“Ямар ч түгжрэлгүй, дэд бүтэц сайтай хотыг байгуулах мөрөөдөлтэй. Учир нь Улаанбаатар хот дахиж шинээр байгуулахгүй л бол засаж, хөгжүүлнэ гэдэг хэцүү санагддаг. Нэгэнт баригдсан бүх байшинг нураах аргагүй шүү дээ” хэмээн “Монголын гэрэлт ирээдүй” булангийн ээлжит зочин хэрсүүхэн өгүүлнэ. Түүний ярианаас айхтар том мөрөөдөл, түүнийг дагасан их эмзэглэл мэдрэгдэнэ. Тэр бол “Оюунлаг өсвөр үеийнхэн” клубийн ерөнхийлөгч, Нийслэлийн 32 дугаар сургуулийн IX ангийн сурагч А.Чингүнжав.
Мөн тэрбээр сонирхолтой зочдыг урьж подкаст хийхээс гадна “Diamond Mind Education Cеnter” хүүхдүүдэд зориулсан сургалтын төв ажиллуулахаар “Шарк танк” нэвтрүүлэгт орж, Ч.Анар шаркаас 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг авсан юм. Тэрбээр энэ талаар “Анх би өөрийн бичсэн номоороо “Шарк танк” нэвтрүүлэгт орж байгаа охины дугаарыг үзсэн юм. Жаахан мөртлөө их мундаг тэр охин надад их бахархал төрүүлсэн. Харин энэ удаад өөрөө орж, бүр хөрөнгө оруулалт авсандаа баяртай байна. Нэвтрүүлгээс хойш саяхан Ч.Анар шарктай уулзаад ярилцлага хийсэн. Тэр яриа одоогоор гараагүй байгаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Өөрөө жаахан. Тэгсэн мөртөө үеийнхнийхээ ерөнхийлөгч тэр Монголын тодоос тод гэрэлт ирээдүй, том удирдагч гэдэг нь одоо хийж байгаа зүйлсээс нь илт.

Тэр удирдагч хүн ямар байх ёстойг ч хэдийнэ мэддэг болсон нь түүний нэг өдөр хэрхэн өнгөрдгөөс харагдана. Энэ тухай тэр “Өдөр бүр өөр төлөвлөгөөтэйгээр өнгөрнө. Өглөө 7:00 цагаас босоод 7:30 гэхэд гарахад бэлэн болдог. Тэгээд хичээлдээ суугаад, өдөр нь клубийнхэнтэйгээ уулзалт хийж, хийх зүйлсийнхээ төлөвлөгөөг гаргаж, сургалтдаа сууж, ажлаа амжуулаад, орой гэрийн даалгавар болон бусад зүйлээ хийнэ. Ихэвчлэн 2-4 цагийн хооронд унтдаг. Харин сүүлийн үед 12:00 гэхэд унтахгүй бол хичээл амрах гээд шалгалт, клуб, подкастын ажил гээд их ажилтай байгаа учраас ядардаг. Ерөнхийлөгч байна гэдэг их том хариуцлага. Энгийн хүмүүстэй адил найман цаг унтана гэж байхгүй. Аль болох бусдаас илүү бага цаг унтаж, хөдөлмөрлөж л байж үр дүнд хүрнэ гэж боддог” гэнэ. Ийнхүү бид насандаа баймааргүй амжилтын эзэн, хэрсүү яриатай ийм нэг хүүтэй уулзсан юм. Бидний яриа цааш ийн үргэлжилсэн юм.
Ерөнхийлөгч байна гэдэг их том хариуцлага. Энгийн хүмүүстэй адил 8 цаг унтана гэж байхгүй. Аль болох бусдаас илүү бага цаг унтаж, хөдөлмөрлөж л байж үр дүнд хүрнэ гэж боддог
-Ерөнхийлөгч байх ямар байдаг вэ ?
-Ерөнхийлөгч гээд сонсоход их гоё, хүмүүст их амархан харагддаг байх. Гэвч харин эсэргээрээ илүү их хариуцлага, хийх зүйлс их байдаг. Харин бүх ажлаа хийсний дараа үнэхээр сайхан. Миний хувьд дарга гэхээр захирсан, тушаасан, албадсан өнгө аястай санагддаг болохоор ерөнхийлөгч, лидер гэх нь илүү зүгээр санагддаг.

-Сонирхолтой зочид урьж, подкаст хийдэг юм билээ. Яагаад подкаст хийх болсон бэ?
-Тийм ээ. Би өөрөө подкаст их сонсдог. Ингэснээр яг хүүхдэд зориулсан подкаст байдаггүй гэдгийг мэдсэн юм. Гэтэл ээж минь “Миний хүү өөрөө яагаад подкаст хийж болохгүй гэж ”гэсэн саналыг хэлсэн юм. Тэгээд л анх хөл хорионы үед уншсан номынхоо талаар подкаст хийж эхэлсэн. Одоо харин сэдэвт баригддаггүй. Аль болох хүссэн сэдвээрээ хүссэн зочдоо урьдаг. Подкастын хамгийн хөгжилтэй нь Н.Амаржин ахтай ярилцсан дугаар. Үзэгч, сонсогчийн хувьд 28 мянган хүн бий.
-Хичээлийнхээ хажуугаар клуб удирдаад, подкаст хийгээд өөрийгөө хөгжүүлээд явж байхад аав, ээж нь магтаж, урмын үг хэлдэг байх?
-Мэдээж аав, ээж урам өгнө, алдааг ч хэлнэ. Аав минь их мундаг хүн байдаг. Ааваасаа их үлгэр дуурайлал авч, аав шиг ээ хүн болохыг хичээдэг. Хэн нэгэн надаас магтаал сонсох уу, шүүмжлэл сонсох уу гэвэл би шүүмжлэл сонсоно. Магтаал сайхан ч шүүмжлэл илүү хөгжихөд тусалдаг. Гэхдээ зөв шүүмжлэл байх хэрэгтэй.
Хэн нэгэн надаас магтаал сонсох уу, шүүмжлэл сонсох уу гэвэл би шүүмжлэл сонсоно. Магтаал сайхан ч шүүмжлэл илүү хөгжихөд тусалдаг. Гэхдээ зөв шүүмжлэл байх хэрэгтэй.
-Хэрэв чи Монгол Улсын Ерөнхийлөгч байсан бол юу хийх байсан бэ?
-Миний хувьд хотыг шинээр дахин байгуулах мөрөөдөлтэй. Учир нь одоо бидний амьдарч байгаа хот шинээр байгуулахгүй л бол засаж, хөгжүүлнэ гэдэг хэцүү санагддаг. Харин ямар ч түгжрэлгүй, дэд бүтэц сайтай хот байгуулахын тулд цоо шинээр эхнээс нь байгуулбал зүгээр санагддаг. Мөн миний нэг боддог зүйл багш нарын цалинг нэмэх. Хэрвээ би Монгол Улсын ерөнхийлөгч байсан бол багш нарын цалинг нэмнэ. Тэдний цалинг нэмбэл сайн, чадвартай багш олон төрнө. Сайн багш олон байснаар хүүхэд багаасаа сайн боловсрол эзэмшинэ гэсэн үг шүү дээ. Нөгөө талаар цалин нэмэхийн хэрээр багш нарын шаардлагыг өндөрсгөх хэрэгтэй байх.

-Харин өөрөө ямар мэргэжилтэй хүн болохыг боддог вэ?
-Арванхоёрдугаар ангиа төгсөөд АНУ-ын том сургуульд шалгалт өгч, тэтгэлэгтэйгээр сурна гэж боддог. Мэргэжил гэвэл хуульч болохыг хүсдэг. Шударга бус зүйлд би маш дургүй. Бидний амьдарч байгаа нийгэмд шударга бус зүйл их байна. энэ ч утгаар бусдад үнэнч шударга хандаж, бусдын асуудлыг шударгаар биелүүлж өгөхийн тулд би хуульч болохоор шийдсэн. Мөн энэ мэргэжлийг сонгоход манай хамаатны хуульч ах, эгч хоёр их нөлөөлсөн. Тэр хоёрыг харах бүрд их гоё санагддаг. Хуульч болсноор Монголын хуулийг илүү нэмэгдүүлж, илүү хүүхдэд хэрэгтэй хууль баталж болох юм байна гэж боддог.
-Үеийнхэнтэйгээ болон хүүхэдтэй илүү ойр байдаг удирдагчийн хувьд хүүхдэд ямар сул тал байдаг гэж хардаг вэ?
-Ерөөсөө өөрийгөө илэрхийлж ярих чадвар маш муу санагддаг. Өөрийгөө танилцуулаарай гэхээр л дуугаа хурааж, бүр хөнжил дор орж байсан тохиолдлыг ч харж байсан. Хотын хүүхдээс орон нутгийн хүүхэд бүр ичимхий. Яг өөрийнхөө орчин дахь хоёр, гурван хүнтэй ярьчихаад, хүмүүстэй шинээр танилцахдаа дургүй, хойш суух гээд байдаг талтай. Энэ байдлыг би ээж, ааваас нь шалтгаалдаг гэж боддог. Аав, ээж нар хүүхдээ “Чимээгүй бай, битгий их ярь” гэх зэргээр бага байхаас нь дууг нь их хорьдог. Манай аав, ээж хоёр бол багаас минь их сайн сонсдог байсан. Тэгэхээр хүүхдүүдээ сайн ярьдаг, өөрийгөө бусдад бүрэн илэрхийлж сургах гол арга бол сайн сонсогч байх гэж боддог.
Хэрвээ би Монгол Улсын ерөнхийлөгч байсан бол багш нарын цалинг нэмнэ. Тэдний цалинг нэмбэл сайн, чадвартай багш олон төрнө. Сайн багш олон байснаар хүүхэд багаасаа сайн боловсрол эзэмшинэ гэсэн үг шүү дээ. Нөгөө талаар цалин нэмэхийн хэрээр багш нарын шаардлагыг өндөрсгөх хэрэгтэй байх.
| А.ЧИНГҮНЖАВ: Шударга нийгмийг бүтээхийн тулд хуульч болох мөрөөдөлтэй |
|
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |