Тэр эдгээр өдрүүдэд “Клеопатра” жүжгийн Ромын жанжин, Юлый Цезарын зэр зэвсгийн анд Руфийн дүрд тоглож буй юм. Дэлгэцийн дүрээрээ үзэгчидтэй илүү дотно тэрбээр харин тайзандаа илүү хайртай гэмээр. Энэ мэдээж үзэгчийн өнцгөөс миний олж харсан зүйл л дээ. Түүнээс тэр өөрөө тусгайлан ангилаагүй юм. Гол учир нь театр гэдэг авьяас билиг, хөдөлмөр зүтгэлтэй хэнийг ч алгаа дэлгэн тосож, өөртөө соронз мэт татан донтуулдаг гэдэг. Тэгэхээр бичихээр сонгож буй энэ уран бүтээлч гарцаагүй театрт дурлан татагдсан л байж таараа болов уу. Тэр бол Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын захирал, жүжигчин Э.Идэрболд.

Уншигч танд нүдээрээ инээсэн, хөгжилтэй нэгний дүр тодорч байгаа байх. Дүрүүд нь ихэвчлэн тийм сэргэлэн, зальхай, хөдөлгөөнтэй нэгэн байх бөгөөд цаад мөн чанар нь эвдрээгүй, хүнлэг сэтгэл нь алга болоогүй байдаг.
Үүнийг ганцхан жишээ гэхэд “Амьдрал чиний төлөө” киноны Сүххуяг. Найзуудаасаа хамгийн авхаалжтай, манлайлагч, удирдагч нь. Алдаж, онож, урвасан гээд аль муу нэрийг “зүүж”, кинонд нууцлаг эрхмээр гардаг ч нөхөрлөлд үнэнч, мөн чанар нь бүдгэрээгүй дүр. “Хайр эргэсэн хавар” олон ангит киноны Анкагийн нөхрийн дүр байна. Мөн л хайр дурлалдаа үнэнч, амьдралын төлөө мөнчигрөөрөө зүтгэх залуу. Энэ бол бидний дунд ч байдаг дүрүүд. “Нээрээ л яг ийм байдаг даа” гэж үзэгчид өөрсдөдөө ойртуулан үзэж, даган инээж, уйлж, уярах нь ч бий. Тийм дүрийг бүтээгчдийн нэг бол тэр.
“Эхнэрийн эзгүйд”, “Сөрж болдоггүй тавилан”, “Босуул”, “Цэн тогоруу”, “Босго тотго” зэрэг олон бүтээлд тоглосон.

Э.Идэрболд багаасаа л дуулах, бүжиглэх дуртай хүүхэд байжээ. Гэхдээ урлагийн хүн болно гэж бодож байгаагүй мөртлөө жүжигчин мэргэжлийг сонгох тухайгаа нэг өдөр бодоод л шийдсэн гэдэг. Одоо харин тэр зөв сонголт хийж гэж талархдаг гэсэн. Түүнээс зөв зүйтэй шийдвэр нь сургуулиа төгсөж ирээд, нутагтаа ажиллах гэрээтэйгээр аймгийн Засаг даргаараа сургалтын төлбөрөө даалгаж байсан гэдэг. Үнэхээр ч үзэгчдийн хувьд ч тэр энэ мэргэжлийг сонгоогүй байсан бол олон сайхан дүр бидний сэтгэлд буугаагүй л байна байх.
Хамгийн гол нь эзэмшсэн мэргэжилдээ чин сэтгэлээсээ дурлаж, түүгээрээ жигүүрлэн амьдарна гэдэг л өөрөө энэ урлагт зүтгэх гол үр дүн байдаг биз ээ.
Тиймдээ ч орон нутгийн театртаа ажиллахын хажуугаар “Монгол театр”-ыг уран бүтээлч нөхдийн хамт үүсгэн байгуулалцаж, анхны бүтээлээрээ Египетийн хатан Клеопатраг сонгон тавьж байгаа болов уу. Тэдний хамт олон жүжгээ хэдийнэ нээсэн бөгөөд түүний хувьд Юлы Цезарын зэвсгийн анд Руфийн дүрээр үзэгчидтэйгээ уулзаж байгаа. Театраа байгуулсан талаараа тэрбээр “Монгол театр”-ыг найруулагч А.Чингүн, жүжигчин Н.Баярмаа нартайгаа хамт байгуулсан. Энэ бол бидний хүсэл мөрөөдөл. Өөрсдийн гэсэн театртай болж, бүтээлээ тавихыг хүсдэг байсан. Мөрөөдлөө биелүүлж байгаад баяртай байна” гэсэн юм. Тайзны бүтээлээс нь онцолж өгүүлбэл, хамгийн анх СУИС-ийн гуравдугаар курст байхдаа М.Ю.Лермонтовын “Багт наадам” жүжгийн Звёздич вангийн дүрд тоглож байжээ.
Тэгээд бүр зүүн бүсийн сонгодог жүжгийн уралдаанаас энэ дүрээрээ шагнал хүртэж байсан байна. Сургуулиа төгсөөд мэдээж олон уран бүтээлд тоглосон байдгаас түүнийг өлгийдөн авч, мөн л театрт хүчтэй суурийг нь голлон тавьсан “Black box” театрыг онцлохгүй өнгөрөх аргагүй.
Тэгээд “Саран хөхөө”, Улсын драмын эрдмийн театр гээд ажилласан байдаг. 2015 онд Улсын драмын эрдмийн театрын туслах найруулагч, жүжигчнээр орж ажилласан байдаг бөгөөд их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээр бүтсэн “Жаргаагүй нар” жүжгийн туслах найруулагч, Д.Нацагдоржийн дублёр дүрд тоглосон нь хамгийн онцлог уран бүтээл нь. Театраас сурсан, мэдсэн зүйл нь өдгөө “Саран хөхөө” театрыг удирдан явах үндэс болж байгаа болов уу. Уран бүтээлч хүн дүр аваад тухайн дүрээ хэрхэн гаргахыг л зорьж ажилладаг бол харин театрын даргын хувьд тайзнаа ямар жүжиг тавихаас эхлээд бодох зүйл бишгүй их нь мэдээж. Тиймдээ ч тэр тайзнаа ямар бүтээл дэлгэж, үзэгчдэд юу үзүүлэхийг бодож төлөвлөхөөс гадна шинэ театрынхаа ажилд ханцуй шамлан орж, эхний бүтээлээ догдлол дүүрэн нээчихээд, тайзнаа түүхэн жүжгийн анд нөхрийн дүрийг бүтээж байна.
“Тархи, оюун бодлоо зогстол урлагийн төлөө зүтгэнэ” гэж чин үнэнчээр зорьж яваа түүнд амжилт хүсье.
| ТЭР ЭДГЭЭР ӨДРҮҮДЭД “КЛЕОПАТРА” ЖҮЖГИЙН ЮЛЫ ЦЕЗАРЫН АНД РУФИЙН ДҮРД ТОГЛОЖ БАЙНА |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |