Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр уулзалтын эхэнд БНСУ-ын гамшигтай тэмцэх, тэр дундаа галын эсрэг менежмент, арга техник, технологи олон улсад үлгэр жишээ болж буйг онцлоод цаашид онцгой байдлын салбарт хамтын ажиллагааг улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа дурдлаа. Мөн 2026 онд Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлөөс Нийслэлийн онцгой байдлын газрыг Шуурхай удирдлагын төвтэй болгохоор зорьж байна. Тус төвийн ажил 30 хувьтай байгаа бөгөөд удирдлагын өрөөний техник, тоног төхөөрөмжийн суурилуулалтын ажил явагдаж байгаа талаар мэдээлэл өглөө. Энэ төвийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө онцгой байдлын алба хаагчдыг БНСУ-д туршлага судлуулах, чадавхжуулах шаардлага байгаа талаар саналаа хэлэв.
Нийслэлийн онцгой байдлын газрын дарга Г.Галбадрах дуудлага мэдээллийн 60 гаруй хувь нийслэлд байдаг. Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд айл өрхүүдийг хийн түлш рүү үе шаттай
| НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧДЫГ БНСУ-Д ЧАДАВХЖУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |