Монгол Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг өчигдөр шинэчлэн баталсан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа.
-Юуны өмнө 27 жилийн дараа Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталсанд баяр хүргэе. Хуульд ямар онцлох зохицуулалтыг тусгаж өгсөн бэ?
-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 27 жилийн өмнө батлагдаж, энэ хугацаанд дорвитой суурь өөрчлөлт хийж чадаагүй. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн чадамж, Засаг даргын үүрэг, оролцоо, хэм хэмжээ, төсөв санхүүгийн бололцоо, хүн амын суурьшил, нягтаршил, эдийн засаг өнөөдрийнхтэй харьцуулшгүй өөр байсан. Тэр үеийн эрх зүйн суурь зохицуулалтаар өнөөгийн Улаанбаатар хотыг зохицуулна гэдэг хэцүү. 27 жилийн дараа Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталлаа. Энэ хуулийг шинэчлэн баталсан нь том дэвшил, ололт. Энэ бол нийслэлийн 1.5 сая иргэнд нийгмийн томоохон суурь дэмжлэгийг бий болгоно. Үүнийг дагаад төсвийн реформ, татварын бие даасан эрх зүйн зохицуулалтыг хийхээс гадна олон мянган ажлын байр бий болно гэж харж байна. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг дагалдуулан өчигдөр 19 хууль, тогтоолын төслийг баталсан. Энэ мэтчилэн олон хуульд өөрчлөлт оруулахаар бэлтгэл ажлыг хангаад явж байна.
-Хотын дарга асуудлаа Засгийн газарт өөрөө танилцуулах эрхтэй болсон. Энэ нь хотод олон боломжийг нээж өгч байгаа гэж харж байна?
-Нийслэлийн Засаг дарга Засгийн газарт асуудлаа оруулдаггүй, аль нэг яамаар дамжуулж асуудлаа оруулдаг байсан. Хотынхоо асуудлыг Хотын дарга нь УИХ-д танилцуулахгүй болохоор бүх зүйл хэвийн, болж байгаа мэт ойлгогддог. Жишээ нь, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, албан хаагчдын олонх нь нийслэлд байна. Гэтэл энэ хүмүүсийнхээ цалинг нэмж чаддаггүй. Энэ мэт олон асуудлыг зохицуулсан эрх зүйн чадамжийг бий болгож байгаа нь тус хуулийн гол онцлог. Тухайлбал, яамд Засгийн газрын хуралдаанаар хоттой холбоотой асуудлыг хэлэлцүүлэх бол заавал Хотын даргаас санал авч орох зохицуулалт орсон. Хоёрдугаарт, Хотын дарга өөрөө асуудлаа оруулдаг, танилцуулдаг, хэлэлцүүлдэг болж байгаа. Энэ бол Хотын дарга саналын эрхтэй болж байна гэсэн үг юм. 1.5 сая иргэний эрх ашгийн өмнөөс хот, нийтийн аж ахуй, нийгэм, эдийн засаг, төсөв, санхүү, ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр дуугарах боломжтой болсон. Энэ дутагдаад байсан учраас хот гэдэг их айл хаягдчихсан байсан. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж дуугарч, асуудлаа УИХ, Засгийн газарт танилцуулна. Гуравдугаарт, газар чөлөөлөлтийг улс, нийслэлийн төсвөөр хийхээр болсон. Өмнө нь энэ талаар тодорхой зохицуулалт байдаггүй байсан. Иргэдэд нэн чухал шаардлагатай байгаа зам, гүүр, инженерийн дэд бүтэц, сургууль, цэцэрлэгийн мөнгийг нь шийдээд, хотоос газар чөлөөлтөд мөнгө тавь гэдэг. Гэтэл хотод мөнгө байдаггүй. Нөгөө бүтээн байгуулалтын мөнгөө Сангийн яам буцаагаад татдаг. УИХ, Засгийн газар, Улаанбаатар хот уялдаа холбоотой ажиллаж, улс, нийслэлийн мөнгөөр газар чөлөөлтийг хийх зохицуулалт орсон. Энэ бол маш том дэвшил.
-Улаанбаатар хот дүрэмтэй болно гэсэн. Дүрмээ хэзээ, хэрхэн боловсруулж, ямар заалтуудыг тусгах вэ?
-Нийслэл Улаанбаатар хот өөрийн дүрэмтэй байна. Дүрмээ НИТХ-аар батлуулна. Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны гишүүдтэйгээ хамтарч, дүрмээ боловсруулна. 27 жилийн дараа шинэчлэн баталж байгаа энэ хууль Улаанбаатар хотод цоо шинэ эрх зүйн боломж, хөгжлийн суурийг бий болгож байгаа. Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ хотын хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотыг тэлэх бодлого, нэг төвт хотоос олон төвт хот болон хөгжих боломжийг бүрдүүлж, жил бүр нийслэлийн төсөвт 420 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор болсон. Тэгэхээр нийслэл хотоо сайхан болгохын төлөө цаашид хотын иргэд, иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгжүүдтэйгээ төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтарч ажиллана. Зам, гүүрэн байгууламж, метротой холбоотой ажлын зураг төслийг хийж байгаа. Энэ боломжийг ашиглаад уг хуулийг бодлогын түвшинд дэмжсэн УИХ-ын дарга Г.Занданшатар, Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны гишүүд, хуулийн Ажлын хэсгийн дарга Ж.Сүхбаатар болон Ажлын хэсгийн гишүүдэд, өндөр ачаалалтай ажилласан УИХ-ын Тамгын газрын хамт олонд гүнээ талархал илэрхийлье.
-Улсын төсвөөс нийслэлийн хөгжилд зориулж байгаа 420 тэрбум төгрөгийн санхүүжилтээр ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
-Улаанбаатар хотын шуудын орлого хүн амын орлогын албан татвар, бусад татвараас бүрддэг. Тэрийг улсын төсөвт төвлөрүүлдэг. Ер нь “Оюу толгой” компанитай дайх орлогыг нийслэл төвлөрүүлдэг гэсэн үг. Энэ эх үүсвэрийг л хотод нь үлдээгээд өгөөч ээ гэдэг санаачилгыг анх гаргасан. Ингээд Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг дэмжих зорилгоор улсын төсвөөс жилд 420 тэрбум төгрөгөөс бууруулахгүйгээр санхүүжилт олгох шийдвэр гарсан. Энэ 420 тэрбум төгрөгийг зөвхөн замын түгжрэлд зарцуулахгүй. Түгжрэл нь хот байгуулалт, төлөвлөлт, нийтийн тээвэр, хувийн автомашины хэрэглээ гээд олон зүйлээс шалтгаалж байна. Түгжрэлийг бууруулахын тулд төвлөрлийг хэрхэн задлах вэ, дэд төвүүдээ хэрхэн хөгжүүлэх вэ гээд олон ажил байгаа. Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэх ажлын хүрээнд нэгдүгээрт, хотоо хурдны замтай болгомоор байна. Ийм бололцоо, шийдэл бий. Хоёрдугаарт, метроны асуудал яригдаж байгаа. Бид захиалагч учраас эхлээд ямар төрлийн метротой болох вэ гэдгээ зураг төслийн компаниудтай ярилцаж, хэдэн метрийн гүнд метро байгуулах вэ гэдгээ судалгаан дээр суурилж гаргах ёстой. Метротой болох ёстой. Ийм боломж, бололцоо бий. Хөрөнгө босгох арга зам байна. Мөн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг задлах ажлыг УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газар, УИХ-ын гишүүдтэй хамтарч, далайцтай эхлүүлээд байна.
| Д.Сумъяабазар: 27 жилийн дараа Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталлаа |
|
“Амьд ертөнцийн тайлан 2026” ба итгэл найдварын үндэс
2026-10-08 16:34:28
Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгуулжээ
2026-10-08 16:32:22
“Хүүт”-ийн зэвсэгт бүлэглэл Саудын Арабын онгоцны буудлууд руу халджээ
2026-10-08 13:52:50
Нобелийн химийн шагналыг тэгш бус хэмт "толин тусгал" молекулуудын оньсогыг тайлж, эм үйлдвэрлэлд ахиц авчирсан эрдэмтэд хүртлээ
2026-10-08 12:36:43
Допингийн эсрэг эрх зүйн шинэчлэл, санхүүжилтийн асуудлаар зөвлөмж өглөө
2026-10-08 08:31:57
2026-10-08 08:14:05
Ц.БАТБИЛИГ: ЭМЧИЙН БУРУУГААС БОЛЖ 11 НАСАНДАА СОНСГОЛОО АЛДСАН Ч АМЬДРАЛД ГУТАРЧ ҮЗЭЭГҮЙ ЭЭ, АХ НЬ
2026-10-08 08:00:00
Э.Ариунтунгалаг Азийн цомын аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-10-08 07:46:40
Э.БОЛОРТУЯА: ЕРӨӨГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН ААВЫГАА ХРОМОН ГУТАЛ, ГУТЛЫНХ НЬ ТҮРИЙН ДЭХ ТАМХИАР НЬ ТАНЬЖ БАЙСАН ДАА
2026-10-08 07:00:22
Л.Энхрийлэн “БАКУ-2026” дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-10-08 07:00:00
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ..
2026-10-08 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-10-08 07:00:00
АЛТНЫ МАГНАТ Ж.БАЯСГАЛАН
2026-10-08 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-10-08 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-10-08 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-08 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна
2026-10-08 05:58:57
2026-10-07 19:40:31
2026-10-07 19:13:01
Хэнтий аймагт хар тамхинаас урьдчилан сэргийлэх бүсчилсэн сургалт зохион байгуулжээ
2026-10-07 18:31:57
ОБЕГ болон Дэлхийн банк хамтран гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн чиглэлээр санал солилцжээ
2026-10-07 15:10:19
ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЧАМД ТАЛАРХАЖ БАЙНА, МЕССИ
2026-10-07 14:26:28
2026-10-07 14:17:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорумын 50МВт батарей хураагуурын ажилтай танилцав
2026-10-07 13:44:49
2026-10-07 13:06:11
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
2026-10-07 13:01:43
Л.ПҮРЭВСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ Ж.ЭПШТЕЙНТЭЙ ХОЁР УДАА УУЛЗСАН
2026-10-07 12:56:57
Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-10-07 12:09:54
КАФЕД ӨРНӨСӨН ЯРИА
2026-10-07 12:03:32
2026-10-07 11:48:39
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА
2026-10-07 09:36:05
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-10-07 09:34:42
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-10-07 09:33:33
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-10-07 07:00:00
Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ГЭРГИЙ ХАНДМАА: Том том ширхэгтэй цас бударсан нэг өдөр үнээ сааж байтал өвгөн минь хажууд ирээд“Буй биеэрээ би цас болно Бүрхсэн их цас болно...” гээд уншиж байлаа
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-10-07 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |