Дэлхий дахинд үүссэн хиймэл оюуны(AI) хурдацтай өсөлтийн ачаар Ази даяар үйлдвэрлэлийн салбарын идэвхжил есдүгээр сард тэлжээ. Пүрэв гарагт танилцуулсан дэлхийн улс орнуудын хувийн хэвшлийн судалгаануудын тайлангаас харахад АНУ-Израил болон Ираны хоорондох дайны улмаас үүсээд буй үнийн дарамтад сэтгэл чилээж байсан бодлого тодорхойлогчдын хувьд энэ нь зарим талаар таатай мэдээ болж байна.
Тухайлбал БНСУ-ын экспортын эрэлт сүүлийн 15 жил гаруйн хугацаан дахь хамгийн хурдан өсөлтийг үзүүлсэн. Тус улсын үйлдвэрлэлийн салбарын идэвхжил есдүгээр сард сүүлийн дөрвөн сарын хамгийн дээд маржинаар нэмэгдсэн.
S&P Global Market Intelligence-ийн эдийн засагч Усама Бхатти БНСУ-ын талаар "Шинээр буй болсон эрэлт болон үйлдвэрлэлийн өсөлтийн аль аль нь сүүлийн таван жил хагасын хугацаан дахь хамгийн дээд түвшинд хүрсэн. Судалгаанаас харахад энэхүү өсөлт нь хагас дамжуулагч болон авто машины салбарын үзүүлэлттэй холбоотой байна" гэлээ. S&P Global-аас гаргадаг БНСУ-ын Үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн индекс (PMI) наймдугаар сард 52.3 байсан бол есдүгээр сард 53.9 болж өссөн нь тавдугаар сараас хойших хамгийн дээд үзүүлэлт боллоо. Уг үзүүлэлт БНСУ”ын хувьд эдийн засгийн өсөлт ба агшилтыг заагладаг 50 нэгжийн босгоноос дээш 10 дахь сардаа дараалан хадгалагдаж байгаа юм.

Дэлхийн хиймэл оюун ухааны өсөлтийн ашиг шимийг хүртэж буй дараагийн орон болох Тайванийн PMI индекс наймдугаар сард 54.7 байсан бол есдүгээр сард 56.7 болжээ.
Харин Японы S&P Global PMI индекс есдүгээр сард 54.1 болж, өмнөх сарынхаас 0.8 нэгжээр бага зэрэг буурсан нь нийлүүлэлт болон шинэ эрэлт саарсантай холбоотой. Энэ нь сүүлийн зургаан сарын хамгийн сул үзүүлэлт гэж болно. Гэхдээ өсөлт сааарсан хэдий ч гадаад эрэлт хүчтэй хэвээр байгаа. Ази дахь эрэлт өндөр, мөн АНУ руу чиглэсэн борлуулалт сайжирсны ачаар шинэ экспортын захиалга ес дэх сардаа дараалан өсөөд байна. Гэхдээ үнийн дарамт өндөр хэвээр байгаа. Компаниуд борлуулалтын үнээ 2022 оны сүүлээс хойших хамгийн өндөр хувиар үргэлжлүүлэн нэмсээр байгаа аж.
Азийн бусад эдийн засгуудын хувьд үйлдвэрлэлийн идэвхжил алаг цоог гэж хэлж болно. Индонез, Вьетнам зэрэг улсад үйлдвэрлэлийн салбар тэлсэн бол Филиппин, Малайзын орнуудад агшсан болохыг судалгааны дүн харуулж байна.
| Дэлхийн хиймэл оюуны өсөлт Азийн орнуудын үйлдвэрлэл өргөжихөд сайнаар нөлөөлж байна |
|
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
2026-10-14 16:48:49
НАРУТО ЭРГЭН ИРНЭ
2026-10-14 16:48:27
Макао нээлттэй тэмцээнээс Б.Солонго алт, Ц.Мөнххэрлэн мөнгөн медаль хүртжээ
2026-10-14 16:43:44
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
2026-10-14 15:52:21
Пап лам уушгины хорт хавдартай гэж оношлогджээ
2026-10-14 15:44:00
Ш.БАТБАЯР: ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ДӨРВӨН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ САНАЛ БОЛОВСРУУЛЖ, ХҮРГҮҮЛЛЭЭ
2026-10-14 15:26:01
Берлин хотод Чингис хаан судлалын олон улсын хурал зохион байгуулна
2026-10-14 15:23:33
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
2026-10-14 15:21:08
5.5 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛЫН САНТАЙ “МӨНГӨН МОРЬ” ХҮҮХДИЙН ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
2026-10-14 14:23:54
Хил хамгаалах ерөнхий газар Нөмрөгийн түймэртэй холбоотой цахим мэдээллийг үгүйсгэв
2026-10-14 14:00:23
Харбины цас, мөсний ертөнц энэ өвөл талбайгаа тэлж, шинэ дээд амжилт тогтооно
2026-10-14 12:48:55
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
2026-10-14 12:44:21
АҮЭБЯ-НД “ГАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОЁРДУГААР ШАТНЫ ҮНЭЛГЭЭ ЭХЭЛЛЭЭ
2026-10-14 12:36:33
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХ ТАЛААР БНСУ-ЫН “KOICA” БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ САНАЛ СОЛИЛЦОВ
2026-10-14 12:30:11
МУБИС-ийн БТС-ийн оюутнууд МҮОХ-ны үйл ажиллагаатай танилцлаа
2026-10-14 12:26:34
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-10-14 11:34:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-10-14 11:18:15
ОХУ-д суралцагч оюутны хөнгөн атлетикийн тэмцээн болжээ
2026-10-14 11:13:44
Монгол, Хятадын хамтарсан зөвлөлдөх уулзалт болов
2026-10-14 10:46:05
“Мөрөөдлийн гоол” хөл бөмбөгийн тэмцээн боллоо
2026-10-14 10:22:55
Цогтцэций сум 30 тоннын хог нягтруулагч машинтай боллоо
2026-10-14 10:09:24
Б.ГҮНЗАЯА: Гоо сайхны стандартад нийцэхийн тулд амьдарна гэдэг утгагүй
2026-10-14 07:59:38
Л.ГАВААСҮРЭН ХУРАНДААГИЙН ГЭРГИЙ Д.ЦЭЦЭРЛЭГ: ХАНЬ МИНЬ БИЧСЭН ШҮЛГЭЭ ТӨГӨЛДӨР ХУУРАН ДЭЭР ҮЛДЭЭГЭЭД, НАМАЙГ АЯ БИЧИХИЙГ ХҮЛЭЭДЭГ БАЙЛАА
2026-10-14 07:52:28
Баавгайн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцлоо
2026-10-14 07:00:00
ЖИНХЭНЭ “ЗЭВҮҮН ГАР” БОЛ ЧӨЛӨӨТИЙН “ЗИДАН” БАЯРАА
2026-10-14 07:00:00
Э.ЗОЛБОО БУЮУ O.Z: ДУУ БИЧМЭЭР САНАГДСАН ӨДӨР ОГТ ӨӨР ЭХЭЛДЭГ
2026-10-14 06:55:46
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2026-10-14 06:50:08
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-10-14 06:49:41
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан байна
2026-10-14 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |