УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.
-Та саяхан АНУ-ыг зорьж, сонгуулийг ажиглах багт багтаж, парламентаа төлөөлж, явсан байсан. Гаднын улсын сонгуулийн соёл ер нь ямархуу төвшинд байна вэ?
-Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэн буюу IRI гэх байгууллагаас АНУ-ын парламентын сонгуулийг ажиглах урилгыг улс орны парламентын гишүүдэд явуулдаг юм байна. Энэ урилгаар нийт 37 орны төлөөлөгч очсон. Би Монгол Улсаа төлөөлөн ажилласан. Тус улсын сонгуулийн үйл ажиллагаанаас суралцах, авах зүйл олон байна. Сонгуулийн үйл ажиллагаатай нь танилцаж, хөдлөнгийн ажиглалт хийлээ. Тухайн улс нь манай сонгууль ямар нэгэн бэрхшээл, саадгүйгээр хэвийн үргэлжилж байгаа шүү гэдгээ бусад орнуудад харуулдаг юм байна. Ер нь иргэдийн хувьд сонгуульдаа өндөр ирцтэй, идэвхтэй оролцдог. Тиймээс эндээс суралцсан, мэдсэн зүйлсээ Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр хүргүүлэхээр бэлдэж байгаа.
-Тэндээс манайх ямар туршлагыг нутагшуулж болохоор байна вэ?
-Тус улсад сонгууль болохоос өмнө нь иргэд би сонгуульд оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдэж, бүртгүүлдэг юм байна. Хоёрдугаарт, ингэж бүртгүүлсэн л бол сонгуулиа заавал өгөх ёстой байдаг.
-Манайд үүнийг хэрэгжүүлэхэд тулгамддаг асуудал бий юү. Энэ талаар туршлага судлаад ирсэн хүний хувьд нутагшуулж үзвэл яасан юм бэ гэх санал байна уу?
-Сонгуулийн тухай хуулийг судалдаг судлаачид болон хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудад сонсож, дуулсан туршлагаасаа хуваалцана. Үүнийг мэргэжлийн хүмүүс нь судалж, дүгнэлт хийх байх гэж бодож байна.
.jpg)
-Сонгуулийн тухай хуулийг эрх баригч нам өөрт ашигтайгаар батлах нь бий. Одоогийн эрх баригч нам Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх талаар ярьж байна. Энэ тухайд та ер нь ямар байр суурьтай байгаа вэ?
-Ямар ч байсан Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхдөө өмнө нь сонгогдож байсан хүмүүс дахин сонгогдох боломж бий болгох зорилгоор хуульд гар хүрч болохгүй гэж би боддог. Өөрсдийн өрсөлдөөнөө бодохгүйгээр дараагийн дөрөв, найман жилд сонгогдох хүмүүсээ бодож, хуульд гар хүрвэл байж болох асуудал. Хуулийг өөр өөртөө зориулж баталж болохгүй гэсэн үг.
Харин гишүүдийн тоог өөрчлөх асуудал дээр нэг үеэ бодвол манай улсын хүн амын тоо өсчихлөө. Тиймээс иргэдийн төлөөллийг хангах үүднээс бодож үзэж болно. Парламентын засаглалтай улсын жишгийг харахад доод тал нь 100-150 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Дээд хэмжээ нь 600 орчим байна. Тиймээс парламентын гишүүдийн тоог нэмэх асуудлыг бодож үзэж болно. Гэхдээ яг ийм шийдэлд хүрэхээр бол ард түмнээсээ асуух хэрэгтэй. Ард түмний төлөөлөл нь учраас тэд шийдвэр гаргах эрхтэй.
-Та Боомтын үйл ажиллагааг сайжруулах Түр хорооны гишүүнээр ажиллаж байгаа. Энд сөхөгдсөн хамгийн гол асуудал нь нүүрсний хулгайн асуудал байна. Нүүрсний хулгайг илрүүлэх ажил ямар шатандаа явж байна вэ?
-Нүүрсний хулгай бол том гарын хулгай. Монголын улс төр ямар аймшигтай бохирдсоныг илтгэж байна. Энэ бол үе үеийн эрх баригч намын мөнгөний гахай. УИХ-ын гишүүд, сайд нарын оролцсон хулгай. Тиймээс энэ хулгай баригддаггүй байж байгаад өнөөдөр илчлэгдэж байна. Ардын нам нь Ардчилсан намын хулгайгаа, Ардчилсан нам нь Ардын намын хулгайгаа илрүүлэх гэж зүтгэдэг. Ингэж явсаар олон жил болжээ.
Онцолж хэлэхэд Гаалийн ерөнхий газраас энэ нүүрсний хэргийг удаа дараа илрүүлж, энэ тухай мэдэгдэл гаргаж, хуулийн байгууллага руу шилжүүлж байхад нуун дарагдуулсан байна.
-Түр хорооны гишүүдийн зүгээс шаардлага тавьж байна уу?
-Түр хорооны зүгээс нүүрс хулгайлагдсан нь тодорхой, материал тодорхой байна. Тиймээс хөндлөнгийн шинжээч томилж, хугацаатай үүрэг өгсөн. Тэдний дүгнэлт ирнэ. Шинжээчид хам хэрэгтнүүд битгий байгаасай гэж итгэж байна.
.jpg)
-Та 2023 оны төсөв дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Маш муу төсөв болсон. Тухайн үед би энэ талаар байр сууриа тухай бүрд нь илэрхийлж байсан. Сүүлийн зургаан жил МАН 60 их наяд төгрөгийг үрсэн байна. Үндсэндээ ийм хэмжээний мөнгөөр эрх мэдэлд хүрчихсэн. Оронд нь ард түмэн ажлын байр хүсэж байна. Гэтэл гадаад өр 30 тэрбум ам.доллар болж нэмэгдлээ. Өнөөдөр Монгол улсын бүх хүн 30 сая төгрөгийн өртэй байна. Ард түмэн ийм байдлыг МАН-аас хүсээгүй. Ирэх оны төсөвт тусгасан орлогууд нь мөрөөдлийн жагсаалт байгаад байна. Өнөөдөр нүүрсээ маш хямд борлуулж байгаа. Дээр нь экспортын гарцаа нэмэгдүүлж чадахгүй хилээр 20 сая тонн нүүрс гарч байхад 37 сая тонн нүүрс гаргана гэж байна.
Мөн дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ савлагаатай байгаа үед хэт өөдрөг орлого төсөвлөсөн. Ийм өөдрөгөөр орлогоо төсөөлөөд төсөөлсөн хэмжээнд ирэхгүй бол төсөвт тодотгол хийнэ.
Ингэж л ард түмнээ хуурч байна. Дээр нь төсвийн алдагдлаа бууруулж байна гэж байгаа юм. Тодруулбал, 1.5 их наяд төгрөгөөр бууруулсан. Гэтэл энэ бол ард түмэнд үүрүүлэх нэргүй татвар. Төсвийн алдагдлаар бид ирээдүйгээсээ хулгай хийж байна. Би энэ асуудлуудыг байнга хэлж байсан ч, эрх баригч намынхан тоогоогүй. Би одоо ч энэ байр сууриндаа байгаа. Төсвийн төслийг батлахад би оролцоогүй. МАН олонхоороо баталсан.
-Та АН-ын бүлэгт байгаа юу?
-Байгаа. Бүлгийн үйл ажиллагаа хэвийн явж байна. Би Ардчилсан намд яагаад орсноо хэлье. Би энэ намын хүчээр Их хуралд ороогүй. Би МАХН-ын Их хуралд гарч ирсэн. Эрдэнэтчүүд эрх баригч нарын өмнө сөрөг хүчин байгаарай гэж намайг сонгосон. Би дахиад ганцаардсан чоно шиг байснаас, гудамжинд үсэрсэн Ардчилсан намыг сонгосон нь дээр. Эрх баригч намынхан АН-аар тоглож, төрийн бүртгэлийн байгууллагаар дамжуулж, хууль хүчний байгууллагыг ашиглаж энэ намыг хувааж байна. 2024 онд МАН-ыг сөрөг хүчнээ хувааж, “хутгалж” байгаад ирлээ гэж ард түмэн лав хүлээж авахгүй байх. Энэ бол нүдний булай. Ёс зүйгүй, увайгүй байна гэж хүлээж авна. Харин ард түмэнд амласан амлалтдаа хүрсэн үү гэж асууна.
-Ярилцсанд баярлалаа.
| С.ГАНБААТАР: Нүүрсний хулгай бол үе үеийн эрх баригчдын мөнгөний гахай |
|
“Амьд ертөнцийн тайлан 2026” ба итгэл найдварын үндэс
2026-10-08 16:34:28
Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгуулжээ
2026-10-08 16:32:22
“Хүүт”-ийн зэвсэгт бүлэглэл Саудын Арабын онгоцны буудлууд руу халджээ
2026-10-08 13:52:50
Нобелийн химийн шагналыг тэгш бус хэмт "толин тусгал" молекулуудын оньсогыг тайлж, эм үйлдвэрлэлд ахиц авчирсан эрдэмтэд хүртлээ
2026-10-08 12:36:43
Допингийн эсрэг эрх зүйн шинэчлэл, санхүүжилтийн асуудлаар зөвлөмж өглөө
2026-10-08 08:31:57
2026-10-08 08:14:05
Ц.БАТБИЛИГ: ЭМЧИЙН БУРУУГААС БОЛЖ 11 НАСАНДАА СОНСГОЛОО АЛДСАН Ч АМЬДРАЛД ГУТАРЧ ҮЗЭЭГҮЙ ЭЭ, АХ НЬ
2026-10-08 08:00:00
Э.Ариунтунгалаг Азийн цомын аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-10-08 07:46:40
Э.БОЛОРТУЯА: ЕРӨӨГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН ААВЫГАА ХРОМОН ГУТАЛ, ГУТЛЫНХ НЬ ТҮРИЙН ДЭХ ТАМХИАР НЬ ТАНЬЖ БАЙСАН ДАА
2026-10-08 07:00:22
Л.Энхрийлэн “БАКУ-2026” дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-10-08 07:00:00
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ..
2026-10-08 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-10-08 07:00:00
АЛТНЫ МАГНАТ Ж.БАЯСГАЛАН
2026-10-08 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-10-08 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-10-08 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-08 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна
2026-10-08 05:58:57
2026-10-07 19:40:31
2026-10-07 19:13:01
Хэнтий аймагт хар тамхинаас урьдчилан сэргийлэх бүсчилсэн сургалт зохион байгуулжээ
2026-10-07 18:31:57
ОБЕГ болон Дэлхийн банк хамтран гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн чиглэлээр санал солилцжээ
2026-10-07 15:10:19
ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЧАМД ТАЛАРХАЖ БАЙНА, МЕССИ
2026-10-07 14:26:28
2026-10-07 14:17:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорумын 50МВт батарей хураагуурын ажилтай танилцав
2026-10-07 13:44:49
2026-10-07 13:06:11
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
2026-10-07 13:01:43
Л.ПҮРЭВСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ Ж.ЭПШТЕЙНТЭЙ ХОЁР УДАА УУЛЗСАН
2026-10-07 12:56:57
Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-10-07 12:09:54
КАФЕД ӨРНӨСӨН ЯРИА
2026-10-07 12:03:32
2026-10-07 11:48:39
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА
2026-10-07 09:36:05
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-10-07 09:34:42
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-10-07 09:33:33
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-10-07 07:00:00
Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ГЭРГИЙ ХАНДМАА: Том том ширхэгтэй цас бударсан нэг өдөр үнээ сааж байтал өвгөн минь хажууд ирээд“Буй биеэрээ би цас болно Бүрхсэн их цас болно...” гээд уншиж байлаа
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-10-07 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |