• Өнөөдөр 2026-09-30

Чөлөөт бөхийн “АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадмын тэмцээн өнөөдөр эхэлнэ

    “Айчи-Нагояа-2026” Азийн XX наадмын чөлөөт бөх, сонгомол бөхийн барилдаан өнөөдөр есдүгээр сарын 30-ны өдөр эхэлнэ. Энэ өдөр Үндэсний шигшээ багийн тамирчдаас сонгомол бөхийн эрэгтэйчүүдийн 67 кг-ын жинд Н.Ганбаяр өрсөлдөнө. Түүний хувьд эхний барилдаанд Индонезийн Алиансян Мухаммедтэй хийх юм.

    Эрэгтэйчүүдийн 87 кг-ын жинд ОУХМ Г.Төрболд Тажикстаны Султонзодатай, 130 кг-ын жинд өрсөлдөх Б.Намбардавга “Парис-2024” зуны олимпын наадмын хүрэл, “Ханжоу-2022” Азийн наадмын мөнгөн медальт, БНХАУ-ын бөх Мэн Лин Зэтэй тус тус учраа таарсан байна.

   Харин энэ өдрийн онцлох барилдаан чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд өрнөнө. Монгол Улсаас “Белград-2023” ДАШТ-ий мөнгө, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний таван хүрэл, нэг мөнгөн медальт, ОУХМ Э.Дэлгэрмаа өрсөлдөнө.

    Түүний хувьд эхний тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёр дахь барилдаандаа эзэн орны бөх, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, Ази тивийн аварга Иши Ами болон Казахстаны бөх, дэлхийн аваргын гурван мөнгө, нэг хүрэл медальт, Ази тивийн иж бүрэн медальт Бакбергенова Жамила нарын ялсантай хийнэ.

    ОУХМ Э.Дэлгэрмаа хагас шигшээд БНХАУ-ын бөх, дэлхийн иж бүрэн медальт Лон Жиатай учраа таарах магадлал өндөртэй байна. Нөгөө зоонд Киргизстаны Мээрим Жуманазарова тэргүүтэй Энэтхэг, БНАСАУ, Узбекистаны бөхчүүд багтсан байна.


 

 


Чөлөөт бөхийн “АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадмын тэмцээн өнөөдөр эхэлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188