг ч өнөөдрийг хүртэл гар хүрээгүй хэвээр байна. Энэ хуулийг боловсруулах ажлын хэсэг байгуулж, та ахалж байгаа юм билээ. Улс төрийн намын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын талаар та мэдээлэл өгөөч?
-2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу батлагдан гарах ёстой хуулиудын нэг нь Улс төрийн намын тухай хууль. Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр бол улс төрийн нам нь дотоод ардчилалтай, үндэсний хэмжээнд бодлогын үйл ажиллагаа явуулдаг, санхүүжилт нь ил тод, ард түмэнд нээлттэй тайлагнадаг байх, дотоод ардчиллын зарчмыг хэрэгжүүлдэг байх үүргүүдийг улс төрийн намд ногдуулсан. Тийм учраас бид Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу Улс төрийн намын тухай хуулиа баталж чадвал манай улс төрийн хөгжил, ардчиллын бэхжилтэд ихээхэн эерэг өөрчлөлт гарна.
Өнөөдөр улс төрийн намууд цаг зуурын шинжтэй, популист үйл ажиллагаа явуулдаг, үүсгэн байгуулсан нэг лидерээсээ хараат байдаг, эсвэл зөвхөн сонгуулийн үеэр идэвхждэг байдалтай байна. Тиймээс иргэдийн намд итгэх итгэл доогуур байдаг. Үүнийг өөрчлөхөд шинээр боловсруулж буй хуулийн төсөл чухал ач холбогдолтой.
-Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэхдээ судалгааг хэр хийсэн бэ. Гаднын улсын туршлагаас манай улсад нутагшуулах сайн жишээ бий уу?
-Дэлхийд улс төрийн намын хөгжлийн хоёр чиг хандлага байдаг. Эхнийх нь Европ маягийн буюу парламентын засаглалтай улс орнуудын, хоёр дахь нь АНУ, Латин Америк зэрэг Ерөнхийлөгчийн засаглалтай улс орнуудын намын хөгжлийн хандлага юм.
Парламентын засаглалтай улс орнуудын хувьд парламентын сонгуульд ялсан нам нь Засгийн газраа байгуулж, гүйцэтгэх эрх мэдлээ хэрэгжүүлдэг. Тиймээс төрийн тогтолцоонд улс төрийн намуудын гүйцэтгэх үүрэг их чухал, намууд нь чадамжтай, институцын хувьд бэхжсэн байдаг. Харин АНУ зэрэг Ерөнхийлөгчийн засаглалтай улсуудад төрийн тогтолцоонд Ерөнхийлөгч хэмээх хувь хүний хүчин зүйл гол үүрэг гүйцэтгэдэг учраас улс төрийн намуудын үүрэг харьцангуй сул, зөвхөн сонгуулийн үед ажиллаад бусад үед үйл ажиллагаа нь сул байдаг. Эдгээр намуудыг боловсон хүчний буюу кадрын намууд гэдэг.
Монгол Улсын хувьд парламентын засаглалтай улс учраас Европ маягийн улс төрийн намын тогтолцоо тохиромжтой. Тиймээс улс төрийн намын төлөвшлийг сайжруулах нь Монгол улсын хөгжил, ардчиллын бэхжилтэд онцгой чухал. Ер нь бол манайд улс төрийн намын шинэчлэлийн асуудлаар судалгаанууд харьцангуй сайн хийгдсэн. Сүүлийн гурван парламент дамнан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр яригдаж ирсэн.
Энэ удаагийн парламентад бидний боловсруулж буй Улс төрийн намын тухай хуулийн төсөлд дотоод гадаадын эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагууд хамтран ажиллаж, санал зөвлөмжүүд гаргаад байна. Манай ажлын хэсгийн боловсруулсан төсөл дээр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ), Венецийн комисс, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн зэрэг байгууллагууд албан ёсны санал, зөвлөмж өгөөд байгаа.
-Хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцүүлж амжих уу?
-Ирэх хаврын чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.
-Манайд улсад Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 30 гаруй нам байдаг. Гэтэл өнөөдөр парламентад гуравхан намын төлөөлөл сууж байгаа. Цаашид энэ тоог нэмэх талаар хуулийн төсөлд ямар заалт тусгав?
-Энэ бол намуудын төлөвшилтэй холбоотой чухал асуудал. Өдгөө Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 35 нам байгаа хэр нь сонгуульд тэн хагас нь өрсөлддөг. Үүнээс тоотой хэд нь иргэдийн дэмжлэг авч УИХ-д сонгогдож байна. Олонх нь байнгын үйл ажиллагаа явуулдаггүй, институцийн хувьд төлөвшиж чадахгүй байгаа нь сонгуулийн систем болон сонгуулийн зардал өндөр байгаатай тодорхой хэмжээнд холбоотой. Сонгуулийн мажоритар систем нь хоёр нам, хоёр эвслийн тогтолцоог бий болгодог онцлогтой. Тиймээс өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд манай парламентад МАН ба АН гэсэн хоёр улс төрийн хүчин олонхоороо сонгогдож, ганц нэгхэн жижиг намууд гарч ирж байв.
-Санхүүгийн асуудалтай холбоотой гарч ирдэг нэг тулгамдсан асуудал нь сонгуульд нэр дэвшигчдийн дэнчингийн мөнгө. Өнгөрсөн удаад гэхэд л Ардчилсан нам 100 сая төгрөгийн дэнчин гишүүдээсээ авч байсан. Энэ нь шударгаар өрсөлдөх боломжийг хааж байна гэж ойлгож болох уу?

-Сонгуульд өрсөлдөгч нар мөнгөөр биш бодлогоор өрсөлддөг байх ёстой. Гэтэл сонгуульд өрсөлдөгчөөс дэнчин гэж санхүүгийн өндөр босго тавьснаас болж мэдлэгтэй, боловсролтой олон залуус өрөлдөх боломжгүй болж байгаа нь үнэн.
Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлийн гол зорилго нь санхүүжилт. Тэр дундаа хөрөнгө мөнгөний нөлөөллийг багасгах, намын санхүүжилтээ ил тод болгох нь чухал байгаа юм. Олон улсын жишгээр улс төрийн намд өгч байгаа хувь хүн болон аж ахуйн нэгж, компаниудын хандивыг багасгадаг. Харин үүний оронд нам гишүүдийнхээ бага дүнтэй татвараар санхүүжих, төсвөөс сонгуулийн амжилтаараа дэмжлэг авахыг хөхүүлэн дэмждэг байх талаар хуулийн төсөлд тусгасан.
Улс төрийн намуудад төсвөөс санхүүжилт олгох нь авлигыг маш ихээр бууруулдаг гэх судалгаа бий. Хэрэв нам хөрөнгө мөнгөтэй хүний нөлөөнд байж, нэр дэвшигч нарт босго тавибал бодлогын нам байх боломжгүй. Тиймээс намын сонгуулийн үйл ажиллагаа, намын дотоод үйл ажиллагаа дахь хөрөнгө мөнгөний нөлөөллийг хязгаарлах хэрэгтэй. Үүнийг хуулийн төсөлд тусгасан байгаа.
Мөн намын гишүүд сонгуулийн үйл ажиллагаанд оролцсоныхоо төлөө мөнгө авдаг байдлын хязгаарлана. Зөвхөн намын орон тооны ажилчид намаас цалин авна. Энэ бол олон улсын жишиг.
-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад жендэрийн тэгш эрхийг хангах талаар ямар зүйл заалт орж байгаа вэ?
-Энэ хуулийн бас чухал асуудал нь эмэгтэйчүүд, залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг шийдвэр гаргах явцад төлөөлөл доогуур байгаа бүлэг иргэдийн оролцоог хангахыг хуульчилж байгаа. Тухайлбал, 2012 оны Жендэрийн эрх тэгш байдлын тухай хууль хэрэгжихгүй байна. Төрийн анхан, дунд, дээд шатанд жендэрийн тэгш төлөөлөл байдаггүй. Улс төрийн намууд хуулиар хүлээсэн жендэрийн тайлангаа тайлагнахгүй байгаа. Тиймээс Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжихийг намуудад үүрэг болгон хуульчилж байна.
Намуудад төсвөөс олгож байгаа санхүүжилтийг залуус, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, манлайллыг нэмэгдүүлэхэд чиглүүлнэ. 1992 оны Үндсэн хуулиас хойш сонгууль хийхэд нэг ч хөгжлийн бэрхшээлтэй иргэн парламентад сонгогдож байгаагүй. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нэр дэвшүүлсэн бол төрөөс урамшуулдаг байх зохицуулалтыг тусгасан. Мөн сонгуульд эмэгтэйчүүдийг оролцуулахдаа квотоор хязгаарладаг. Тиймээс дэлхийн орнуудын жишгээр эмэгтэйчүүдэд зориулсан зорилтод санхүүжилтийг бий болгохыг хуулийн төсөлд тусгаад байна.
-Одоо сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг 20 хувь гэж тусгасан. Цаашид хэд болгон нэмэгдүүлж байж тэгш эрх хангагдана гэж үзэх вэ?
-Эмэгтэйчүүдийн квотын талаар Сонгуулийн тухай хуульд заасан байдаг. Улс төрийн намын тухай хуульд намын үйл ажиллагаа, дотоод бүтцэд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харьцаа тэгш байна гэж заасан байгаа.
-Магадгүй Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцүүлж эхлэхээр МАН олонхоороо байх хугацаандаа энэ хуулийг оруулж ирлээ гэх хардлага бий болно. Хууль боловсруулах явцдаа парламентад суудалтай болон суудалгүй намуудын төлөөллийг оролцуулж судалгаа хийсэн үү?
-Улс төрийн намын тухай шинэчлэлийн үзэл баримтлал сүүлийн гурван парламент дамнан судлагдсан учраас аль нэг намын өнөөдөр эрх барьж байгаа эсэх болоод өмнөх парламентын үед эрх барьж байсан эсэхээс үл хамаарч, эрдэмтэн судлаач, олон улсын экспертүүдийн судалгааг харгалзан үзсэн. Маш өргөн хүрээг хамарсан уулзалт хийж, санал авсан. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатараар ахлуулсан Ажлын хэсэг УИХ-д суудалтай болон суудалгүй намуудын төлөөллөөс санал авсан. Тиймээс нийтийн эрх ашгийг хангасан хууль болно гэдэгт итгэлтэй байна.
| Ц.МӨНХЦЭЦЭГ: Сонгуульд өрсөлдөгчид мөнгөөр биш бодлогоор өрсөлддөг байх ёстой |
|
“Амьд ертөнцийн тайлан 2026” ба итгэл найдварын үндэс
2026-10-08 16:34:28
Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгуулжээ
2026-10-08 16:32:22
“Хүүт”-ийн зэвсэгт бүлэглэл Саудын Арабын онгоцны буудлууд руу халджээ
2026-10-08 13:52:50
Нобелийн химийн шагналыг тэгш бус хэмт "толин тусгал" молекулуудын оньсогыг тайлж, эм үйлдвэрлэлд ахиц авчирсан эрдэмтэд хүртлээ
2026-10-08 12:36:43
Допингийн эсрэг эрх зүйн шинэчлэл, санхүүжилтийн асуудлаар зөвлөмж өглөө
2026-10-08 08:31:57
2026-10-08 08:14:05
Ц.БАТБИЛИГ: ЭМЧИЙН БУРУУГААС БОЛЖ 11 НАСАНДАА СОНСГОЛОО АЛДСАН Ч АМЬДРАЛД ГУТАРЧ ҮЗЭЭГҮЙ ЭЭ, АХ НЬ
2026-10-08 08:00:00
Э.Ариунтунгалаг Азийн цомын аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-10-08 07:46:40
Э.БОЛОРТУЯА: ЕРӨӨГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН ААВЫГАА ХРОМОН ГУТАЛ, ГУТЛЫНХ НЬ ТҮРИЙН ДЭХ ТАМХИАР НЬ ТАНЬЖ БАЙСАН ДАА
2026-10-08 07:00:22
Л.Энхрийлэн “БАКУ-2026” дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-10-08 07:00:00
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ..
2026-10-08 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-10-08 07:00:00
АЛТНЫ МАГНАТ Ж.БАЯСГАЛАН
2026-10-08 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-10-08 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-10-08 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-08 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна
2026-10-08 05:58:57
2026-10-07 19:40:31
2026-10-07 19:13:01
Хэнтий аймагт хар тамхинаас урьдчилан сэргийлэх бүсчилсэн сургалт зохион байгуулжээ
2026-10-07 18:31:57
ОБЕГ болон Дэлхийн банк хамтран гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн чиглэлээр санал солилцжээ
2026-10-07 15:10:19
ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЧАМД ТАЛАРХАЖ БАЙНА, МЕССИ
2026-10-07 14:26:28
2026-10-07 14:17:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорумын 50МВт батарей хураагуурын ажилтай танилцав
2026-10-07 13:44:49
2026-10-07 13:06:11
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
2026-10-07 13:01:43
Л.ПҮРЭВСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ Ж.ЭПШТЕЙНТЭЙ ХОЁР УДАА УУЛЗСАН
2026-10-07 12:56:57
Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-10-07 12:09:54
КАФЕД ӨРНӨСӨН ЯРИА
2026-10-07 12:03:32
2026-10-07 11:48:39
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА
2026-10-07 09:36:05
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-10-07 09:34:42
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-10-07 09:33:33
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-10-07 07:00:00
Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ГЭРГИЙ ХАНДМАА: Том том ширхэгтэй цас бударсан нэг өдөр үнээ сааж байтал өвгөн минь хажууд ирээд“Буй биеэрээ би цас болно Бүрхсэн их цас болно...” гээд уншиж байлаа
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-10-07 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |