Түүний адтай, авхаалжтай, сэргэлэн зан чанар үзэгчдийн хайрыг татдаг. Ихэвчлэн хөгжилтэй, хайр хүргэм, инээд бэлэглэсэн дүр бүтээж, ямагт эерэг гэгээн энерги түгээдэг. Магад эл тодотголд уншигч та аль хэдийнэ Жери гээд таачихсан, түүний дүрүүдийг бодчихсон инээж байж ч мэдэх юм. Тийм ээ, МУСТА, Т.Бадамжавын тухай л яриад байна шүү дээ. Шавилхан биедээ баймгүй зориг сүйхээтэй, алив нэгэн зүйлийн арга эвийг олдог нэгэн гэдгийн хамгийн ойрын жишээ бол “Ододтой бүжиглэе” шоу. Тэр шоуны хүчтэй өрсөлдөгчийн нэг байж чадсан. Энэ тухай “Би бүжиглэх дуртай, бүжгийн урлагт хайртай байлаа. Бүжгээр хичээллэж, гурван ч удаа улсын аварга болж байсан. Аав, ээж хоёр намайг урлагийн хүн болгох дургүй байсан болохоор бүжгийн дугуйланд явахыг зөвшөөрдөггүй байсан. Тэгээд аягаа угаах, гэрээ цэвэрлэх зэрэг гэрийн бүх ажлаа амжуулчихаад дугуйландаа явдаг байлаа” гэж ярьсан байдаг. Тэгэхээр тэр хэдийгээр бүжигчин болоогүй ч бүх л авьяасыг шаарддаг жүжигчний мэргэжлийнхээ ачаар бүжгийн шоунд орж, өөрийгөө харуулж чадсан. Түүний хувьд “Ододтой бүжиглэе” шоунд орсноор мөрөөдлөө биелүүлсэн мэт өдрүүд өнгөрч, үзэгчид ч киноны дүрээс нь илүүтэй дайчин шаргуу, зорьсон зүйлийнхээ ард гардаг, өөрийгөө аливаад дайчилж чаддаг Т.Бадамжавыг олж харсан болов уу. Түүний өнөөдрийг хүртэл алхсан уран бүтээлийн он жилээр хамтдаа аялж, хөдөлмөрч, тэмцэгч, хариуцлагатай, азтай одтой Т.Бадамжавтай уншигч таныг “уулзуулья”.

Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн тэрбээр таван настайдаа аав, ээж, ахтайгаа хамт хотод суурьшин амьдарсан байдаг. Ахтайгаа хоёул өссөн болохоор эршүүд, айлын ганц охин гээд эрхлэхээс илүүтэй ус авах, түлээ хагалах зэргээр аав, ээждээ хамгийн сайн туслагч нь байсан гэдэг. Энэ байдал нь хожим уран бүтээлч болоход нь нөлөөлсөн байна. Түүний хувьд багадаа жүжигчин болно гэж бодож байгаагүй, харин сэтгүүлч мэргэжил сайхан санагдаж, анхаарлыг нь татдаг байжээ. Гэтэл дунд сургуулиа төгсдөг жил театрт “Парисын дарь эхийн сүм” жүжгийг үзээд, “Тайзан дээр жүжигчдийн хийж чадаж байгаа зүйлийг би ч мөн хийж чадна шүү дээ” гэсэн хүсэл зориг төрсөн гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бүжиглэх, дуулах гээд өөрийнх нь дуртай бүх л зүйлийг тайзнаа нэг дор үзүүлж байгаа нь сонирхолтой санагдаж, жүжигчнээр шалгалт өгч, тэнцэж орсноор СУИС-ийг Ардын жүжигчин Ж.Лхамхүү багшийн удирдлагад сурч төгсжээ. Хүсэл сонирхлынхоо дагуу бүх зүйл өрнөж, хүссэн мэргэжилдээ суралцаж байгаа ч “Миний кинонд тоглоно гэж юу байх вэ” гэж өөртөө итгэдэггүй үе ч байсан гэдэг. Гэхдээ урлагийн сургууль түүнийг нээн өгч, өөрөө ч урлагт дуртайн хүсэл нийлж, “Эмоци” гэх сайн хамт олны дунд ажилласнаар үзэгчдийн хайртай ийм нэгэн ураан бүтээлч “бүтээгджээ”.

Уран бүтээлч хүнд анхны дүр бүхэн мартагдашгүй мөртлөө эргээд дурсахад сэтгэлд дотно байдаг байх. Жеригийн хувьд анх “Эмоци” продакшны баруун аймгийн тоглолтоор явж байхдаа жүжигчин Ц.Түвшинтөр ахтайгаа хамт тайзнаа Увс нутгийнхаа аялгаар ярьж хамтран тоглосон нь үзэгчдэд их хүрчээ. Үгээ арай ядан хэлж, өвдөг чичирч байсан ч амжилттай давсан тэр номерийн дараа продакшны ах, эгч нар нь урам өгч магтсан нь өнөөдрийг хүртэл хөглөж, өсөн дэвших шат болсон гэнэ. Мөн тэр “Данхтай халуун цай нүүр рүү чинь цацчихна шүү” гэсэн ааштай мөртлөө хайр хүргэм эхнэрийн дүрийг тэр хөөрхөн гаргасан. Тайзны эдгээр дүрээс нь гадна “Алдар, Жери” контентийн эрх танхи, дураараа эхнэр, “Рекит” -ийн хэрсүү охин, “Галзуу дурла” киноны үнэнч бүсгүй, “Түцний охид” кинонд амьдралын хатуу бэрхшээлийг ээж, эгчтэйгээ хамт туулан яваа хатуужилтай охины дүрүүд нь үзэгчдийн сэтгэл зүрхэнд ойр. Цаашлаад, “Улаанбаатар би чамд хайртай”, “Нэг шөнө”, “Энгийн иргэн”, “Гайхамшигт ертөнц”, “Баян боол”, “Миний хүүтэй гэрлээч” гэх хайр дурлалын олон сайхан бүтээлд чимэг болсон дүрүүд ч түүнийх. Хошин урлагийн тайз, дэлгэцнээс гадна драмын жүжигт тоглож байна. “Эмоци” продакшны “Нэгэн зуны цэцэг” жүжгийн Эрхшагайгийн дүр түүний уран бүтээлийн жагсаалтад яах аргагүй дээгүүр байр суурь эзлэх, өөрт нь олон зүйлийг сургасан дүр. Ерөөс түүнд Монголын кино урлагийн хамгийн олон гэгээлэг, эерэг дүрийг бүтээсэн жүжигчин болохыг хүсэн ерөөе. Мэдээж эсрэг, өөрийгөө эвдсэн дүр бүтээх л байх. Гэхдээ хөгжилтэй, хөөрхөн дүр нь илүү зохиж, тэр орон зайг гарцаагүй дүүргэж байгаа шүү.
| ХАЙР ТАТАМ, ЭЕРЭГ ДҮРИЙН ЭЗЭН ЖҮЖИГЧИН Т.БАДАМЖАВ |
|
М.Лхагвагэрэл заан сар шинийн барилдаанд түрүүллээ
2026-02-17 21:29:47
Элчин Сайдууд битүүний өдрийн барилдааныг үзэж сонирхлоо
2026-02-17 21:22:18
“The Voice of Mongolia”-гийн ялагч Э.Амин-Эрдэнэ шагналын машинаа авлаа
2026-02-17 17:10:18
Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав Ардын жүжигчин боллоо
2026-02-17 12:24:30
ДУРСАМЖ ҮЛДЭЭДЭГ ЦАГААН САР
2026-02-17 12:00:00
“The Hu ‘ хамтлагийн “Жааяа” Г.Нямжанцан гавьяат жүжигчин цол хүртлээ
2026-02-17 11:59:33
МОНГОЛ ТУУРГАТНЫ ЦАГААН САРЫН БАЯР
2026-02-17 11:43:42
ТАНИЛЦ: Ууц тавих ёс
2026-02-17 11:31:40
Ч.Санжаадамба аварга, Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртлээ
2026-02-17 11:03:13
Үндэсний бөхийн холбооныхон төрийн одон медаль, цол зэрэг хүртлээ
2026-02-17 10:49:05
Сумын заан Д.Мөнхтулга цагаан сарын бөхийн барилдааны тааврыг өөрчиллөө
2026-02-17 10:41:23
А.Ариунбат “Милан-Кортина-2026” олимпод 38-р байрт орлоо
2026-02-17 10:24:26
БИТҮҮЛЭХ ЁС, ЗАНШИЛ
2026-02-17 10:00:00
А.Ариунбат “Милан-Кортина-2026” олимпын эхний гараагаа амжилттай давлаа
2026-02-17 07:10:00
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ДҮР БҮХЭН СОРИЛТ БАЙДАГ
2026-02-17 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-02-17 07:00:00
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2026-02-17 07:00:00
С.АМГАЛАН: МИНИЙ ГЭР МОНГОЛ УЛС, БИ ИРГЭН НЬ. ИНГЭЭД ОЙЛГОЧИХОД Л ХАНГАЛТТАЙ БИЗ ДЭЭ
2026-02-17 07:00:00
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.БАЛХААЖАВ: Ээжийн минь “Миний хүү ямар хүн болох юм бол доо” гээд үнсэж байснаас илүү амьдралын даалгавар, хичээл надад байгаагүй
2026-02-17 07:00:00
ХӨДӨӨГИЙН БУЙДАД ӨРНӨХ МИНИЙ ҮЗСЭН ЦАГААН САР
2026-02-17 07:00:00
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Д.САЙНБАЯР: Энэ сайхан шагналыг надад хүртээж байгаа ч цаад мөн чанартаа Монголын сэтгүүл зүйг үнэллээ гэж талархаж байна
2026-02-16 18:04:05
АРДЫН БАГШ ХЭМЭЭХ ЭРХЭМ АЛДРЫН ЭЗЭН Т.БААСАНСҮРЭН
2026-02-16 16:24:58
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-02-16 16:00:00
Италийн Лиза Виттоцци биатлоны 10 км-т олимпын аварга боллоо
2026-02-16 15:50:24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, цол, одон медаль гардуулав
2026-02-16 15:37:14
ЗУРВАС: САР
2026-02-16 15:31:37
2026-02-16 15:00:43
2026-02-16 14:53:13
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд” цол хүртэв
2026-02-16 14:15:13
Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг Ардын жүжигчин цол хүртлээ
2026-02-16 14:03:20
2026-02-16 13:27:46
“Монголын мистер” Б.Батсуурь Гавьяат дасгалжуулагч цол хүртэв
2026-02-16 13:08:39
Таеквондогийн Д.Гансүрэн Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртэв
2026-02-16 12:59:05
БТСУХ Хөдөлмөрийн баатар Д.Сэрээтэр, Гавьяат тамирчин Т.Түвшинтулга нарт хүндэтгэл үзүүлэв
2026-02-16 12:41:45
А.Ариунбат өнөөдөр олимпын замд гарч өрсөлдөнө
2026-02-16 12:25:07
2026-02-16 12:14:55
2026-02-16 12:01:29
2026-02-16 11:27:49
Михо Такаги “Милан-Кортина-2026”-аас хүрэл медаль хүртлээ
2026-02-16 08:57:04
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-02-16 08:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-02-16 08:00:00
ТОР БАРИАД, ЦӨЦГИЙН ТОСТОЙ "ДУГУЙ", ЧИХЭР ЦУГЛУУЛДАГ БАЙСАН МИНИЙ ҮЗСЭН ЦАГААН САР
2026-02-16 08:00:00
Миний найзыг Бөхийн Бааст гэдэг
2026-02-16 08:00:00
“Улаанбаатар Амазонс” баг дээд лигийн аварга боллоо
2026-02-16 07:00:00
МИНИЙ МЭДЭХ ХҮҮХЭД НАСНЫ ЦАГААН САРЫН БАЯР
2026-02-16 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-02-16 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-02-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |