-Сайн байна уу, та хоёрт энэ өдрийн мэнд хүргэе. Хичээл нь ороод эхэлсэн, гоё байна уу, манай сайтын уншигчдад өөрсдийгөө танилцуулаач?
-Б.ПҮРЭВГАРЬД: Сайн байна уу, намайг Б.Пүрэвгарьд гэдэг, хоёрдугаар ангид сурдаг. Ангийнхнаа их санасан болохоор хичээл орж, ангийхантайгаа уулзсан гоё өдрүүд өнгөрч байна.
Г.ГАРЬД: Сайн байна уу, намайг Г.Гарьд гэдэг, нэгдүгээр ангийн сурагч. Б.Пүрэвгарьд ах долоон настай, би зургаан настай. Бид хоёр хэдийгээр найзууд ч гэсэн надаас нэг насаар ах болохоор би “Б.Пүрэвгарьд ахаа” гэж дууддаг. Сургуульд явж, олон найзтай болоод, үсэг үзэх их гоё санагдаж байгаа.
-Та хоёр хэдэн жил найзалж байна вэ. Анх хэрхэн найзлах болсон тухайгаа ярьж өгөөч?
-Б.ПҮРЭВГАРЬД: Манайх цагаан сараар Г.Гарьдынд нэг удаа очиж байсан юм. Тэгэхэд л би анх найзыгаа харсан бөгөөд би гурван настай, Г.Гарьд хоёр настай жаахан байв. Түүнээс хойш л бид хоёр найзалж эхэлсэн дээ. Миний дүү, миний найз байдагт маш их баярлаж явдаг. Мөн манай сургуулийн хүүхэд биш гэдэг нь баярладаг, яагаад гэвэл, нэг сургууль байсан бол сургууль дээрээ хамт байж болох ч гэртээ хамт уулзан тоглож, найзлах нь илүү ойр санагддаг. Сургуульд угаас олон найз бий шүү дээ.
Г.ГАРЬД: Би Б.Пүрэвгарьд ахыг анх гурван настай байхад нь харж байсан. Анх хараад хэн бэ л гэж бодсон, найзтай байх хамгийн гоё, их сайхан санагддаг.
.jpg)
-ТА ХОЁР ХАМТДАА ТОГЛОХООС ӨӨР ЮУ ХИЙДЭГ ТАЛААРАА МАНАЙ УНШИГЧ ХҮҮХДҮҮДТЭЙ ХУВААЛЦААЧ?
-Б.ПҮРЭВГАРЬД: Хамт тоглохоос гадна хамт наадаг цасаар наамал хийнэ, кино үзнэ, хичээлээ хийнэ, аав, ээжтэйгээ хамт аяладаг. Тэр дундаа нуугдаж тоглон, нэгнийгээ олох хайж олох, элсэн дээр тоглох үед үлдсэн дурсамж хамгийн сайхан. Нэг удаа Г.Гарьд бид хоёр элсэн дээр тоглож байгаад, би Г.Гарьдыг битгий гээд байхад, намайг түлхэж, би элсэн дээр өнхөрсөн юм. Бид хоёрын элсэн дээр тоглосон нэг дурсамж маань энэ. Өөр олон дурсамж бий.
Г.ГАРЬД: Тоглоомоор тоглоно, кино үзнэ, ном уншина, элсэн дээр тоглоно, өвөл бол хамтдаа цана, чаргаар гулгана. Элсэн дээр тоглохоороо Б.Пүрэвгарьд бид хоёр хааяаа элсэнд шигдээд байдаг.
-Долоо хоногт хэдэн удаа уулздаг вэ. Найзтайгаа уулзахгүй удахаар санадаг уу?
-Б.ПҮРЭВГАРЬД: Байнга уулздаг. Гэхдээ өнгөрсөн нэгдүгээр сард бараг уулзаагүй байж байгаад хоёрдугаар сард уулзсан. Уулзахгүй удахаар хамт тогломоор санагдаж, найзыгаа их санадаг. Тэгээд санахаараа утсаар ярина, бүр их санаад байвал “Г.Гарьд дээр очно шүү ааваа” гэж гуйгаад, заримдаа аавыг бүр загнаж байгаад найзтайгаа уулздаг юм.
Г.ГАРЬД: Өө тэгээд яах вэ дээ, найзыгаа их санана. Санаад байвал аав, ээжид хэлээд, шууд л очоод уулзчихдаг.
-Та хоёрын хамгийн хэн нь хамгийн сахилгагүй вэ?
-Г.ГАРЬД: Би хамгийн сахилгагүй, манай гэр аймагт байдаг юм. Би гэртээ бол их сахилгагүйтэж, үймүүлдэг. Одоо харин хотод ирээд сайн дасахгүй л байна. Гэхдээ удахгүй дасах байх гэж бодож байгаа.
-Б.ПҮРЭВГАРЬД: Г.Гарьд хамгийн сахилгагүй нь. Учир нь их чанга дуутай, дандаа хөөцөлдөн, гүйж тоглоно, их чанга дуутай.
-Найзыг нь хэн нэгэн гомдоовол өмөөрөх үү, өмөөрч байсан тохиолдол бий юу?
-Б.ПҮРЭВГАРЬД: Шууд өмөөрнө, нэг удаа Г.Гарьд, Цэнгүүн гээд хүүхдэд зодуулах гэхэд нь би өмөөрөөд, шууд дайрч байсан. Мөн би нэг өдөр хүүхэдтэй муудалцаад, зодолдох гээд байж байтал Г.Гарьд цуг орж ирээд бид хоёр хоёулаа зодуулж байсан. Хааяаа бид хоёр хоорондоо барилдаж, тоглох үед Г.Гарьд жаахан уйлах гээд байхаар нь би бууж өгч, найзыгаа аргаддаг. Яагаад гэвэл, Г.Гарьд надаас дүү болохоор зарим зүйлд би бууж өгөхгүй бол болохгүй шүү дээ.
-Г.ГАРЬД: Би бол шууд өмөөрөөд, найзыг минь гомдоож, уйлуулсан хүнтэй найзыгаа өмөөрөөд зодолдож чадна.

-Найзууд бие биедээ их тусалдаг шүү дээ. Та хоёрын хувьд нэгэндээ хэрхэн тусалдаг вэ?
-Б.ПҮРЭВГАРЬД: Би Г.Гарьдын хичээлд нь тусалдаг. Найз маань одоо 10 аас илүү тоо тоолж сурч, бүх үсгээ сурч дуусахад тун ойрхон байна. Би уншиж, бичихэд нь туслаж, бид хоёр хамтдаа хичээлээ хийдэг. Хоёр хоноод нэг үсэг үзэх нь жаахан хүнд санагддаг байх. Гэхдээ үсгүүдээ давтаад уншаад байвал хэцүү санагдахгүй гэдгийг би найздаа хэлж, хамтдаа уншихад нь тусладаг. Одоо бүх үсгээ үзээд, тоогоо сурчихвал Г.Гарьд маань хоёрдугаар ангидаа орж, шинэ зүйлс үзнэ.
Г.ГАРЬД: Би одоо Ш үсэг үзэж байгаа. Манай багш өдөр бүр шинэ үсэг үзээд байхаар хичээлээсээ хоцроод байгаа юм.
-ТОМ БОЛООД ЯМАР МЭРГЭЖИЛТЭЙ ХҮН БОЛНО ГЭЖ БОДДОГ ВЭ?
Б.ПҮРЭВГАРЬД: Эрдэмтэн, зохион бүтээгч болохыг хүсэж мөрөөддөг. Тэгээд зохиосон төхөөрөмжөөрөөө хулгайчдыг бариад цагдаа болох Г.Гарьд найздаа өгч бариулна. Мөн өөр олон гоё төхөөрөмж хийнэ гэж боддог.
Г.ГАРЬД: Харин би хүмүүсийн амар тайван, аюулгүй байдлын төлөө ажилладаг цагдаа болно, тэгээд Б.Пүрэвгарьдын найзынхаа зохион бүтээсэн төхөөрөмжийн тусламжтайгаар хулгайчдыг бариад, хорино. Хэрэв хуйлгайчид орговол шоронгийн төмрийг нь цахилгаан болгоно.

| БЯМБААГИЙН НАЙЗУУД: Найзыг минь дээрэлхвэл өмөөрч, санаад байвал шууд очоод уулздаг |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |