• Өнөөдөр 2026-09-30

Иргэдийн эсэргүүцлийг үл тоож шөнөөр нүүрс тээвэрлэжээ

      Өмнөговь аймгийн Гурвантэс суманд болж буй нөхцөл байдалд холбогдох албаныхан анхаарлаа хандуулна уу. Иргэдийн эсэргүүцлийн улмаас зогсоод байсан нүүрс тээврийн долоон автомашины дөрөв нь Баянгийн талын чиглэлд цааш явж, гурав нь үлдсэн гэх мэдээлэл байна. Мөн иргэдийн эсэргүүцлийг үл харгалзан хамгаалалтын ажилтнуудын оролцоотойгоор тээврийг үргэлжлүүлсэн гэж иргэд мэдээлж байгаа юм.

     Гурвантэс сум болон Өмнөговь аймгийн удирдлага болон холбогдох хяналтын байгууллагууд газар дээр нь нөхцөл байдлыг шалгаж, тээвэрлэлтийн зөвшөөрөл, замын нөхцөл, иргэдийн тавьж буй шаардлагын талаар олон нийтэд тодорхой мэдээлэл өгөхийг хүсэхгүй байгаа юм. Иргэд болон жолооч нарын аюулгүй байдлыг хангаж, асуудлыг тайван замаар шийдвэрлэх нь зөв болов уу.


 

 


Иргэдийн эсэргүүцлийг үл тоож шөнөөр нүүрс тээвэрлэжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188