• Өнөөдөр 2026-10-01

Таеквондо-гийн дэлхийн цомын хоёр дахь өдөр 1 алт, 3 мөнгөн медаль хүртжээ

    Казахстан Улсын Туркестан хотод таеквондо-гийн дэлхийн цомын тэмцээн үргэлжилж байна. Тус Олон улсын таеквондо-гийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр Монгол Улсын шигшээ багийн тамирчид амжилттай өрсөлдөж нэг алт, гурван мөнгөн медаль хүртэж, нэг тамирчин шагналт V байрт шалгарлаа.

Медаль хүртсэн тамирчид:

Г.Мөнх-Ундрага Өсвөрийн 12–13 насны ангилал, 50 кг-ын жинд — АЛТАН МЕДАЛЬ

Э.Ганзориг Насанд хүрэгчдийн 66 кг-ын жинд — МӨНГӨН МЕДАЛЬ

М.Аминжин Өсвөрийн 12–13 насны ангилал, 41 кг-ын жинд — МӨНГӨН МЕДАЛЬ

С.Цэцэгдарь “U18” насны ангилал, 2-р дангийн төрөлд — МӨНГӨН МЕДАЛЬ

Э.Анар Өсвөрийн 14–15 насны ангилал, 45 кг-ын жинд — ШАГНАЛТ 5 ДУГААР БАЙР.

ДЦАШТ-ий хоёр өдрийн дараах байдлаар  Монгол Улсын шигшээ баг нийт дөрвөн алт, зургаан мөнгө, нэг шагнал V байр хүртэж, багийн дүнгээр VII  байрт эрэмбэлэгдэж явна.

 


Таеквондо-гийн дэлхийн цомын хоёр дахь өдөр 1 алт, 3 мөнгөн медаль хүртжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188