• Өнөөдөр 2026-10-01

Л.Энхрийлэн, Т.Ариунзаяа нар Азийн наадмын алтан медалийн буухиаг үргэлжлүүлж чадах уу

     "Айчи-Нагояа 2026" Азийн наадмын жүдо бөхийн татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө.  Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, МУГТ Лхагватогоогийн Энхрийлэн гоц мөргөн ялалт авсан. Тэрбээр 63 кг-ын жингийн бөхчүүдээ толгойлон барилдах юм. Хэсгийн аваргын төлөөх барилдааныг Киргизстаны Adina KOCHKONBAEVA, Филиппиний Khrizzie PABULAYAN нарын хэн ялсантай хийнэ. Энэ жингийн медалийн төлөөх гол өрсөлдөөн манай Л.Энхрийлэн, Японы Таниоко Наруми, Хойд Солонгосын Ким Жи Хей, Өмнөд Солонгосын Ким Жису нарын хооронд болно.

   Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өсвөр үеийн дэлхийн аварга, Токиогийн “Гранд слам”-ын хүрэл медальт, ОУХМ Тэрбишийн Ариунзаяа барилдана. Тэрбээр 57 кг-ын жингийн бөхчүүдийг тэргүүлэн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Тайландын Kamolwan AKKAJAN-тай барилдана. Ялалт авч чадвал хэсгийн аваргын төлөөх барилдааныг Энэтхэгийн Yamini MOURYA, Катарын Fatena BU-QAHOSS нарын хэн ялсантай хийнэ. Энэ жинд медалийн төлөөх гол өрсөлдөөн манай Т.Ариунзаяа, Японы Мио Шираканэ, Өмнөд Солонгосын Хух Мими, Хойд Солонгосын Ким Хяон А, Узбекистаны Шукуржон Аминова, Хятадын Юуин Тао нарын хооронд явагдана.


 

 


Л.Энхрийлэн, Т.Ариунзаяа нар Азийн наадмын алтан медалийн буухиаг үргэлжлүүлж чадах уу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188