Урьд тэр гэрэл тусгаж, камер асаахад найруулагчийн замчаанаар дүрдээ ажилладаг байсан бол өдгөө өөрөө найруулагчийн сандалд тухалж, уран бүтээлчдэд чиглэл өгдөг болжээ. Тэр бол Монголын дэлгэцийн урлагийн хөгжлийг барьж, байгуулалцаж яваа цөөн хэдэн эрэгтэй уран бүтээлчийн нэг. Үүнийг бид “Уулын хөх сүүдэр”, “Боолын гэрээ”, “Тавилан”, “Удирдагч”, “Бөртэ чоно”, “Цасан охин”, “Бодлын хулгайч”, “Аравт”, “Үргээлэг”, “Марка Поло”, “Үргээлэг-2”, “Итгэл”, “Гэрч”, “Хохирогч”, “Эргэж ирэхгүй намар” зэрэг киноны дүрээр нь мэдэх билээ.
.jpg)
Мэдээж тухайн уран бүтээлээсээ хамаараад дүр бүр нь ондоо боловч Б.Амарсайхан гэх жүжигчний дүн нуруутай байдал, тайван дөлгөөн зан чанар, бодол болсон өнгө төрх нь ижил бууж байдаг. Энэ удаад ч тэр энэ л өнгө донжоороо өөрийн найруулсан анхны бүтээлээ үзэгчдэд хүргэж, чамгүй өндөр үнэлгээ аваад сууж байна. Хүний сэтгэл гэх эрхтэнд хүрч, түүнийг барьж, тойруулан уран бүтээлээ хийнэ гэдэг хүн бүрийн барагтай зорьдог сэдэв биш. Хэрэв барьж авсан л бол тултал л хийх учиртай. Үүнийг Монголын кино урлагт найруулагч гэх цоо шинэхэн дээлээ өмсөөд, бүсээ бүсэлчихээд зогсож буй Б.Амарсайхан жүжигчин хэдийнэ мэджээ. Уран бүтээлчийн хувьд өөрийгөө өсгөж, өөр булан тохойгоос харуулах гэж зорьсон нь тодхон байна аа, Амараа. Гараа сайн бол бариа сайн гэдэг. Эрсэн, бодсон, санасан, сэрсэн сайн найруулгатай бүтээл олон төрнө гэдэгт итгэж байна.
“Эргэж ирэхгүй намар” бүтээл театрын дэлгэцнээ гараад, үндсэндээ буух шатандаа орж байна. Хүн хүнээ хайрлах, дасаж, үгүйлэхийн тухай энгийн өгүүлсэн сайхан бүтээл болсныг үзэгчид хэлж буй. Үнэхээр ч хийц найруулга, өөрийн бодол, сэтгэлийг нэрсэн, нэгжсэн бүтээлээр шат ахиж, илүү хөгжсөн өөр Амарааг бидэнд үзүүлсэн бүтээл болж чадсан байна билээ. “Эргэж ирэхгүй намар” киноноос л харахад давгүй найруулга, даацтай үгс, хөнгөн мөртлөө хүний сэтгэлийн өнгө хоршлыг хөдөлгөх дүрслэлүүд байсан нь түүнийг бусад найруулагчаас ондоо байгааг илтгэж байв. Нөгөө талаар өөрөө найруулаад, бүтээлийнхээ гол дүрд тоглосон гэхээр мөнхүү онцгой шийдэл байв. Мэдээж ийм бүтээл олон л доо. Гэхдээ үнэхээр “Эргэж ирэхгүй намар” киноны Тулгаагийн дүр тэр өөрөө л байсныг онцолмоор байна.
.jpg)
Тийм чимээгүй, тэгсэн мөртлөө дотоод сэтгэлдээ хүнийг асар их хайрладаг бүдүүн бараг, хээ шуугүй гүндүүхэн дүр түүнийх байдаг. Үүгээрээ дүр болоод найруулга яв цав нийцэж, тун ч сайхан зохицжээ гэмээр байв. Найруулагч байна гэдэг дүрээс сонгохоос эхэлдэг гэдэг. Тэр дүр хүмүүст хэр хүрч байгаа нь ч найруулагчийн сонголт, шийдлээс л урган салаалсан байдаг.
-“УУЛЫН ХӨХ СҮҮДЭР” КИНОГООР ЭХЭЛЖ, “МАРКА ПОЛО” КИНО ХҮРТЭЛ ХОЛ ДАВХИСАН АМАРАА-
Өдгөө бидний өмнө бүтээлээ дэлгээд байгаа найруулагч Амараагаас өмнөх дан жүжигчнээр ажиллаж байсан Амарааг эргэн нэг санах нь зүйтэй болов уу. Тоотой хэдхэн бүтээлээр торолзож, товойж, тодорсон нь одоо ч тодхон байна. Түүнийг урлагт Б.Бадрууган найруулагч хөтөлсөн гэдэг. Учир нь тэр СУИС-ийн дөрөвдүгээр курсийн оюутан байхдаа л “Уулын хөх сүүдэр” гэх шаггүй шандастай кинонд тоглохоор сонгогдсон додигор уран бүтээлч. Ингэж тэр урлаг гэх олон цонхтой байшингийн өндөр босгийг том найруулагчийн гараас хөтлөн орсон нь мөн л сайн эхлэл байж. Тэгээд л “Тавилан”, “Удирдагч” зэрэг бүтээлээр үргэлжилсэн ч төдөлгүй Ирланд явжээ. Тэнд хар бор ажил хийж хэсэгтээ амьдрах зуурт хамт мөр зэрэгцэх уран бүтээлчид нь ид гарч ирж байж.
Гэхдээ амьдралын нь энэ зурвас хэсэг харин ч сайнаар эргэж, хараар ажиллаж байхдаа сурсан англи хэл нь өдгөө кинонд тоглоход нь нөлөөлсөн гэдэг.
Харин эх орондоо ирээд “Бодлын хулгайч”, Үргээлэг”, “Чингис хаан”, Марка Поло” гээд уран бүтээлд жинтэйхэн дараалж, харин ч нэг даагаа нэхсэн дээ. Бүрхэг тэнгэр шиг дотоод их шаналал, түүнийгээ бороо шиг гадагшлуулж, эргүүлэн цэлмээж нар мандуулах шиг мэдрэмжийг түүний дүрүүд өгдөг. Тэгэхдээ үргэлж цээжний голд тээглэж, тулж, хөндүүрлүүлдэг. Ийм тоглолтоор, ийм сэтгэлзүйтэй дүрийг гаргаж, үзээд дуугаа хураамаар, эсвэл задалж, бодож, эргэн нэг бүхнээ хармаар мэдрэмж үлдээдэг. Тийм бөглүү мухарт үзэгчээ үлдээдэг сонин дүртэй. Ийм нэг дотортой, барьцтай, бодолтой, бүтээлтэй уран бүтээлч урлагт алхаж явна.
Мөнхүү монгол баатар, монгол эр хүний дүрийг ч сайхан бүтээдэг. Үүнийг бид Япончуудын хийсэн “Чингис хаан” киноны Зэлмэ баатар, “Марка Поло” киноны Ариг бөхийн дүрээс харж болно. Уужим, тэнүүн эр хүний өнгө жавхаа, дүр төрхийг тун сайхан гаргасан. Одоо мөн “Эргэж ирэхгүй намар” киногоо гадны кино наадамд сойх санаатай байгаа юм билээ. Иймдээ ч тэр дүрээрээ Монголын Үндэсний Кино урлагийн академийн шилдэг жүжигчний шагналыг хүртсэн байдаг.
Ганц дүр төрхөөс гадна үг яриа, хоолойны өнгө аяс ч содон уран бүтээлч.
-БҮТЭЭЛДЭЭ ШАНАЛДАГ УРАН БҮТЭЭЛЧ-
“...“Бодлын хулгайч” уран бүтээлээс хойш сайн л уран бүтээл хийхгүй юм бол уран бүтээл хийгээд яах вэ” гэж бодож, зорьдог болсноо тэр ярьдаг. Мөн “Би өөрийгөө давтах дургүй. Мөнхүү нэг хийсэн санаагаа ч давтах дургүй” гэсэн. Үнэхээр ч тийм гэмээр. Сайтар үзвэл, бүтээлийнх нь ажиллагаа, дүрийн илэрхийлэмж цөм ондоо ажиглагддаг.
.jpg)
-ЭХЛЭЛ-
Түүний бага нас Төмөр замд өнгөрсөн гэдэг. Бусдын л адил найзуудтайгаа дэггүйтдэг хөдөлгөөнтэй хүүхэд байжээ. Аав, ээж нь эдийн засагч мэргэжилтэй болгоно гэж байсан ч Соёл Урлагийн Их Сургуульд нууцаар шалгалт өгснөөр тэнцсэн гэдэг. Ингэж л тэр өнөө урлагт манлайлж яваа олон уран бүтээлчтэй нэг ангид орж, ангиараа ёстой манлайлдаг оюутнууд байж. Ямар сайндаа л оюутан байхдаа Б.Бадрууган гэх том уран бүтээлчийн хараанд өртөж, дараа нь бүр болоогүй Монгол Улсын Ардын жүжигчин Б.Дамчаа гэх уран бүтээлчээс зөвлөгөө авч, “Чингис хаан” кинонд тоглож байсан гэхээр ямархан хөдөлгөөнтэй, зоримог, эрэл хайгуулч залуу уран бүтээлч байсан нь тодорхой гэмээр. Урлагийн авьяас хаанаас эхтэйв гэвэл айхтар аав, ээж нь дуулдаг, хуурддаг хүмүүс байгаагүй юм билээ.
Харин Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан түүний үеэл эгч гэдэг. Энэ ч утгаар урлагийн авьяастай удамтай ч Амараа дуулахдаа тааруу аж. Гэхдээ монгол төрх байдал, зорьсон зорилго, сайн багшийн нөлөөгөөр тэр сайхан уран бүтээлч болж чадсан. Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, найруулагч С.Сугар багш бол тэдний үеийнхнийг харин ч нэг өндийлгөж, авьяас, чадварыг нь тордож, өдгөө урлаг гэх ай сав руу түлхэж, цөм өөр өөрсдийнхөөрөө өнгөлж яваа харагддаг. С.Сугар багш нь түүнд “Амараа чи сайн жүжиглье гэж битгий бодож байгаарай. Үнэн жүжиглье, үнэн байя л гэж бодож байгаарай” гэж хэлсэн гэдэг. Үнэхээр түүний баггүй, элдэв өнгө маяггүй байдаг нь багшийнхаа хэлсэн үг, сургасан сургаалтай нь холбоотой аж. Жүжигчний хувьд тэр ийм л уран бүтээлч болж, өсөж яваа.
.jpg)
-УУЛЫН АНЧИН-
Уулын анчин гэхээр ан гөрөө авлаад, буудаад явах тухай ойлгогдож байна уу. Тэгвэл үгүй юм. Тэр өөрийгөө ууланд морьтой явах дуртай уулын анчин гэсэн юм. Үндсэндээ түүний өөрийн тодорхойлсноор нэрийдэж байгаа нь энэ. Хүн байгальд явахад дотоод сэтгэлийн асар их орон зай, эрх чөлөөг мэдэрч, өөрийгөө хамгийн сайн сонсож, өөртэйгээ ярьдаг мэт. Энэ жорыг Амараа жүжигчин хэдийнэ олж, амьдралдаа хэрэгжүүлжээ. Найруулагч, уран бүтээлч хүнд бодох, өөрийгөө чимээлэх шиг чухал орон зай хаана байх билээ. Тэр ууланд морьтой явахдаа уран бүтээлийнхээ санаа сэдэл, цаашлаад дүрийн ажиллагаа, найруулагчийн ололтоо эрж, хайж явдаг болов уу. Одоо тэр харин найруулагчийн гараагаа тун амжилттай эхлүүллээ, мөнхүү зарлалаа. Цааш харин ямар, ямар бүтээл төрөхийг харах л үлдлээ. Бүтээл чинь сайн байх тусам, дараагийн бүтээлийн хүлээлт өндөр байдаг шиг Амараагаас илүү сайн, илүү даацтай бүтээл төрнө гэдэгт итгэл дүүрэн байна. Сайн уран бүтээлч байж ирсэн шигээ сайн найруулагчийн орон зайдаа үгүйлэгддэг, өгүүллэгддэг найруулагч байхыг хүсье.
| НАЙРУУЛАГЧИЙН ГАРАА ЧИНЬ САЙН БАЙЛАА, АМАРАА |
|
“The Voice of Mongolia”-гийн ялагч Э.Амин-Эрдэнэ шагналын машинаа авлаа
2026-02-17 17:10:18
Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав Ардын жүжигчин боллоо
2026-02-17 12:24:30
ДУРСАМЖ ҮЛДЭЭДЭГ ЦАГААН САР
2026-02-17 12:00:00
“The Hu ‘ хамтлагийн “Жааяа” Г.Нямжанцан гавьяат жүжигчин цол хүртлээ
2026-02-17 11:59:33
МОНГОЛ ТУУРГАТНЫ ЦАГААН САРЫН БАЯР
2026-02-17 11:43:42
ТАНИЛЦ: Ууц тавих ёс
2026-02-17 11:31:40
Ч.Санжаадамба аварга, Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртлээ
2026-02-17 11:03:13
Үндэсний бөхийн холбооныхон төрийн одон медаль, цол зэрэг хүртлээ
2026-02-17 10:49:05
Сумын заан Д.Мөнхтулга цагаан сарын бөхийн барилдааны тааврыг өөрчиллөө
2026-02-17 10:41:23
А.Ариунбат “Милан-Кортина-2026” олимпод 38-р байрт орлоо
2026-02-17 10:24:26
БИТҮҮЛЭХ ЁС, ЗАНШИЛ
2026-02-17 10:00:00
А.Ариунбат “Милан-Кортина-2026” олимпын эхний гараагаа амжилттай давлаа
2026-02-17 07:10:00
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ДҮР БҮХЭН СОРИЛТ БАЙДАГ
2026-02-17 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-02-17 07:00:00
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2026-02-17 07:00:00
С.АМГАЛАН: МИНИЙ ГЭР МОНГОЛ УЛС, БИ ИРГЭН НЬ. ИНГЭЭД ОЙЛГОЧИХОД Л ХАНГАЛТТАЙ БИЗ ДЭЭ
2026-02-17 07:00:00
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.БАЛХААЖАВ: Ээжийн минь “Миний хүү ямар хүн болох юм бол доо” гээд үнсэж байснаас илүү амьдралын даалгавар, хичээл надад байгаагүй
2026-02-17 07:00:00
ХӨДӨӨГИЙН БУЙДАД ӨРНӨХ МИНИЙ ҮЗСЭН ЦАГААН САР
2026-02-17 07:00:00
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Д.САЙНБАЯР: Энэ сайхан шагналыг надад хүртээж байгаа ч цаад мөн чанартаа Монголын сэтгүүл зүйг үнэллээ гэж талархаж байна
2026-02-16 18:04:05
АРДЫН БАГШ ХЭМЭЭХ ЭРХЭМ АЛДРЫН ЭЗЭН Т.БААСАНСҮРЭН
2026-02-16 16:24:58
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-02-16 16:00:00
Италийн Лиза Виттоцци биатлоны 10 км-т олимпын аварга боллоо
2026-02-16 15:50:24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, цол, одон медаль гардуулав
2026-02-16 15:37:14
ЗУРВАС: САР
2026-02-16 15:31:37
2026-02-16 15:00:43
2026-02-16 14:53:13
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд” цол хүртэв
2026-02-16 14:15:13
Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг Ардын жүжигчин цол хүртлээ
2026-02-16 14:03:20
2026-02-16 13:27:46
“Монголын мистер” Б.Батсуурь Гавьяат дасгалжуулагч цол хүртэв
2026-02-16 13:08:39
Таеквондогийн Д.Гансүрэн Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртэв
2026-02-16 12:59:05
БТСУХ Хөдөлмөрийн баатар Д.Сэрээтэр, Гавьяат тамирчин Т.Түвшинтулга нарт хүндэтгэл үзүүлэв
2026-02-16 12:41:45
А.Ариунбат өнөөдөр олимпын замд гарч өрсөлдөнө
2026-02-16 12:25:07
2026-02-16 12:14:55
2026-02-16 12:01:29
2026-02-16 11:27:49
Михо Такаги “Милан-Кортина-2026”-аас хүрэл медаль хүртлээ
2026-02-16 08:57:04
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-02-16 08:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-02-16 08:00:00
ТОР БАРИАД, ЦӨЦГИЙН ТОСТОЙ "ДУГУЙ", ЧИХЭР ЦУГЛУУЛДАГ БАЙСАН МИНИЙ ҮЗСЭН ЦАГААН САР
2026-02-16 08:00:00
Миний найзыг Бөхийн Бааст гэдэг
2026-02-16 08:00:00
“Улаанбаатар Амазонс” баг дээд лигийн аварга боллоо
2026-02-16 07:00:00
МИНИЙ МЭДЭХ ХҮҮХЭД НАСНЫ ЦАГААН САРЫН БАЯР
2026-02-16 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-02-16 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-02-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |