“Ирсэн л болбол буцах болдог дэлхийд
Энгэрээ түшээд өвгөд минь одлоо ч
Ээжээ баярлуулж үрс нь төрдөг юм аа
Эхийн хэвлийгээс хүйгээр салавч
Эх орноосоо амь нь салдаггүй
Амьдралаа, амьдралаа би чамд хайртай” хэмээх дууг “төрсөн” цагаас нь монголчууд өнөөг хүртэл сонсож, дагаж дуулсаар байна. Бид энэ удаагийн дуу төрсөн түүх буландаа “Амьдралаа би чамд хайртай” дуу хэрхэн бүтсэн талаар онцолж байна. СГЗ, яруу найрагч Д.Нямаа “Амьдарлаа би чамд хайртай” дууны шүлгийг бичжээ. Тэрбээр “Би энэ шүлгээ дуу болгоно гэж бодож бичээгүй. Энэ дуу олон жил миний сэтгэлд бүрдсэн. Олон жилийн өмнө аавыгаа энэ ертөнцөөс бурханы оронд үдсэн. Аавыгаа өгчихөөд уй гашуудалтай явахад шүлгийн анхны бадаг болох
“Энгэрээ түшээд өвгөд минь одлоо ч
Ээжээ баярлуулж үрс нь төрдөг юм.
Эхийн хэвлийгээс хүйгээр салавч
Эх орноосоо амь салдаггүй юм
Амьдралаа би чамд хайртай” гэсэн бадаг төрсөн болов уу гэж төсөөлөгддөг юм. Яагаад гэвэл, тэр үед миний зүрх сэтгэлд аав минь явлаа ч эх орондоо үлдлээ дээ. Би одоо аавынхаа амьдралыг үргэлжлүүлнэ дээ гэсэн халуун бодол төрсөн. Энэ бодол л энэ дууг бүхэн бүтэн болоход нөлөөлсөн байх. 1980-аад оны сүүлчээр бүрэн бүтэж, тав, зургаан жил миний дотор байсан. Ё.Сүхбаатар над дээр ирээд энэ их сайхан шүлэг байна. Үүнд би ая хийнэ гээд аваад явсан юм. Түүнээс хойш хоёр жилийн дараа тэр шүлгийг дуу болсныг мэдсэн. Нэг өдөр өрөөндөө сууж байтал Ё.Сүхбаатар орж ирж уран бүтээлийнхээ талаар ярьж байсан нь сайхан санагддаг” гэсэн юм.
Харин дуучин Бүрнээбаяр “Хүний амьдралын мөнх бусын тухай, баяр баяслын тухай бүгдийг нь багтаасан, үнэн үгтэй дуу. Тухайн үед нэг хүн надад таныг Ё.Сүхбаатар багш багшийн сургууль дээр дуудаж байна гээд очиж уулзаж байлаа. Тэр үед Ё.Сүхбаатар багштай анх танилцаж байсан юм. Тэгээд би “Санаанд илхэн хань” гэдэг дууг төгөлдөр хуур дээр заалгаад маргааш нь радиод бичүүлэхээр гарч байсан юм. Яг гарах гэтэл багш Бүрнээ байж байгаарай. Дахиад нэг дуу байгаа чи сонсохгүй юу гэхэд нь би дуртай нь аргагүй хүлээж авсан. Гэтэл тэр дуу нь “Амьдралаа би чамд хайртай” байсан. Их эвлэгхээн сайхан дуулдаг хүн байсан болохоор өөрөө надад дуулж үзүүлж байснаар би тэр дуугаар одоог хүртэл овоглож явдаг” гэсэн юм.
АМЬДРАЛАА БИ ЧАМД ХАЙРТАЙ
Ирсэн л болбол буцах болдог дэлхийд
Энгэрээ түшээд өвгөд минь одлоо ч
Ээжээ баярлуулж үрс нь төрдөг юм аа
Эхийн хэвлийгээс хүйгээр салавч
Эх орноосоо амь нь салдаггүй
Амьдралаа, амьдралаа би чамд хайртай
Хүслээ дагаад хяслан ирдэг хорвоод
Хүссэн бүхэн санаснаар болдоггүй ч
Хүний хүү чинь зорьсондоо хүрдэг юм аа
Аавын голомтоос галаа таславч
Алаг үрийнхээ хайраа тасалдаггүй
Амьдралаа, амьдралаа би чамд хайртай
Жаргал зовлон ээлжлэн байдаг орчлонд
Хагацлын сүүдэрт зүрх дааран уйлдаг ч
Хайрын нөмөртөө уужран дуулдаг юм аа
Амин насных нь урсгал тасравч
Алтан ургийн хэлхээ тасардаггүй
Амьдралаа, амьдралаа би чамд хайртай
Амьдралаа, амьдралаа би чамд хайртай
| “АМЬДРАЛАА БИ ЧАМД ХАЙРТАЙ” ДУУ ТӨРСӨН ТҮҮХ |
|
С.АМАРСАЙХАН: “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
2026-08-31 16:50:03
Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
2026-08-31 16:42:59
2027 оны төсвийн алдагдлыг хоёр их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ
2026-08-31 16:35:17
Улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
2026-08-31 16:24:03
Непал Улсын сургуулийн захирал үер буухаас 10 минутын өмнө 900 сурагчийг нүүлгэн, амийг нь аварчээ
2026-08-31 15:27:04
Монголын “U20”-ийн баг, Умард Марианы Арлуудыг багийг 7:0-ээр хожлоо
2026-08-31 14:35:45
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэнэ
2026-08-31 14:06:20
ОРОН НУТГИЙН ШТС-УУД ДАХЬ АВТОМАШИНЫ ООЧИР БУУРЧ БАЙНА
2026-08-31 13:59:37
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |