...Жигүүртэй юм шиг залуу насны
Жинхэнэ боловч гэнэн хайр...гээд урт тарпизан өмд, эрээн цамц өмсөж, үсээ дундуур нь хагалан самнасан эрхэм гитар тоглон, хоёр тийш хөлөө хаялан бүжиглэж, дуулна. Уншигч та ямар хамтлагийн хэн гэдэг дуучин гэдгийг хэдийнэ таасан байх. “Айзам” хамтлагийн үүсгэн байгуулагч Д.Ганболд агсан 70, 80, 90-ээд онд ийм л уран бүтээлч байлаа. Тоотойхон хэдэн хамтлагтай байсан тухайн цаг үед торойж гарч ирсэн хамтлаг бол “Айзам”. Ийн дурсахын учир тэрбээр хоёр хоногийн өмнө хорвоогоос буцлаа.
Одоо Монголын рок попын ертөнцөд том орон зай онгойн үлдлээ. Нэгэнт онгойсон зайг нөхөх аргагүй ч түүний үлдээсэн дуу хуур бидний зүрх сэтгэлд одоо ч эгшиглэж байна.
“Айзам” гэхээр “Итгэл”, “Дурсамж”, “Чи минь”, “Хайрын дууг минь сонсооч” зэрэг зуун дамнасан хит дуунууд аманд аялагдаж эхэлнэ. Хэчнээн хүний дурсамж, хайрыг санагдуулж, дуугаараа хөглөн үлдээснийг тооцвол ерээд оныхон лав тэр чигтээ байгаа. Өдгөө ч залуус “Айзам” хамтлагийн дууг шинэчлэн дуулж буй. Үнэхээр л жигүүртэй юм шиг залуу насныхаа ирээр тэд дуу хуураа амилуулж, тэр үеийн залуус зохиосон дуунд нь жигүүртэй юм шиг “нисэж” явсан.
Д.Ганболд агсан анх тракторчин, комбайнч мэргэжлээр төгсөөд, Үйлдвэрчний эвлэлд гитарчнаар орсноор уран бүтээлээ эхэлж байсан түүхтэй. Жилийн хугацаанд клубт бүжиг явуулдаг хамтлаг байгуулаад, дараа нь “Айзам” хамтлагийг байгуулсан гэдэг. Рок поп төрөл жанрт “Соёл эрдэнэ” хамтлагаас өөр шинэ содон хамтлаггүй байсан цаг үед “Айзам” ёстой л өнгө нэмэн орж ирсэн.
Хамгийн зөөлөн хайрын дуунуудыг ар араас нь “төрүүлж”, аймаг, сум, дүүргийн “Соёлын төв”, клубүүдээр нэг эгшиглэж, залуус нэгнээ урин бүжиглэж, гитартай дуулж байсан үе.
“Айзам” хамтлагийн хамгийн анхны дуу нь “Итгэл”. Д.Ганболд агсан ч энэ дуугаа бичүүлж, гаргахдаа эхнэртэйгээ танилцаж, гэр бүлтэй болсон байж. Дөнгөж амьдралд хөл тавьж, хайр дурлал, бүх зүйл нь шинэхэн түүний амьдралын үе энэ дуунаас тод мэдрэгддэг. Ёстой л залуу гэр бүл ийм л байдаг байх гэсэн зүйл “Итгэл” дуунд өгүүлэгддэг.
Ингээд л тэр хайрын дууг “үйлдвэрлэж”, “Айзам” ёстой л мандаж байлаа. Гэгээн хайр, гэгээн бүхний сэдэвтэй дуу бол тэдний хамтлагийнх. Залуу гэр бүл, залуу хосууд, амьдралын эхлэл, өрнөл цөмийг нь дуулж байсан, тэд. Ийм сайхан нэгэн цаг үеийг эзэлсэн уран бүтээлийг бидэнд үлдээгээд, үүрд эгшиглүүлж орхиод тэр явчихлаа. Өөрөө дуу эгшгийнхээ айзам хэмнэлд шингэлээ. Хамаг бүхний дурсамж, түүхийг дуугаараа бүтээгээд буцлаа.
| ДУРСАХУЙ: Тэр Монголын рок попын айзам эгшиг байлаа |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |