Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнтэй цахилгааны үнийн нэмэгдэл болон шөнийн тарифын хөнгөлөлттэй холбоотой асуудлаар цөөн хором ярилцлаа.
-Ирэх онд аж ахуйн нэгжийн цахилгааны үнийг нэмнэ гэсэн. Тэгэхээр аж ахуйн нэгжүүдэд дарамт учрахгүй юү. Ямар судалгаан дээр үндэслэж цахилгааны үнийг нэмэх шийдвэр гаргав?
-Эрчим хүчний салбар өөрөө маш онцлогтой. Борлуулалтын үнэ нь цаашаа гардаг, зардал нь наашаагаа зах зээл дээрээ гардаг. Эрчим хүчний салбар өнөөдрийн байдлаар 432.8 тэрбум төгрөгийн онцгой шаардлага үүссэн. Тиймээс 2019 оны хоёрдугаар улиралд эрчим хүчний үнэ тарифыг өөрчилсөн. Ингээд салбарын компаниуд бүгд буюу уул уурхайн компани, дамжуулах, түгээх сүлжээнүүдийн өртөг нь 30-аас дээш хувиар нэмэгдсэн байгаа. Үүнээс шалтгаалаад бүгд богино хугацааны өр төлбөрт орчихсон, эргэлтийн хөрөнгөгүй болчихсон байна. Нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадахгүйн улмаас иргэд төрийн үйлчилгээ авч чадахгүй байна.
Харин одоо 2022 оны арваннэгдүгээр сарын 1-нээс үнэ тариф өөрчлөх шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хороо гаргаад байна. Аж ахуйн нэгжүүдийн хувьд 5000 кВт хүртэл хэрэглээтэй бол 14 хувь, үүнээс дээш хэрэглээтэй бол 28 хувиар төлбөрийг нэмэгдүүлж тооцно.

-Аж ахуйн нэгжүүдийн цахилгааны тарифыг 28 хувиар нэмнэ гэдэг хэр үндэслэлтэй вэ?
-Ковидоос шалтгаалсан хүндрэл манай эдийн засагт их гарсан. Мөн Орос, Укрианы дайнаас шалтгаалаад эрчим хүчний өртөг нэмэгдэж байна. Эрчим хүчний үнийг чөлөөлөх тухай бус, алдагдлыг бууруулах тухай бид яриад байгаа юм. Есдүгээр сарын 27 эрчим хүчний зохицуулах хороо бие даан бусдаас хараат бусаар шийдэх эрх зүйн орчин бүрдсэн. Улмаар цахим вэб сайтаар дамжуулж, аж ахуйн нэгжүүдийн цахилгааны үнийг нэмэх талаар судалгаа авсан. Ахуйн хэрэглэгчдийн цахилгааны үнийг бол нэмэхгүй.
-Ахуйн хэрэглэгчдийн цахилгааны үнийг ирэх ондоо нэмэхгүй гэж ойлгож болох уу?
-Ойрын хугацаанд нэмэхгүй гэж үзэж байгаа. Эдийн засгийн уналт зогсож, эдийн засаг тогтворжоод эхэлбэл ахуйн хэрэглэгчдийн цахилгааны үнийг нэмэх талаар ярьж магадгүй.
-Хэзээнээс үнийг нэмэх юм бэ?
-Энэ оны арваннэгдүгээр сарын 1-ээс цахилгааны, ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс дулааны үнийг нэмнэ.
-Энэ асуудлыг Сангийн сайдтай яриад явж байна. Ирэх оны төсөв хараахан батлагдаагүй байна. Төсвийн байнгын хороон дээр энэ талаар гишүүдээс санал гаргасан. Тиймээс ирэх долоо хоногт энэ саналыг Бүлгийн хурал дээр танилцуулна.
-Төсөвт шөнийн тарифын хөнгөлөлтийг тусгуулах боломж байгаа гэсэн үг үү?
-Боломжийг судалж байна. Төсвийн төсөлдөө бол тусгуулж чадаагүй. Их хурал дээр хэлэлцэж, шийдэх талаас нь судалж байгаа гэсэн үг. Санхүүгийн эх үүсвэрийг нь хаанаас шийдэх вэ гэдгийг бас ярилцаж байна.
.jpg)
-Шөнийн тарифын хөнгөлөлтөд хэчнээн төгрөгийн хөрөнгө шаардлагатай байгаа юм бол?
-2017 оноос цахилгааны үнийн шөнийн тарифын хөнгөлөлтийг хэрэгжүүлж эхэлсэн юм билээ. Анх 14 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай байсан. Харин ирэх оны гүйцэтгэл нь 37.7 тэрбум төгрөг болно. Дээрээс нь 2017 оноос хойш хэрэгжүүлсэн жилүүдэд 2022 оныг оруулаад 20.3 тэрбум төгрөгийн өр үүссэн байна. Ингээд нийлүүлээд бодохоор 60.3 тэрбум төгрөгийн өр төсөв дээр үүссэн гэж болно.
УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ ГАЗРЫГ ТЭРЧИГТ НЬ ЧӨЛӨӨЛӨХ ШААРДЛАГАТАЙ
-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих асуудал дээр маргаан гарсан. Энэ маргааныг шийдвэрлэх талаар яамны зүгээс арга хэмжээ авч байна уу?
-Маргааны эцэслэн шийдвэрлэж чадаагүй байна. 2023 оны төсвийг арваннэгдүгээр сарын 15-наас өмнө батална. Төсөв дээр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг хойшлуулж, нөлөөлөлд автаж байгаа иргэдэд хоёр янзын нөхөн олговор олгоно. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний дагуу гарч ирэх нөхөн олговор гэж байгаа. Мөн дээр нь 15 сая 200 мянган төгрөг хүн бүрд өгөх тогтоол гарсан байна. Тэгэхээр үүнийг дөрвөн жилд хувааж олгох юм билээ. Эхний 25 хувь нь төсөвт суусан юм билээ. Төсөв эцэслэн батлагдахаар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан барьж байгаа газар дээр өөрөө очиж уулзахаар төлөвлөөд байна.
-Та газар дээр нь очиж танилцаагүй гэсэн үг үү?
-Үгүй ээ. Би Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил дээр очих хоёр шалтгаан байгаа. Нэгдүгээрт, би салбарын сайдын хувиар очно. Хоёрдугаарт, би тойргоос сонгогдсон гишүүний хувиар очно. Магадгүй эдийн засаг сайжраад ирвэл үлдсэн 75 хувийг нь дөрвөн жил болгохгүйгээр ойрын хоёр жилдээ багтааж өгөх бодолтой байна. Ямартай ч тэр нутгийн иргэдийг бүрэн хохирлыг нь барагдуулж чадахгүй ч асуудлыг шийдэх талаас нь ярина.
-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих төслийг нь авсан компанийн үйл ажиллагааны дээр хяналт тавьж байгаа юу. Иргэдийн маргаанаас гадна өөр шалтгаанаар цаг хожиж байгаа гэх мэдээлэл бий. Энэ талаар та мэдсэн үү?
-Мэдээж хэл ам гарсан учраас төслийн ажил удаашралтай байна. Тухайн компанид ажлаа хурдлуулах чиглэл өгч байгаа. Эргээд биднээс шаардаж байгаа зүйл нь иргэдийн эсэргүүцлийг шийдэж өг гэсэн хариу өгч байгаа. Зээлийн тусгайлсан хэлэлцээр гэж ч хийж амжаагүй юм билээ. Тэгэхээр зээлийн тусгайлсан гэрээнд БНХАУ-ын Эксим банкны зүгээс тухайн бүс нутагт тэр чигээр нь усан цахилгаан станц байгуулна. Тиймээс энэ газар нутгийг тэр чигт нь чөлөөлчих гэсэн санал тавьж байгаа юм билээ. Бид энэ талаар нь хэлэлцээр хийгээд явж байгаа.
| Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Ирэх онд цахилгааны шөнийн тарифын үнийг хөнгөлнө гэвэл 37.7 тэрбум төгрөг шаардлагатай |
|
“Амьд ертөнцийн тайлан 2026” ба итгэл найдварын үндэс
2026-10-08 16:34:28
Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгуулжээ
2026-10-08 16:32:22
“Хүүт”-ийн зэвсэгт бүлэглэл Саудын Арабын онгоцны буудлууд руу халджээ
2026-10-08 13:52:50
Нобелийн химийн шагналыг тэгш бус хэмт "толин тусгал" молекулуудын оньсогыг тайлж, эм үйлдвэрлэлд ахиц авчирсан эрдэмтэд хүртлээ
2026-10-08 12:36:43
Допингийн эсрэг эрх зүйн шинэчлэл, санхүүжилтийн асуудлаар зөвлөмж өглөө
2026-10-08 08:31:57
2026-10-08 08:14:05
Ц.БАТБИЛИГ: ЭМЧИЙН БУРУУГААС БОЛЖ 11 НАСАНДАА СОНСГОЛОО АЛДСАН Ч АМЬДРАЛД ГУТАРЧ ҮЗЭЭГҮЙ ЭЭ, АХ НЬ
2026-10-08 08:00:00
Э.Ариунтунгалаг Азийн цомын аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-10-08 07:46:40
Э.БОЛОРТУЯА: ЕРӨӨГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН ААВЫГАА ХРОМОН ГУТАЛ, ГУТЛЫНХ НЬ ТҮРИЙН ДЭХ ТАМХИАР НЬ ТАНЬЖ БАЙСАН ДАА
2026-10-08 07:00:22
Л.Энхрийлэн “БАКУ-2026” дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-10-08 07:00:00
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ..
2026-10-08 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-10-08 07:00:00
АЛТНЫ МАГНАТ Ж.БАЯСГАЛАН
2026-10-08 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-10-08 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-10-08 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-08 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна
2026-10-08 05:58:57
2026-10-07 19:40:31
2026-10-07 19:13:01
Хэнтий аймагт хар тамхинаас урьдчилан сэргийлэх бүсчилсэн сургалт зохион байгуулжээ
2026-10-07 18:31:57
ОБЕГ болон Дэлхийн банк хамтран гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн чиглэлээр санал солилцжээ
2026-10-07 15:10:19
ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЧАМД ТАЛАРХАЖ БАЙНА, МЕССИ
2026-10-07 14:26:28
2026-10-07 14:17:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорумын 50МВт батарей хураагуурын ажилтай танилцав
2026-10-07 13:44:49
2026-10-07 13:06:11
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
2026-10-07 13:01:43
Л.ПҮРЭВСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ Ж.ЭПШТЕЙНТЭЙ ХОЁР УДАА УУЛЗСАН
2026-10-07 12:56:57
Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-10-07 12:09:54
КАФЕД ӨРНӨСӨН ЯРИА
2026-10-07 12:03:32
2026-10-07 11:48:39
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА
2026-10-07 09:36:05
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-10-07 09:34:42
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-10-07 09:33:33
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-10-07 07:00:00
Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ГЭРГИЙ ХАНДМАА: Том том ширхэгтэй цас бударсан нэг өдөр үнээ сааж байтал өвгөн минь хажууд ирээд“Буй биеэрээ би цас болно Бүрхсэн их цас болно...” гээд уншиж байлаа
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-10-07 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |