Будаач, будаач гэхээр сахлаа будав гэгч болов оо, Х.Булгантуяа тэргүүтэй эмэгтэй гишүүд. Хүүхдийн эрхийг хамгаалаад өгөөч гэхээр шүгэл тарааж, шүгэлдсэн газар нь гүйж очиж хамгаалах юм байх тэд. Ийм л харалган төртэй болж дээ, монголчууд. Хүүхдийн хүчирхийлэл, гэр бүлийн маргаан, түүнээс үүдэлтэй сөрөг үр дагаврууд тэр чигтээ хаалттай хаалганы цаана өрнөдөг гэдгийг мэддэггүй тийм л гишүүд толгой дээр гараад суучихсан монголчуудыг доромжлоод сууж байна.
Хэрэв зээ шүгэл үлээгээд л хүчирхийллээс сэргийлэх боломжтой бол өнөөдөр мянга мянган хүүхдийн амь дээсэн дөрөөн дээр дэнжгэнэхгүй байлаа. Амь эрж, аврал гуйх хүүхдүүд хаалганы цаана чимээгүй уйлж байхад УИХ-ын гишүүд камерын өмнө шүгэл үлээгээд тоглож байх. Хүчирхийлэл үйлдэгдэх гол шалтгаан шалтаг, яагаад хүүхдүүд хаалганы цаана уйлж байна вэ, гэдгийг ч мэдэхгүй бодлоо амьдралаас тасарсан гишүүдтэй болчихсон нь нууц биш юм. Ард түмний амьдрал уруудаж доройтохын хэрээр хүчирхийлэл гаарч, түүний хохирогч хүүхэд болдог гэдгийг ч мэдэх тэнхэлгүй гишүүд төрд сууж байна. Ард түмнийг аятай тухтай орчноор хангаж, амьдрал ахуйд нь нийцсэн бодлого тодорхойлох ёстой гишүүд иргэдийнхээ боломжийг хулгайлж, төрөөс түнтийтлээ баяжаад бууж байгаа нь ч нийгэмд цоо ил байгаа. Ёстой л алтыг нь аваад авдрыг нь хаяна гэгчийн үлгэрээр ард түмнийхээ нуруунд хамаг ачааг нь үүрүүлээд өөрсдөө өөрийгөө баясгах бодлого гаргаж, ард түмнээ тохуурхаж суугааг энд сануулах нь зүйн хэрэг биз ээ.

Эрх баригч намынхны тэнэглэл их адгаа алдаж, сүүлдээ цэцэрлэгийн хүүхдээс долоон дор сэтгэхүйтэй хүмүүс парламентад бодлого тодорхойлох гээд хууль батлаад сууж байгаа гэж боддоо. Үнэндээ цэцэрлэгийн хүүхдээс ороод асуухад хүчирхийллээс өөрийгөө хамгаалах наад захын мэдлэг тэнд хангалттай бий. Гэтэл УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Б.Баярсайхан нарын гишүүд өчигдөр хэвлэлийнхнийг тойруулж зогсоод шүгэл үлээж, түүгээрээ хүүхдийг хамгаална гэх мэдээлэл хийгээд зогсож байв. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “НҮБ-ын Хүүхдийн сан Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн агентлаг хамтран Шүгэл төслийг хэрэгжүүлж байна.
Баянзүрх дүүргээс эхлүүлж байгаа уг төсөлд ТББ-ууд хамтран ажиллаж байна. Хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, төсөв санхүүжилт гаргасан ч хүчирхийллийн тоо буурахгүй байна. Хүүхдийг хамгаалах байгууллагууд хүүхдийг хүчирхийлэлд өртсөн болон осолд орсон хойно нь мэддэг биш гарахаас нь өмнө мэддэг баймаар байна гэсэн санал илэрхийлсэн. Хүүхэд 108 утас руу залгаж хамгаалуулах боломжгүй үе ч байна. Тиймээс энгийн болон бусад төрлийн шүгэл биедээ авч явдаг байхаар санаачилж байгаа юм. Шүглийг дэлхий нийтэд ашигладаг олон жишээ бий. Хүүхдүүд айсан үедээ тусламж дуудаж чаддаггүй. Тиймээс хамгийн эхэнд тусламж дуудах нь чухал. УИХ дээр хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх нь чухал” хэмээн тайлбар өгсөн.
Гэтэл өөрөө ч шүглээж үлээж чадахгүй байгаа тэр шүглийг амь наана, там цаана байгаа хүүхдүүд үлээж тусламж дуудаж чадах болов уу. Үлээж чадлаа гэхэд гүйж очоод аврах хэн байх бол. Наад захын жишээг дурдахад хойт эцэгтээ өдөржин зодуулаад хашхирч орилж байхад нь хэн ч сонсохгүй, гуравхан настай хүүхэд хоёр өдөр үхлүүт хэвтсэн жишээ саяхан гарсан. Шүгэл үлээгээд хүчирхийллээс сэргийлэх нь байтугай шүглээс чанга дууг сонсохгүй хүүхдийн эрх зөрчигддөг талаар мэдээлэл хийж байгаа гишүүдийн нэг ч эргэцүүлж бодсонгүй дээ. Үндсэндээ МАН-ынхан камерын өмнө шүгэл үлээгээд зогсох хүртлээ ард түмнээр тохуурхаж байна. Үнэхээр л дэлхийн жишигт нийцсэн, судалгаа шинжилгээнд тулгуурласан хэрэгжүүлж болох төсөл хөтөлбөр байсан бол судалсан баг нь, мэргэжлийн баг нь төслөө танилцуулсан бол илүү үнэ цэнтэй байх байлаа. Гэтэл мэргэжлийн хүмүүсийн хийсэн ажлыг ямар ч баримт нотолгоогүйгээр УИХ-ын гишүүд индэр дээр гарч байгаад зарласан нь тэдний ажлыг ямар ч үнэ цэнгүй болгож байна. Мөнөөх л камерын өмнө зогсож алга ташуулах гэж улайрч байгаад ухсан нүхэндээ өөрөө унана гэгч болов.
Нөгөө талаараа эрх баригч намынхны хийж чадах ажил нь л энэ юм болов уу даа. МАН-ынхны мунхаг бодлогын горыг ард түмэн нь амсаж байна даа. Галзуу солиотой нь мэдэгдэхгүй зүйл ярьж, хийсэн үйлдлээ ч мэдэхгүй уймраа гишүүдээс төрийн зөв бодлого, сайн сайхан нийгмийг хүлээгээд, горьдоод ч нэмэргүй гэдэг нь улам бүр тодорхой болж байна.
Хүүхдүүдээ шүгэл өгч хүчирхийллийг өөгшүүлэхээс урьтаж, МАН-ын маанаг бодлогоос нийтээрээ шүгэл үлээж ангижиръя ард түмэн. Өнөөдөр эрх баригч намынхан найдаж, итгэж, хүлээж байсан ард түмний итгэлийг тэр чигт нь үгүй хийчихээд шүгэл барьчихсан хүүхдүүдийг хамгаалах гээд зогсож байгаа гишүүдийг ч шүгэлдэж, эрх ашгаа хамгаалах шаардлага нийгэмд үүссэн байна.
| МАН-ЫНХНЫ МААНАГ ТӨСЛҮҮДЭЭС МОНГОЛЧУУДАА АВРАХ ШҮГЭЛ ҮЛЭЭЕ |
|
АТГ-аас Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
2026-10-30 10:44:46
Н.УЧРАЛ: УСНЫ САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НӨӨЦ ХУРИМТЛУУЛАХ, ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН БОДЛОГО БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
2026-10-30 10:30:49
“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо
2026-10-30 10:09:21
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
2026-10-30 09:55:25
БААВГАЙД БАРИУЛСАН ЭМЭГТЭЙН ДҮҮ: ЭГЧИЙН МИНЬ ЧАМАРХАЙ, ЗУЛАЙН АРЬС ХУУЛАРЧ, ЭРҮҮНИЙ ЯС НЬ ХУГАРСАН Ч АМЬД ҮЛДСЭН НЬ ЗОЛ ГЭЭД СУУЖ БАЙНА
2026-10-30 07:58:22
Сайд Ж.Алдаржавхлан олон улсын киноны уран бүтээлчдийг хүлээн авч уулзав
2026-10-30 07:10:00
СУРАГГҮЙ БОЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНЫ ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-30 07:00:27
МАН-ЫНХАНД БУРУУТАН, АН-ЫНХАНД ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ ХҮН ОЛДОХОО БАЙЛАА
2026-10-30 07:00:00
СОН ЖИН-ЧО: ТӨГӨЛДӨР ХУУРЧИЙН АМЬДРАЛ БОЛ ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ АЯЛАЛ
2026-10-30 07:00:00
2026-10-30 07:00:00
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-10-30 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2026-10-30 07:00:00
2026-10-29 18:15:43
Х.Болортуяа Энэтхэгийн Манишад 6:0-ээр ялагдлаа
2026-10-29 17:03:13
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
2026-10-29 16:49:47
Испанид зорчигч тээврийн хоёр галт тэрэг мөргөлдөж, 68 хүн амиа алджээ
2026-10-29 15:10:58
ЗАМЫН ОСЛООР ДӨРВӨН ХҮН НАС БАРСАН ХЭРЭГТ 396 САЯ ТӨГРӨГИЙГ ЗАМЫН КОМПАНИАС ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ГАРГУУЛАХААР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
2026-10-29 14:53:53
Д.АМАРБАЯСГАЛАН: Стратегийн ордыг хувьчлах зохицуулалт байхгүй, тэгэх ч боломжгүй
2026-10-29 13:46:58
Т.МӨНХСАЙХАН: Зургаа долдугаар ангийн сурагчдыг үдийн хоолонд хамруулна
2026-10-29 13:41:46
АҮЭБЯ: Шатахуунд оочерлож байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийг хуурамчаар хийх тохиолдол гарч байна
2026-10-29 13:27:59
Б.МӨНХТАМИР: Шатахуун түгээх станцууд дээр өнөөдрөөс зохицуулалт хийнэ
2026-10-29 13:18:35
Малчин руу баавгай дайрч, биед нь гэмтэл учруулжээ
2026-10-29 12:50:38
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ
2026-10-29 12:40:01
Д.Лувсаншаравын нэрэмжит "Хүүхдийн найрал дууны наадам"-ын шилдэг хамтлагууд тодорлоо
2026-10-29 12:26:59
Чөлөөт бөхийн “Астана-2026” дэлхийн аваргын алтан медалийн эзэд тодорч эхэллээ
2026-10-29 12:02:56
З.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРТ ХОЛБОГДОХ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭЛЭЭ
2026-10-29 11:38:31
149-р сургууль нүүрс түлдэггүй “Ногоон сургууль” боллоо
2026-10-29 10:07:08
Хятадын их, дээд сургуулийн номын санд “Дуу тусгаарлагч бүхээг”-тэй боллоо
2026-10-29 09:55:02
Чөлөөт бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай таван бөх барилдана
2026-10-29 09:42:40
Хотын дарга шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа
2026-10-29 09:30:14
Х.Болортуяа, Ц.Намуунцэцэг нар өнөөдөр "Астана-2026” ДАШТ-ий дэвжээнд гарна
2026-10-29 09:28:06
М.Нандин-Эрдэнэ “VANTA BLACK-17” эвентэд Али Гаджиевтэй тулалдана
2026-10-29 09:01:00
Д.МӨНХ-ОРГИЛ: АРДЫН УРЛАГ БОЛ МИНИЙ ХУВЬД ӨСӨХӨӨС СУРСАН ҮНДЭСНИЙ ХЭЛ
2026-10-29 07:35:32
Тусгай олимпын хорооны хөл бөмбөгийн эмэгтэй баг Хятадыг зорив
2026-10-29 07:20:00
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-29 07:10:00
ТУСЛАХУУДААСАА БОЛЖ “ТУГ ТАХИУЛАХ” ОЙРХОН БАЙНА ШҮҮ, УИХ-ЫН ГИШҮҮД
2026-10-29 07:00:00
ЗАДАРСАН ЗАСАГТАА ЗАГНУУЛСАН ЯДАРСАН УИХ
2026-10-29 07:00:00
Э.ДАВААНАСАНГИЙН ДАЙЧИН БАРИЛДААН ДЭЛХИЙН АВАРГЫН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА
2026-10-29 07:00:00
ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТ АНХААРАЛ ХАНДУУЛАХ БОЛСОН ШАЛТГААН
2026-10-29 07:00:00
ҮНЭ ХАНШ: ИДЭШНИЙ ҮХЭР ДУНДЖААР ГУРВАН САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА
2026-10-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |