• Өнөөдөр 2026-09-30

Ерөнхий сайд Н.Учрал, Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийв

    Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал, Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэтай Токио хотноо албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Талууд хоёр улсын харилцаа эдүгээ “хүн төвтэй, энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн хөгжиж буйг сайшаан тэмдэглэв. Уг түншлэлийн “Хамтарсан мэдэгдэл”-д туссан зорилт, зарчмуудыг тууштай баримталж, “Үйл ажиллагааны 10 жилийн хөтөлбөр”-ийг цаашид бодит агуулгаар баяжуулан хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

   Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлж буй “Ногоон чөлөөлөлт”, Япон Улсын Засгийн газраас дэвшүүлж буй ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүч болон газрын тосны агуулах сав барих зэрэг чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа талууд тэмдэглэлээ. Японы Засгийн газрын шинэчилсэн “Чөлөөт, нээлттэй, Энэтхэг, Номхон далай”-н санаачилгын хүрээнд хамтран ажиллах боломжийн тухай санал солилцов.


 

 


Ерөнхий сайд Н.Учрал, Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188