Узбекистан Улсын Бухара хотод цэргийн гардан тулааны спортын өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 10-14-ны өдрүүдэд болов. Тэмцээнд манай улсаас ганц тамирчин оролцсон нь ДХИС-ийн сурагч Баатарнямын Алтансүх байлаа. Тэрбээр цэргийн гардан тулааны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн байна. Б.Алтансүх нь үүнээс өмнө “Монгол туургатан-2024” тэмцээний алт, мөнгөн медальтай ба муайтай боксын өсвөр, залуучуудын УАШТ-ий алт, шүүтбоксын УАШТ-ий алт, холимог тулааны өсвөр, залуучуудын УАШТ-ий алтан медаль хүртэж, холимог тулааны спортын шилдэг эрэгтэй тамирчин болж байжээ.
Б.Алтансүх цэргийн гардан тулааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ |
|
2025-07-07 00:07:00
2025-07-06 21:46:26
2025-07-06 21:27:37
2025-07-06 15:33:54
2025-07-06 10:17:47
2025-07-06 10:16:22
2025-07-06 10:15:20
2025-07-06 10:13:46
2025-07-06 09:39:44
2025-07-06 09:10:50
2025-07-06 08:59:12
2025-07-06 08:44:29
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |