• Өнөөдөр 2026-10-01

Л.Энхрийлэн, Т.Ариунзаяа нар жингээ тэргүүлэн барилдана

     "Айчи-Нагояа 2026" Азийн наадмын жүдо бөхийн татамид өнөөдөр манай дөрвөн бөх гарч өрсөлдөнө. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өсвөрийн дэлхийн аварга, ОУХМ Т.Ариунзаяа барилдана. Тэрбээр 57 кг-ын бүх бөхчүүдийн тэргүүлэн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Тайландын Kamolwan AKKAJAN-тай барилдана. Ялалт авч чадвал хэсгийн аваргын төлөөх барилдааныг Энэтхэгийн Yamini MOURYA, Катарын Fatena BU-QAHOSS нарын хэн ялсантай хийнэ.

    Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Ази тивийн аварга, МУГТ Л.Энхрийлэн гоц мөргөн ялалт авсан. Тэрбээр 63 кг-ын жингийн бүх бөхчүүдээ толгойлон барилдах юм. Хэсгийн аваргын төлөөх барилдааныг Киргизстаны Adina KOCHKONBAEVA, Филиппиний Khrizzie PABULAYAN нарын хэн ялсантай барилдах юм.

   Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Л.Энхдөл Хятадын Gaohui-тай барилдана. Хэрэв түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт хэсгийн аваргын төлөөх барилдаанд Япон, Казахстаны бөхчүүдийн хэн ялсантай хүч сорино.

   Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд О.Шинэбаяр барилдах юм. Тэрбээр “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Хятадын Zhenyu Shi-тэй өрсөлдөнө. Хэрэв ялалт авах юм бол хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстан, Киргизстаны бөхчүүдийн хэн ялсантай барилдана.

    Азийн наадмын жүдо бөхийн тэмцээнд 32 орны эрэгтэй 113, эмэгтэй 86, нийт 199 тамирчин өрсөлдөж байгаа юм. Манай жүдочид Азийн наадмын жүдо бөхийн тэмцээний эхний өдрийн дараах байдлаар нэг алт, нэг хүрэл, нэг тав, нэг долдугаар байрын амжилтаар багийн дүнгээр гуравдугаар байрт явна. Япон хоёр алт, нэг хүрэл медальтайгаар тэргүүлж, Узбекистан нэг алт, нэг мөнгөн медальтайгаар багийн дүнгээр хоёрдугаар байрт эрэмбэлэгдэж байна.


 

 


Л.Энхрийлэн, Т.Ариунзаяа нар жингээ тэргүүлэн барилдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188