• Өнөөдөр 2026-10-01

Манай чөлөөт бөхийн дөрвөн тамирчин өнөөдөр өрсөлдөнө

    "Айчи-Нагояа 2026" Азийн наадмын дэвжээнд өнөөдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг, сонгомол бөхийн 60, 77, 97 кг-ын жин дэх урьдчилсан шатны болон шигшээ барилдаанууд явагдахаар сугалаа татлаа. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Т.Алтжин, Непалийн Сушила Чандтай барилдана.

    Сонгомол бөхийн 60 кг-ын жинд ОУХМ М.Даваабанди, Вьетнамын Динь ​​Хюи Нгуентэй, 77 кг-д Т.Боргил, "Парис-2024" олимпын наадмын хүрэл медальт, Азийн аварга Амантай, 97 кг-ын жинд ОУХМ Г.Ганхуяг эхний тойрогт гоц мөргөж, шигшээ наймын шатнаа Узбекистан болон Өмнөд Солонгосын бөхчүүдийн аль ялсантай нь хүч сорихоор тус тус оноолтоор таараад байна.

 


Манай чөлөөт бөхийн дөрвөн тамирчин өнөөдөр өрсөлдөнө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188