Түүнийг “Аавтайгаа адилхнаас гадна аав шигээ мундаг жүжигчин болох нь дээ” гэсэн хүмүүсийн бодол “Татар” киног үзээд улам ч батлагдах байх аа. Тэрц харц, нүүрний хувирал, дуу хоолойны өнгө, дүрийнхээ араншинг гаргаж байгаа байдал гээд тэр чигтээ киног амь оруулж, үзэхэд урамтай, бүр нэг сэтгэл баясгасан эсрэг дүр байв.
Эсрэг дүр сэтгэл баясгана гэж байх уу гэж магадгүй хэн нэгэн бодож байж болох юм. Гэхдээ энэ бол тухайн дүрийг бүтээсэн уран бүтээлчийн ур чадварын тухайд тодотгож буй юм. Үнэхээр нэг тийм хор шар нь буцалсан халаасны хулгайчдын толгойлогч, хулгианы дүрд тэр тун сайн ажиллаж гэдгийг үзэгчийн хувьд онцолмоор байна.

“Татар” киноны Кубанагийн дүрийг бүтээсэн МУГЖ Д.Бямбацогтын хүү Балжиннямыг үзэгчид “Тагнуулч аав”, “Дурлах санал”, “Хамгийн сайхан нь-2”, “Ахан дүүс” зэрэг киноны дүрээр нь андахгүй мэдэх билээ. Тэрбээр СУИС-ийг 2015 онд Гавьяат жүжигчин агсан Л.Дэмидбаатарын удирдлагад төгссөн байдаг. Багаасаа аавыгаа дагаж, кино натурт өссөн хүүгийн зүрх сэтгэл урлагт татагдаж, энэ салбарын хүн болох хүсэл мөрөөдөл тээсэн нь мэдээж.
Энэ сонголтоо ч түүнд дуулгахад Д.Бямбацогт жүжигчин эхэндээ хүүгийнхээ жүжигчин болох шийдвэрийг нь эсэргүүцэж байсан ч шалгалтыг нь өгөөд, тэнцчихсэн хүүгээ эцсийн дүндээ дэмжиж, өдгөө ч түүнд урам дэм, том түшиг тулгуур нь болсоор байгаа юм билээ.
Хип хоп хөгжимд дурлаж, өөрсдийн гэсэн хит дуунуудтай хамтлаг болох хүсэл мөрөөдөлтэй хөвгүүдийн хүчтэй өрсөлдөгч байж, тэднийг хурцалсан хүн бол яах аргагүй Кубана. Тэр хэдий гаднаа хэнд ч ялагдахыг хүсдэггүй ч дотроо бол өр зөөлөн, бусдыг хайрлаж чаддаг нэгэн байсан нь киноны төгсгөл хэсэгт илэрдэг. Гэхдээ бусдад ялагдаж болохгүй гэсэн бодол нь өөрийгөө аварч гарах аргагүй болтол нь хол явуулсан байдаг нь даанч харамсалтай. Түүний энэ дүр, утга санаа, өгүүлэмж нь өөр ч яагаад ч юм аавынх нь “Ноён солиот” киноны Паанагын дүрийг санагдуулж байв. Б.Батдэлгэр найруулагч энэхүү киноны Кубанагийн дүрээр авьяас билиг дүүрэн том жүжигчний залгамж халааг ямархан нөөц бололцоотой уран бүтээлч болон өсөн торниж буйг харуулж чаджээ.
Түүнээс гадна энэ дүрээр киноны гол утга санааг өртөөлөн гаргасан нь тун сонирхолтой, ойлгомжтой байв.

Үнэхээр л бусдын хайрыг хүндэлж байж л хүн хайрлуулна, түүнээс бусдыг хайрлахгүй мөртлөө зөвхөн өөрийгөө хайрлуулах гээд байвал эцэстээ амьдрал ямархан буланд биднийг шахан оруулж, эндээс явахаас өөр гарах гарцгүй болгож байгааг түүний дүрээр тодорхой илэрхийлсэн. Мөн бусдын хийснийг хулгайлж амьдарч байгаа хүн яавч амжилтанд хүрэхгүй гэдгийг ч дуугарсан. Магадгүй өдгөө түүний бүтээсэн Кубанаг үзсэн өөр нэгэн найруулагч түүнд ямар дүр оноовол болохыг ч харж байгаа болов уу. Жүжигчин Б.Балжинням “Тагнуулч аав” кинонд аавтайгаа тоглосон талаараа “Аавыгаа хэрхэн тоглож буйг харж, суралцахыг хичээсэн. Аав анхаарлаа маш сайн төвлөрүүлж, ухан бодон дүрдээ ордог юм. Хажууд нь жүжиглэхдээ их сандарсан” гэж ярьсан байдаг. Ингэж тэр аавыгаа дэргэдээс нь харж, түүний бүтээсэн дүрүүдээс суралцаж байдаг байна. Тиймдээ ч дүрээ үзэгчдийн сэтгэлд очтол сайхан бүтээж чадаж байгаа биз ээ. Ямартай ч Кубанагийн дүрийг нь үзээд аав нь гарцаагүй баярлана гэдэгт итгэлтэй байна.
Домогт “Татар”-ыг ирлэсэн тэр нэгэн этгээдийн дүрийг бидэнд ойртуулж, түүн шиг нөхдийг дэлгэцнээ харин ч нэг дархалж чадлаа. Үүнээс өмнө үзэгчид санаж буй бол "Ахан дүүс" кинон дээр өөдгүй, өөрчлөгддөггүй, бүтэлгүй хүргэний дүрд тоглосон. Ер эсрэг дүрийн рингин дээр тэр хүчтэй өрсөлдөгчдийн нэг болон түрж байна.
| “ТАТАР” КИНОНЫ КУБАНА БУЮУ ЖҮЖИГЧИН Б.БАЛЖИННЯМ |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |