Урлагт тэр хамгийн даацтай авьяастай мөртлөө даруу оршдог нэгэн. Хаа нэгтээгээс Харанга эгшиглэхэд, танил дотно хүнтэйгээ уулзаж байгаа мэт дотно мэдрэмж төрдөг. Тэгээд хаана ч чих тавин сонсоход өөрийн эрхгүй "ханаж", цадсан" мэт мэдрэмж авдаг. Чукагийн эгшиг аялгуу урсан долгилж байгаа нь энэ юм. Харангын Чука гэхээр гитар барьж, дулаахан инээмсэглэсэн төрхтэй нэгэн гэдгээр нь мэдэхээс зохиосон дуу бүр нь хит болсон цул авьяас гэдгийг төдийлөн ярьдаггүй. Түүнд онц гойд имиж,онцгой зүйл үгүй. Нүүрний баясгалан дүүртэл сайхан инээмсэглэж, үзэгчидтэй халуун дулаан яриа өрнүүлж байгаад олон үггүй гитараа дарна. Түүний гитарын утаснаас өдгөө бидний аялах дуртай олон сайхан дуунууд эгшиглэсэн. Энэ бол ЧУКА хэмээх өнгө хөг.
Харангыг үүсгэсэн хамгийн тод өнгө, дууны урсгалд түрж яваа их хүч бол тэр.
Харангийг Чукагүйгээр төсөөлбөл утас нь тасарсан хөггүй гитар шиг л байх болов уу. Тэгэхээр урлагт “Үүрээ засаж”, олон сайхан уран бүтээлээр “Өндгөө дарсан” Харанга хамтлагийн үүсгэн байгуулагч Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Цэрэндоржийн Чулуунбат гэх өнгийг арилгах аргагүй. Түүн шиг дуу эгшгийн содон аялгуу байж гэмээнэ Харангын дуунууд эгшиглэдэг.

Гитар хөгжмийн хөг уянгыг хамгийн зөөлөн өнгөөр татаж, хүний зүрх сэтгэлийн “гол” руу цутгадаг түүний авьяас билгийн эхлэл Сэлэнгэ аймгийн Соёлын ордноос эхлэлтэй. Дараа нь “Залуус” хамтлагт гитарчнаар ажиллаж байгаад, цэрэгт татагдаж, “Соёмбо” хамтлагт орсон гэдэг. Эндээс Харанга хамтлагийн урт түүх эхэлж, Чука хэмээх аялгуу урссаар ирсэн. Хамтлаг байгуулагдан, сууриа олж, “Нутгийн чулуу”, “Чамдаа дуулья” гэсэн хоёр дуу нь хит болж, хүмүүст хүрч эхэлж байх үедээ дуучны эрэлд гарсан нь Х.Лхагвасүрэн буюу Харангын Лхагваа. Чукагийн зохиосон дуунууд Лхагваад л зориулсан гэмээр сонсогддог. Тэр л Чукагийн дууг илэрхийлж чадах ганц мэт тун сайхан нийцдэг. Ийм л хоёр ижил өнгө Харанга хамтлагийг хөтөлж яваа. Мэдээж бусад уран бүтээлчдийг хөг хэмнэл орно.
Үндсэндээ Харангын Лхагваа гэх дүрийг урлагт тэр л гаргаж ирсэн.
Түүний хөгжмийг нь зохиосон дуунууд зөөлөн гэсэн нэг өнгөтэй мөртлөө хэлэх утга санааны хувьд ондоо. “Үгүйлэн санана” гэхэд үг бүртээ өнгө өгч, зүрх сэтгэлийн хөндүүр зураас дээр үе, үехэн дарж байгаа мэт мэдрэмж өгдөг. Араас нь харин “Зуун зуун жил”, “Дэргэд минь байж”, “Содон аялгуу”, “Чамдаа дуулья” уран бүтээлүүд нь өнгө ижил мөртлөө утга санааны хувьд мөн л өөр өнгө, нотоор эгшиглэнэ.
Үндсэндээ Чука өөрөө хүний зүрх сэтгэлийн аглагт гитараа бариад зогсож байдаг.
Тэгээд альхан талаар нь ямар аялгуу эгшгийг урсгах вэ гэдгээ мэддэг. Түүний аялгууг сонсоод зүрх сэтгэл алдарна, жолоогоо алдана. Эсвэл мухардалд орж, буланд шахагдана. Нисэн дүүлж, бодон мөрөөдөх нь бий.

-ПРОДЮСЕР ЧУКА-
Дууны ая зохиож, гитар тоглон дуулахаас гадна урлагт тэр сайн продюсер. Олон ч хамтлагийг “төрүүлж” гаргасан. “FREEZONE” хамтлагийн продюсераар ажиллаж байсан. 2001 онд “Chuка and Freezone” нэртэй цомог гаргасан байдаг. Мөн 2005 онд UB music продакшныг байгуулсан байдаг. Залуу хамтлагуудыг урлагийн замд нь хөтлөн, суурийг нь тавьсан нь тэр. Түүний аяыг нь хийсэн дуунууд хаана ч танил байдаг шиг ард нь бат түшин зогсож байгаа хамтлагуудаас ч Чука гэсэн өнгө аяс үнэртдэг. Нэг тийм өөрийнхөөрөө аялгуу эгшгийг задалж, имэрч, урсгадаг түүний өнгө эгшиг ёстой л содон аялгуу гэмээр.
“...Өөрийнхөөрөө дуулахыг минь сонс
Өөр хэний ч хоолой надаас сонсогдохгүй...гэж “Содон аялгуу” дуунд өгүүлдэг шиг, тэр урлагт үнэхээр өөрийнхөөрөө эгшиглэж байгаа нэгэн. Тэр хэнийг давтаагүй, хэнээс ч санаа аваагүй. Өөрийнхөөрөө мэдэрч, тэмтэрч уран бүтээлээ гаргадаг. Монголын урлагт тэр эрт орж, олон гэхээс илүү цөөн мөртлөө жинтэй бүтээлийг хүний зүрх сэтгэлд хоногшуулж чадсан. “Үгүйлэн санана”, “Толин хул” дууг мэдэхгүй, аялдаггүй хүн ховор. Бусдыг нь цөөн хүн мэддэг юм гэхэд энэ хоёр уран бүтээл бол хэдийн түмний дуу болсон. Үүгээрээ тэр хүний сэтгэлд орон зайгаа хэдийн эзэлсэн уран бүтээлч.

-УРЛАГИЙН ЗАМД ТЭР-
Түүний зохиосон дуунуудаас хамгийн түргэн хэмнэлтэй, мөртлөө өөрийн үзэл санааг илтгэсэн уран бүтээл бол “Замд гаръя” дуу. Амьдралын замын тухай өгүүлсэн мөртлөө хөнгөхөн хэмнэлээр илэрхийлсэ уран бүтээл. Тэр амьдралын энэ олон зам дотроос урлагийн замыг сонгосон. Өдгөө замынхаа ихэн талыг туулчихсан. Урлагт тэр энэ л дуу шигээ замд гарч, өөрийнхөөрөө туулсаар ирсэн. Мэдээж бартаа саад тотгор их байсан байх. Гэхдээ дуу хөгжмийн сайхнаар даван туулж, өөрөөсөө олон сайхан аялгууг эгшиглэүүлж чадсан. Урлагийн замд тэр Чука гэдэг өнгө, темпер, хөг, хэмнэлээрээ алхсаар өнөөдрийг хүрсэн. Тэгэхдээ нэг ч удаа “Энэ дууг би зохиосон, миний аялгуу” гэж зарлаж, ярьж байгаагүй санагддаг юм.
.jpg)
-ШҮҮГЧ ЧУКА-
Дууг нь сонсдог ч төдийлөн үзэл бодол, хувь хүн талаас нь танилцаагүй бидэнд Харангын Чука гэх өнгө "Авьяаслаг Монголчууд" шоуны шүүгчээр ажиллахдаа өөрийгөө нэлээд нээсэн. Түүний оролцогчдын шүүж байгаа байдал, онож хэлэх зөвлөгөө, голыг нь олж хэлэх үгсийг бид хоёр жил гаруйн хугацаанд харсан, мэдэрсэн. Үг яриа, үйл байдлаасаа тэр ер нэг тийм даруу өнгө юм. Айхтар гялтганаж, гялалзаагүй. Аядуу намдуухан, амар тайван буйрыг сахиж, их сайн сонсож, харж байгаад л шүүдэг байв. Тус шоунаас бид Чукагийн дотоод ертөнц рүү дөхөн очиж, бага ч болов мэдэрч, дуу хөгжмийн үзлээр нь чамгүй аяласан. Хүний дотор жинхэнэ авьяас оршдог. Түүнийг чимээгүйхэн тордож, усалж, ургуулснаар цэцэглэж, үр өгөөжөө өгдөг гэдгийг тэр өөрийн уран бүтээлээр харуулдаг. Тэр дуу хоолойгоо шоуны оролцогчдод ч хэлж, зөвлөж, жин бантай үгийг хэлж байсан нь түүнийг өөрөөр олж харах, илүү нээж, таних боломж байсан. Түүний дээрх үзэл санаа ч уран бүтээлд нь гүнээ нэвчсэн байдаг. Авьяас цаана, далд байдгийг тэр хамгийн том харуулж, өөрийн бүтээлээр үлгэрлэсэн хамгийн даруу авьяас.
Энэ бол ЧУКА хэмээх өнгө хөг.
| ХАМГИЙН ДАРУУ АВЬЯАС |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |