• Өнөөдөр 2026-09-30

К.Ёолк, Б. Уранзаяа, Г.Наранццэцэг ялж шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ

     Ази тивийн XX их наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн “А” хэсгийн аваргын төлөөх барилдаанд  ОУХМ Г.Наранцэцэг Тажикстаны Akhliya MUMINOVA-г ялж, шөвгийн дөрөвт үлдэв. Мөн 52 кг-ын жингийн “D” хэсгийн аваргын төлөөх барилдаанд  залуу тамирчин Баянмөнхийн Уранзаяа, Тажикстаны Madina  QURBONZODA-г ялж, шөвгийн дөрөвт шалгарлаа.

    Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жингийн “А” хэсгийн аваргын төлөөх барилдаанд  ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ К.Ёолк, Тажистаны “Шилдэг  тьамирчин” Nurali EMOMALI-ийг буулган авч шөвгийн дөрөвт шалгараад байна. Харин 60 кг-ын жингийн D” хэсгийн аваргын төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Ариунболд, олимп, дэлхийн аварга Казахстаны  Yeldos  SMETOV-т ялагдпаж, дагах тойргийн барилдаан хийхээр боллоо. Шөвгийн дөрөвт Г.Наранцэцэг, Япогы Кондо Мицукитай, Б.Уранзаяа, Узбекистаны Сита Капамбабоеватай, К.Ёолк, Казахстаны Киргизбаяевтай барилдана. Харин дагах тойргийн барилдаанд Э.Ариунболд Тажиксьаны Лоику Кудбудиновтой барилдах юм.


 

 


К.Ёолк, Б. Уранзаяа, Г.Наранццэцэг ялж шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188