• Өнөөдөр 2026-09-30

Таеквондо-гийн дэлхийн цомоос 3 алт, 3 мөнгөн медаль хүртжээ

     Казакстан Улсын Туркестан хотод Олон улсын таеквондо-гийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.  Тус цомын аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын шигшээ баг амжилтаар дүүрэн өндөрлөлөө.

Медаль хүртсэн тамирчид:

Б.Ариунтуяа — “Мастер Gold” ангилал, 1-р дангийн төрөл — АЛТАН МЕДАЛЬ

Д.Анударь — 10–11 насны 1-р дангийн төрөл — АЛТАН МЕДАЛЬ

С.Болортулга — “Мастер Silver” ангилал, 66 кг — АЛТАН МЕДАЛЬ

А.Дөлгөөн — “Мастер Silver” ангилал, 66 кг — МӨНГӨН МЕДАЛЬ

З.Мөнххүслэн — 12–13 насны 1-р дангийн төрөл — МӨНГӨН МЕДАЛЬ

”Мастер Silver” ангиллын эрэгтэй багийн тулааны төрөлд Монголын баг мөнгөн медаль хүртжээ.Ийнхүү Монголын шигшээ баг тэмцээний эхний өдрийг гурван алт, гурван мөнгөн медалийн амжилтаар өндөрлүүллээ.


 

 


Таеквондо-гийн дэлхийн цомоос 3 алт, 3 мөнгөн медаль хүртжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188