Монголын тайз, дэлгэцийн урлагийн нэгэн залуу од харвалаа. Одоо хошин урлагийн тайз түүнгүйгээр, түүний дулаан сайхан инээмсэглэл, хөгжилтэй төрхөөр дутах нь. Гэхдээ тэр амжиж олон сайхан дүрийг тайз, дэлгэцэд үлдээж чаджээ. Урлаг гэх их айлын хошин урлагийн төрөлд тод нэгэн өнгө төрх, дуу хоолой, дүр төрх нь болж, хүний орчлонд удаж төдөлгүй, түрүүлээд буцлаа. Мөр зэрэгцэн ажиллаж байсан, уран бүтээлчид гуньж, дурсан сууна. Түүний урлагт орсон түүхээс товч өгүүлбэл, 2006 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөнөөс хойш “Шинэ үе” продакшн, "Мөрөөдлийн театр"-т ажиллаж олон сайхан дүрд тоглож, авьяас билгээ үзэгчдэд үзүүлж байж.
Тэрбээр хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа "Надад яагаад ч юм, атаман, дарга, хайртай нөхрийн дүр оногдоод байдаг юм. Миний биеийн онцлогоос шалтгаалдаг болов уу. Гэхдээ жүжигчин хүн заавал энэ тэр гэлтгүй бүх л дүрийг бүтээдэг байх ёстой. Заавал хаан, ноён биш л дээ. Хааны гэрийн үүдэнд жад бариад зогсдог баатрын дүр ч сайхан" гэж ярьж байж. Ийм л мэргэжилдээ чин хайртай, оногдсон дүр бүхэндээ дурлаж, хайрлаж гаргадаг нэгэн байв. Хүмүүс түүнийг мөн "хөөрхөн Ганбаа" гэж өхөөрдөн, хайрлана. Учир нь, эрх хүүхдийн дүрд тэр ихэд зохицно. Урлагийн найзууд болон хамтран ажиллаж байсан хүмүүс нь түүнийг “Зөөлөн сэтгэлтэй, уужуу тайван, нөхөрсөг, хөгжилтэй зантай" нэгэн байсан гэж ярьдаг бөгөөд хүнтэй муудалцаж, сөргөөцөлдөж, эвдэрч байх нь цөөн гэдэг юм билээ. Ихэнхдээ бүгдтэй эвсэг, арга эвийг нь олж харилцдаг зан чанартай байж. Үнэхээр л тэр тайз, дэлгэцэд ч мөн тэр л хэвээрээ үзэгчдэд хүрч, их сайхан инээмсэглэсэн дүүрэн уран бүтээлч байсан.
Тухайлбал, “Доргио долоон эр”, “Хоёр хоёрын тав”, “Хөгжилтэй өдөр”, “Хуримын сюрприз”, “Том толгойтын романс”, “Их хотын залуус”, “Гацуурхан”, “Хөгжилтэй дүр”, “Буруу эргэлт” зэрэг дэлгэцийн олон уран бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн байдаг бөгөөд цөм хөгжилтэй, бүтэлгүй, гэнэн цайлган дүр.
Монголын урлагт тэр бүтээж үлдээсэн дүр шигээ гэгээн гэрэлтэй, цайлган сэтгэлтэй, наргианч уран бүтээлч болж тогтон үлдсэн. Уран бүтээлч байхын хамгийн сайхан нь бүтээлээрээ үүрд үлдэх. Ганбаа ч мөн бүтээлээрээ бидний дунд мөнх үлдэж, түүнээс гадна телевизийн нэвтрүүлэгт хүртэл инээж, хошин алиа зүйл ярьсан нь тэр л хэвээр үлдсэн байна. Үргэлж инээж, хүмүүсийг инээлгэж баясгасаар тэр нартаас буцлаа. Түшигтэй найз, сайн аав, авьяаслаг нэгэн уран бүтээлч, сайхан хүү байсаар явлаа. Богинохон энэ цаг хугацаандаа өөрийнхөөрөө гэрэлтэж, авьяас билгээ хүмүүст хүргэж байгаад буцлаа. Түүний үлдээсэн дүрүүдийг, гэгээн гэрэлтэй инээмсэглэл хүн бүрийн зүрх сэтгэлд дурсагдан үлдэж, "Монголын урлагт ийм нэгэн уран бүтээлч байсан шүү" гэж үгүйлэн хайрлах болно. Тэр бүтээлээрээ мөнх үлдсэн. Үзэгчид түүний гэнэн цайлган дүрийг санавал, хамтран зүтгэж байсан уран бүтээлчид нь түүнийг санаж, дурсвал харж, үгийг нь сонсож, тоглосон уран бүтээлийг нь үзэх бүхнээ тэр үлдээгээд буцсан. Тэр бүтээлээрээ үүрд мөнх бидний дунд оршиж, тайзан дээрээ дуулж, бүжиглэж, хөгжилтэй зүйл ярьж, уйлж, өгөгдсөн дүр бүхэндээ одоо ч хувирч байгаа...
.jpg)
| ЗУЛ: ТЭР БҮТЭЭЛЭЭРЭЭ МӨНХ ҮЛДСЭН |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |