• Өнөөдөр 2026-10-01

Э.Дэлгэрмаа Азийн наадмын V байрт орлоо

    "Айчи-Нагояа 2026" Азийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медалийн төлөө хүч сорив. Түүнтэй энэ удаа дэлхийн аваргын иж бүрдэл медальт, Азийн хошой аварга Лонг Жиа барилдлаа.  Эхний үед манай бөх 6:1-ээр илүүрхсэн боловч жаахан, аз ёндоо дутлаа. Шийдвэрлэх хоёрдугаар хагаст  Хятадын тамирчин онооны дутууг нөхөж 7:6-гаар, нэг онооны зөрүүгээр яллаа. Э.Дэлгэрмаагийн хувьд, хоёр Азийн наадамд дараалан медалийн төлөө өрсөлдөж, энэ удаа V байраар тэмцээнийг өндөрлүүлж байна. Тэрбээр "Ханжоу-2022" Азийн наадмаас хүрэл медалийг эх орондоо авчирсан билээ.


 

 


Э.Дэлгэрмаа Азийн наадмын V байрт орлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188