• Өнөөдөр 2026-10-01

Т.Алтжин, Г.Ганхуяг нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө

     "Айчи-Нагояа 2026" Азийн наадмын сонгомол бөхийн 97 кг-ын жинд өрсөлдөж буй ОУХМ Г.Ганхуяг хагас шигшээ шатнаа Энэтхэгийн Нитешт 9:0-ээр ялагдсан тул хүрэл медалийн төлөө хүч сорихоор болов. Тэрбээр Туркменистаны Аманберди Агамаммедовтой барилдана. Харин чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Т.Алтжин, дэлхийн хошой аварга Нонока Озакид дийлдсэн. Озаки шигшээ барилдаанд шалгарсан учир Т.Алтжин, Энэтхэгийн тамирчин, олимпын бус жингийн ДАШТ-ий хүрэл медальт Манси нар хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо.


 

 


Т.Алтжин, Г.Ганхуяг нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188