Тэнгэр таг дуугүй, бүхэлдээ гүн саарал өнгөтэй их хотод минь хуучны Монгол киноны дүр шиг хүмүүс алхана. Ирж яваа цаг гээд бодохоор хацар хайрам хүйтэн байсан ч цаанаа нэг илчтэй. Ээлжит ярилцлагынхаа зочинтой уулзахаар Бөхийн өргөө рүү алхаж явахдаа тэнгэр, хотын өнгө, хаврын тухай би ийн бодно. Угтаа бол зочныхоо тухай, түүнээс юу асуухаа бодон алхах учиртай ч гадаах орчин, зөрж өнгөрөх хүмүүсийн тухай бодол намайг ээрнэ. Монгол III сургуулиас Бөхийн өргөө рүү 30 гаруй минут алхсан ч зочныхоо сурдаг “Оюунлаг ирээдүй” бүрэн дунд сургуулийг олохгүй хэсэг төөрсөөр олж очив. Б.Тунгалагсайхан тус сургуулийн зургадугаар ангид суралцдаг бөгөөд хэдхэн хоногийн өмнө Өсвөрийн уулын цанын Улсын аварга шалгаруулах тэмцээнд хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцож, тэргүүлсэн юм. Үүдний танхимд зочноо хүлээж бахуйд улаан хүрэн өнгийн сургуулийн дүрэмт хувцастай туранхай цагаан хүү багштайгаа шатаар уруудан ирсэн нь тэр байв. Тэр “Сайн байна уу" гэж дотнохон мэндэлснээр бидний яриа эхэлсэн юм. Энэ зуурт би түүний найрсаг, хүндлэлтэй, дөлгөөн зан чанарт түүний хичээллэдэг уулын цанын спорт нөлөөлсөн болов уу гэж таамаглалаа.
-ААВ МИНЬ ЦАНЫН СПОРТОД ХӨТӨЛСӨН-
Тэсвэр тэвчээр, хурд хүч, эр зориг шаардсан уулын цанын спортоор тэр дөрвөн настайгаасаа эхлэн хичээллэжээ. Айлын бага хүү тэрбээр хичээлийнхээ хажуугаар аавыгаа даган цанын спортоор хичээллэж, өдгөө үеийнхнийгээ манлайлан улсын хэмжээний тэмцээнд амжилт үзүүлсэн нь энэ. Энэ тухай тэр “Аав маань уулын спортын цанаар хичээллэдэг, спортод дуртай хүн байдаг. Тэгээд анх sky resort цанын баазад намдад цанаар гулгахыг зааж өгч байсан. Аав намайг эр зоригтой, айдасгүй, хүчтэй, өөртөө итгэлтэй болгох зорилгоор анх цанын спортод хөтөлсөн. Тухайлбал, өндөрт гарах, харанхуйгаас айх зэрэг баргийн зүйлээс айхааргүй болдог” гэв. Үргэлжлүүлэн уулын цанын спортын онцлогийн талаар түүнээс асуухад “Цанын спорт бусад спортоос илүү хүйтэнд, хурд хүч, авхаалж самбаа шаарддаг. Мөн хөлөөрөө тэнцвэрээ олдгоороо илүү давуу талтай. Өөрөөр хэлбэл, хөлийн чадвар их шаардана” гэв.

Үргэлжлүүлэн цанаар гулгаж байхад ямар мэдрэмж төрдөг вэ гэхэд “Анх уулын цанаар гулгах сонирхолгүй байсан. Тэгээд аав маань цанын талаар тайлбарлаж өгснөөр гулгаж эхэлсэн. Тэгээд уулнаас уруудан гулгаж байхад гоё мэдрэмж төрнө, ер нь тэгээд цанаар гулгах тусам түүний сайханд татагддаг” гэлээ. Тэр цөөн үгээр товч хариултыг өгөх боловч голыг нь олж, нухацтай, жинтэйхэн хариулж байгаа нь анзаарагдав. Б.Тунгалагсайхан уулын цанын спортоор хичээллээд, Эрдэнэт аймагт зохиогдсон мөсний баярт оролцож хоёр алт, мөн sky resort цанын баазын тэмцээнээс хүрэл медаль хүртэж, сая улсын аваргаас ийнхүү алтан медаль хүртсэн байна. Спортын хүнд төрлийн нэг уулын цанын спортоор таван жил хичээллэж байгаагийнхаа хувьд тэр чамгүй амжилтыг үзүүлжээ. Хамгийн гол нь амжилт, медаль гэхээс иүү өөрөө өөрийгөө ялан дийлэх, айдас сандралааа дарах, эр зоригтой, тэвчээртэй нэгэн болох олон чанарыг тэр энэ спортоос суралцаж байгаа юм.
Түүнээс анхны тэмцээн, уулын цанын спортын тэмцээнд ороход бэрхшээлтэй зүйл нь ямар байдаг талаар асуухад “ Тэмцээнд ороход жаахан сандардаг. Хэрэв тэмцээний үеэр бэртчихвэл цааш нь үргэлжлүүлж болдогггүй, шууд зогсдог. Цана хөлтэйгээ нийлсэн, хатуу байдаг болохоор хөл эргэчихвэл явж чадахгүй. Тэгэхээр тун болгоомжтой, авхаалж самбаатай байхыг шаарддаг. Тэр мөн цанын спортоор хүүхдүүд долоон наснаас эхлэн хичээллэдэг талаар онцлон ярив.

-УУЛЫН ЦАНЫН СПОРТООРОО ОЛИМПД ОРОХ МӨРӨӨДӨЛТЭЙ-
Энэ хэсэгтээ бид түүний цаашдын хүсэл мөрөөдөл болон хичээл, нэг өдөр нь хэрхэн өнгөрдөг талаар яриагаа өрнүүллээ. Тэмцээн гээд хичээл нь орхигдож байгаа болов уу гэсэн асуултад тэр “Хичээл нэг их орхигдоогүй. Тэмцээнд оролцохоор чөлөө авсан хойгуур үзсэн шинэ хичээлээ нөхөж үзэж байгаа” гэсэн юм. Тэр мөн уулын цанын спортоос гадна сагс болон гар бөмбөг тоглох, барилдах, теннис тоглох, аавтайгаа жимд явах дуртай байна. Насандаа баймгүйгээр бүх л зүйлд өөрийгөө сорихыг хүсдэг, тэмүүлдэг, дурладаг, дөртэй энэ хүү Монголын гэрэлт ирээдүйн нэг гэхэд ихэд баяр төрж, хүүхдүүд багаасаа ингэж л алив зүйл сэргэлэн, юм бүхэнд дүйтэй байгаасай гэсэн бодол төрж байв. Нөгөө талаар түүнийг бүх зүйл рүү хөтөлдөг нь хүч нь аав нь гэдгийг хүү онцлон хэлсэн бөгөөд намайг үргэлж дэмжиж, зөвлөж, дэргэд минь байдаг аав, ээждээ баярлалаа гэдгээ уламжилсан юм. “Том болоод ямар мэргэжилтэй хүн болно гэж боддог вэ” хэмээн асуухад багадаа бол инженер болно гэж боддог байв. Харин одоо бол том болоод id инженер болохыг хүсэж байгаа “гэсэн юм.
Том болоод ерөнхийлөгч болох хүсэлтэй байсантай нь холбоотойгоор түүнээс мөн нийгмийн төрх байдал, үеийнх нь хүүхдүүд юу хийдэг талаар асуухад "Нийгэм хүмүүс гудамжинд архи ууж, хогоо ил хаях нь жаахан муухай харагддаг. Үеийн хүүхдүүддээ хандаж хэлэхэд гэртээ утсаа оролдож цагийг өнгөрүүлж болохгүй шүү, харин спортоор хичээллэж, өөртөө хэрэгтэй зүйлээ хийгээрэй гэж хэлмээр байна. Өөрт сонирхолтой, өөрийгөө хөгжүүлэх зүйлийг хийвэл хөгжинө" гэсэн хариултыг тэр хэлж байв. Үнэхээр спорт түүнд ухаан, тэсвэр тэвчээр, хүнтэй хүндлэн харилцах чадвар, голыг нь олж ярих зэрэг чадварыг өгсөн нь илт байв. Хамгийн гол нь спортоор хичээллүүлсэн, тийш хөтлөсөн аавд нь талархмаар санагдлаа. Арав гаруйхан настай хүү хэдийн төлөвшчихсөн, алив зүйлийн ард гарч, даван туулах чадварыг олж, суралцаж байгаа нь бидний гэрэлт ирээдшй хэчнээн гэрэлтэй, гэгээтэй нь мэдрэгдэж байв. Тэрбээр “Танд баярлалаа” гээд гар барьснаар бидний яриа өндөрлөв. Түүнтэй ярилцаад гарч ирэхэд тэнгэр бүрхэг, хотын өнгө саарал хэвээр байх бөгөөд би ч юмсын тухай бодлоо үргэлжлүүлэн ажил руу гаа буцлаа.

| Уулын цанын спортын тамирчин Б.ТУНГАЛАГСАЙХАН |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |