Тэр бол “Фантастик” продакшны урд нь ч ард ч оршигч уран бүтээлч. Тодорхой өгүүлбэл, дарга, продюсер, хоёрдугаар найруулагч, зургийн дарга, жүжигчин гээд бүх ажил үүрэгт тэр оролцоно. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Б.Батсайхан өрхийг нь татаж, үүдийг нь нээсэн “Фантастик” хэмээх өрх гэрийнхээ хамаг ажлыг нөхөдтэйгээ хамт ингэж л нугалж ирсэн болов уу. Найзууд болон уран бүтээлчид нь түүнийг Можуух гэнэ.

Тэр бидэнд их ажилтай дарга гэхээс илүү алиа хошин зүйл ярьж, юм асуухаар үргэлж “айн” гэдэг “Хэцүү анги” киноны Дөлгөөний дүрээр илүү танил. Сэргэлэн, цовоо, хэрсүү, зөөлөн түүний эл дүр яах аргагүй үзэгчдийн хайртай дүрийн нэг. Б.Батсайхан ч ялгаагүй хөгжилтэй яриа, аяс зөөлөн нуруутай нэгэн. Түүний тоглосон уран бүтээлд Б.Батсайхан гэх хувь уран бүтээлчтэй тун ойртох хоёр дүр бий.
Хэрэв түүнийг дүр төрх болоод зан чанарын хувьд уншигч танд илүү ойртуулж, таниулах гэвэл энэ хоёр дүрийг л дурдахад буугаад ирэх болов уу.
Тэр бол “Хэцүү анги” киноны Дөлгөөн. Морьтойгоо үсрээд уулыг бугуйлддаг “Зүрхний хилэн” киноны Сандагийн дүр. Сандаг бол хөдөө очоод жинсэн өмд, тамирын цамцаа дээлээр сольсон Дөлгөөн л байсан.

Дүр адилхан байна гэхээс илүү тоглож байгаа жүжигчний характер, өнгө аястай ижил дүр гэж байдаг болов уу. Өөрөөр хэлбэл, энд дурдсан хоёр дүр түүнтэй ийм л төстэй. Тэр “Хэцүү анги” киноноос өмнө “Гоёлын даашинз”, “Сайн уу, амьдрал минь”, “Есөн мянга ес” уран бүтээлүүдэд тоглож байжээ.
Үзэгч Б.Батсайханыг “Boomtown” хамтлагийн дуучин байснаар нь андахгүй мэднэ байх. “Охин чамтай”, “Дурлал хаа ч зэрэг” дуугаараа хит болж байсан тус хамтлагийн гишүүд өдгөө бүгд кино урлагийн салбарт яваа. Урлагт тэр хамтлагт дуулж эхлээд кино урлаг руу орж, олон ангит киноны хөгжилтэй хүүгийн дүрд тоглож, үзэгчдэд хайрлагдаж эхэлсэн. Дараа нь харин найзуудтайгаа продакшн байгуулж, өдгөө үзэгчдийн хүлээлт дүүрэн уран бүтээлчид болжээ.

-МЭДРЭМЖТЭЙ ПРОДЮСЕР-
Уран бүтээлч хүний хамгийн гол жигүүр бол мэдрэмж. Тархи, зүрхэндээ ургуулсан мэдрэмжээрээ жигүүр хийж, урлагт дүүлэн нисдэг байх. Б.Батсайхан тийм л уран бүтээлчийн нэг. “Фантастик” продакшны “Зүрхний хилэн”, “Маш нууц”, “Байтагбогд”, “Зура” бол түүний продюсер гэх нарийн мэдрэмжээс үүдэн гарсан бүтээлүүд. Б.Тамир найруулагчийн гаргах гэсэн санааг гүйцээж, дүүргэж, хамаг баг бүрэлдэхүүнээ удирддаг алба бол продюсер. Энэ ч утгаар түүнийг ард ч оршигч нэгэн гэж дурдсан. Үндсэндээ тус продакшны уран бүтээлүүдийг дулаацуулж, амь оруулах албан тэр зүтгэж байдгийг дурдахгүй байхын аргагүй. Үүгээрээ тэр мэдрэмжтэй продюсер.
Тэрбээр продакшныхаа талаар "Манай продакшны бүх жүжигчдэд киноны санал ирдэг. Гэвч бид 2016 оноос эхлэн уртын төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. Уран бүтээлүүд маань нэлээн шахуу хуваариар төлөвлөгдсөн. Төлөвлөгөөний дагуу ажиллахаар өөрсдөө ч амарч чадахгүй байгаа хүмүүс өөр кинонд тоглоно гэхээр толгойд буухгүй л дээ. Уртын төлөвлөгөөний эхний кино “Зүрхний хилэн” шүү дээ. 1800-гаад оны үеийг харуулсан кино. Дараа нь оноо наашлуулаад 1948 оны үеийг харуулах “Байтаг богд” киног “Жийж продакшн”-тай хамтарч хийсэн. Үүний дараагаар арван жилийнхээ ойд зориулж 1980-1990 оны үеийг харуулах “37 дугаар точка” киногоо бүтээж, үзэгчдийнхээ хүртээл болголоо. Үүнээс хойш бидний хувьд дахин шинэ хуудас эхэлсэн. Энэ хуудас маань 2025 он хүртэл үргэлжилнэ" гэж ярьсан байдаг. Тэд ийм л төлөвлөгч, алсын хараатай баг гэдгийг үүнээс харж болно.
Ийнхүү “Фантастик” продакшн гэх шижигнэсэн залуусын нэг байж, тэдний эв эе, итгэл, сэтгэл, уран бүтээлийг зангидаж яваа нэгэн бол залуу уран бүтээлч Б.Батсайхан буюу бидний танил Дөлгөөн.

| МОЖУХ ПРОДЮСЕРЭЭР МОНГОЛДОО ЦАХИУР ХАГАЛАХ НЬ |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |