“...Намайг Ангирмаа гэдэг
Ангираа гэж дуудаж болно...” хэмээн анхны тоглолтон дээрээ буюу одоогоос 29 жилийн өмнө залуухан Б.Ангирмаа дуулж байлаа. Халимаг үс, урт тарпизан өмд, бэлхүүс нь гарсан богино цамц, өнгийн ороолт бол түүний имиж. Хамгийн уян зөөлөн, эмэгтэйлэг, аргадаж, анирдсан, намуухан хэмнэлтэй, зөөлөн хөг аялгуутай дуунууд түүнээс эгшиглэдэг. Түүний төгөлдөр хуурынхаа ард суучихаад,
“Надаар дүүрэн уянгалаг дуунууд минь
Нэг л мэдэхэд намайг орхин одох вий
Зүрх сэтгэл минь нэг л эзгүйрчих вий
Зөвхөн би энэ тухай бодох юм...” гээд намуухан дуулахыг нь сонсоход эрхгүй дуу хөгжим түүнийг амьд байлгаж, тэтгэн тэнхрүүлж, гэрэлтүүлэн амьдруулдаг байх гэж бодогдоно. Тиймээс л тэр рок попын ертөнцийн Б.Ангирмаа хэмээх уянгалаг, гэгээлэг, хамгийн зөөлөн хөг аялгуу мөнөөс мөн юм.

ДУУЧИН ААВ, УРАН ЗУРАГ ЦУГЛУУЛДАГ ЭЭЖ, ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ, СЭТГҮҮЛЧ АХ НЬ ТҮҮНИЙГ УРЛАГТ ХӨТӨЛЖЭЭ
Ая зохиогч, сэтгүүлч, яруу найрагч аав, урлагийн өндөр мэдрэмжтэй, уран зургийн цуглуулгатай ээж, “Инээмсэглэл” хамтлагаас эхлээд үргэлжийн шүтэн бишрэгч, номер нэг авьяастан Долгион ах гээд урлагийн төлөө юугаа ч зориулахад бэлэн гэр бүлд тэр төрж, өсжээ. Тийм л болохоор Ангирмаа зургаан настайгаасаа шүлэг зохиож, наймдугаар ангиасаа төгөлдөр хуураар ая зохиож эхэлжээ. Хамгийн сонирхолтой нь, тэр энэ үедээ “Тал нутаг”, “Сэтгэл догдлуулсан орой”, “Бороо” гэх хит дуунуудаа зохиосон гэхээр хөгжмийн “нуур”-нд хэчнээн бага залуудаа холын хол “сэлсэн” нь харагдаж байгаа юм. Угаас тэр аливаа зүйлийг их гүн мэдэрдэг хүүхэд байж. Жишээ нь, өнөө ч хит болсоор буй “Тал нутаг” дууг аавынхаа эгчийг ирээд, буцахад нь төрсөн мэдрэмжээрээ зохиосон гэж байгаа юм. Тийм хөвсөлзүүр, сэтгэл догдлом, сонсоод зүгээр байх аргагүй дууг ердөө 13 настайдаа бичсэн гэдэг.
Авга эгч Ангиагаа ирээд буцахад нь цонхоор араас нь харж дагаж уйлахдаа төгөлдөр хуур дээрээ шууд зохиосон гэж байгаа юм. Түүний дуунууд ингэж л мэдрэмж, сэтгэлээс нь төрдөг учраас хүний сэтгэл зүрхэнд саадгүй хүрдэг биз дээ. Ингэж зохиосон, төрүүлсэн түүний дууг хаврын орой, зуны шөнө, нэг тийм сэтгэл догдлом мөчтэй зүйрлэж болмоор. Тэр ийм л сэтгэл зүрхний хөвөлзөл, долгион дээрээсээ “Дуучин чамдаа”, “Чиний харцанд”, “Намайг эзэмдэх чиний сэтгэл”, “Чиний явсан намар”, “Итгэл өгөөч наддаа”, “Эрдэнийн сарнаас чи минь тодхон”, “Зөвхөн энэ л шөнө бүү яваач”, “Сарны сонат” зэрэг дуугаа төрүүлж, өнөө ч олон хүний дурсамжийн ой дурдатгалд он цагийг эзлэн салхи мэт сэвэлзэж буй биз ээ.
ЭЭЖ, ЭГЧ, БАГШ, НАЙЗ Б.АНГИРМАА
Ингэж сэвэлзэн салхилж байсан тэр гэнэт л тайзнаас бууж, хөшигний ард суух болсон. “Дуулахаас илүү дуу зохиож, түүнийгээ дуучдаар дамжуулан гаргах нь миний ажил юм байна. Надад илүүтэй зохих юм байна” гээд продюсерээр ажиллаж эхэлсэн гэдэг. Тэр бодсоноороо бусдаас өөр, ондоо, содон продюсер болж чадсан. “Киви” хамтлагаас эхлэн түүний гараар урлагт “бойжсон” уран бүтээлч, хамтлаг олон. Дуучин С.Хишигжаргал, Л.Насанбуян гээд Монголын рок попын ертөнцийн залуу уран бүтээлч бүхэн л үгийг нь сонсож, түүний арга барил, зарчмаас суралцаж ирсэн. Залууст болон шавь нартаа тэр аавынхаа, ахынхаа хэлдэг “Даруу бай” гэсэн үгийг хэлж, “Уран бүтээлч ямар ч байж болно, уран бүтээл нь хэчнээнээрээ ч хүмүүст хүрч болно. Хамгийн гол нь даруу байж, юм үзсэн байх хэрэгтэй” гэдгийг л захидаг байна. Продюсерээр ажиллах түүнд хэсэгтээ “Төмөр хатагтай” гэх нэр оноосон нь хатуу ширүүн, хамтран ажиллахад халгамаарт биш, харин зарчимдаа үнэнч, хэлсэндээ хүрдэг байхыг уран бүтээлчдээс шаарддагт нь өгсөн хоч аж. Ямар ч ажил мэдээж хатуу чанга зарчмаар л урагшилдаг. Үүнийг л тэр барьж ажилладаг. Гэхдээ хатуу чанд гэхээс илүү ээж, эгч, багш, найз шиг нь ойр байж, оносон голчтой зөвлөгөө өгч, хүн бүрийн онцлог, давуу талыг нээхэд анхаардаг нь түүний онцлог, бусдад хүндлэгдэн хайрлагдах шалтгаан юм. Ийм л болохоор түүний охид зоригтой, нээлттэй, бусдаас онцгой содон, чадварлаг байж, үзэгчдийн хайртай уран бүтээлч болж чадсан биз ээ. Үүнээс гадна үндсэн мэргэжил нь хөгжмийн арга зүйч. Тэр ч өөрөө охидоо амжилттай явааг харахдаа хачин их баярлаж, “Одоо би хэнд, юуг зөвлөж, хэнийг гаргавал болох вэ” гэсэн дараагийн эрэлдээ жаргалтайгаар гарна.


Төгөлдөр хуурынхаа ард хит дуунуудаа тоглон, дуулаад суугаа түүнээс ер бусын гэрэл туяарна. Худлаа гэвэл уншигч та түүний бичлэгүүдийг үзээрэй. Ихэнхдээ хар нүдний шил зүүж, өөрийгөө хачин тусгаарлаж, бусдаас хөндийхөн оршдог тэр төгөлдөр хуурынхаа ард суухаараа л хачин нээлттэй хүн болж, цаанаасаа нэг жарган дуулна. Тэгэхээр түүний хэл хөгжим, дуу хоёр л юм байна. Түүгээрээ л тэр дотоод ертөнцөө хүмүүст уудалж, хамгийн сайхнаар хүмүүстэй ярилцаж чаддаг байна. Ялгаагүй ээ, тэр төгөлдөр хуурын ард суухаараа хачин их гуниглана. Өнгөрсөн дурсамж, өр зүрхний хайр, амьдралынхаа хамгийн жаргалтай мөчийг эргэн бодож, магад жаахан харамсаж, үгүй бол дотроо баярлан хөөрдөг болов уу гэмээр. Төгөлдөр хуурын ард суухаараа тэр гүн бодлогоширдог. Юуг ч юм бодож, санааширч, сэтгэлээ заримдаа урж, тасчиж, өөрөөсөө холдуулж, буцааж өөртөө авчрах шиг болдог. Төгөлдөр хуурын ард суугаа Монгол Улсын Урлагийн гавьяат жүжигчин Б.Ангирмааг харахаар ингэж л санагддаг, ийм л мэдрэмж төрдөг өө.
Ийм л дотно, ийм л хайрлам, ийм л тод эмэгтэй юм тэр. Түүнийг Ангирмаа гэдэг...

| НАМАЙГ АНГИРМАА ГЭДЭГ... |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |