• Өнөөдөр 2026-09-30

Г.Наранцэцэг, Б.Уранзаяа нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана

     Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Ганбаатарын Наранцэцэг хагас шигшээд өнгөрсөн оны “Улаанбаатар”, “Парис”-ын “Их дуулга”-ын аварга Японы Мицуки Кондод дийлдсэн. ОУХМ Г.Наранцэцэг хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Асмита Дейтэй барилдана. Харин залуучуудын Азийн аваргын хүрэл медальт, ОУХМ Баянмөнхийн Уранзаяа 52 кг-ын жингийн хагас шигшээд энэ оны Азийн аваргын мөнгөн медальт Сита Кадамбоевад нэмэлт цагт юүко үнэлгээ алдан харамсалтайгаар ялагдлаа. Хүрэл медалийн төлөө БНХАУ-ын Сю Аоютэй барилдах юм.

 


 

 


Г.Наранцэцэг, Б.Уранзаяа нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188