Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Нарийн сухайтын бүлэг орд, Шивээ хүрэн боомтыг түшиглэн суурин болон явуулын хүн ам олноор төвлөрсөн “Морин заг” суурьшлын бүс бий болсон билээ. Тус бүсэд олон зуун иргэд, нүзүрс тээврийн жолооч нарын эрүүл мэндийг сахин хамгаалж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг “Мобайл” эмнэлэг ажилладаг юм.
Тус эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнууд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, тэр дундаа яаралтай тусламж шаардсан олон арван тохиолдолтой нүүр тулдаг. Харин эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэхэд туулах чадвар сайтай түргэний автомашин зайлшгүй шаардлагатай байв. Иймээс Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвийн хүсэлтийн дагуу Өмнөговь аймгаас туулалт сайтай түргэний автомашин шийдвэрлэж, аймгийн Засаг дарга Н.Энхбат газар дээр нь ажиллах үеэрээ тус эмнэлгийн хамт олонд гардуулан өгсөн байна.
Морин заг суурьшлын бүсийн “Мобайл” эмнэлгийн эрхлэгч, их эмч Б.Мөнх-Эрдэнэ шинэ автомашинтай болсноор эмнэлгийн тусламжийг иргэдэд шуурхай хүргэх боломж нэмэгдэж, цаг нартай уралдан ажилладаг эмч, эмнэлгийн ажилтнуудад томоохон дэмжлэг болж байгааг онцлон, аймаг, сумын удирдлагад талархал илэрхийллээ.
Олны хөл хөдөлгөөн ихтэй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэрэгцээ өндөртэй “Морин заг” суурьшлын бүсийн иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах нэг чухал алхам ийнхүү хэрэгжлээ. Энэ нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын нэг хэсэг юм.
| Морин загийн “Мобайл” эмнэлэг шинэ түргэний машинтай болжээ |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |