"Хэрэв уулын чулууг хөдөлгөвөл тэнгэр хилэгнэнэ..." гэх энэ үгийг Эрдэнэтийн-Овооны бэлд өссөн хөгшид өнөө хэр хуучилдаг. Тэдний хувьд тэр уул бол зүгээр нэг хад чулуу биш, сүр хүч, айдас, хүндлэлийн бэлгэдэл байлаа. Бороо цахилгаантай өдөр уулын оройг аянга дахин дахин ниргэхийг хараад нутгийнхан "Уул эзэнтэй" хэмээн итгэдэг байсан гэдэг.
Тэр уулын цаана шинжлэх ухааны тайлбар нуугдаж байсныг геологичид тогтоов. Эрдэнэтийн-Овооны хөрсөн дор агуулагдах өндөр хэмжээний зэс нь байгалийн цахилгааныг өөртөө татдаг байжээ. Нутгийнхны эмээдэг байсан тэр уул үнэндээ Монголын газрын хэвлийн хамгийн үнэт баялгийн нэгийг тээж байсан юм.

Тэрхүү уулын дор нуугдсан эрдэнэс зөвхөн хүдэр биш байлаа. Тэндээс Монголын шинэ үеийн аж үйлдвэр, шинэ хот, шинэ ирээдүй эхэлсэн юм. XX зууны дунд үеэс Монгол орны газар нутгийг өргөн хүрээтэй геологийн судалгаанд хамруулах ажил эрчимжив. Олон жилийн туршид хайгуулын ангиуд тал хээр, өндөр уул, говь цөлөөр явж, газрын хэвлийг шинжилж байлаа. 1960-аад оны эхээр Монголын залуу геологич М.Казах, Зөвлөлтийн туршлагатай геологич Х.Мягков нарын ахалсан хайгуулын баг Эрдэнэтийн-Овоонд судалгаагаа төвлөрүүлжээ. Тухайн үед хэн ч энд дэлхийн хэмжээний орд илэрнэ гэж төсөөлөөгүй. Гэвч өрөмдлөгийн сорьцууд нэг нэгээрээ гарч ирэх тусам геологичид өмнө нь байгаагүй том нээлтийг хийж эхэлсэн юм.
Удалгүй Эрдэнэтийн-Овоо нь дэлхийн томоохон зэс, молибдений ордын нэг болох нь батлагдав. Энэ бол зөвхөн геологийн шинжлэх ухааны амжилт байсангүй. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн чиглэлийг бүхэлд нь өөрчилсөн түүхэн үйл явдал болсон юм.

Ордыг нээсний дараа 1973 оны хоёрдугаар сард Монгол, Зөвлөлтийн Засгийн газар Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийг хамтран байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа. Тэр үед өнөөгийн Эрдэнэт хотын оронд хэдхэн малчны өвөлжөө, уудам хөндий байлаа. Цахилгаангүй, усан хангамжгүй, хатуу хучилттай замгүй, холбоо харилцааны сүлжээ ч бараг байсангүй. 1973 оны өвөл анхны барилгачид ирэв. Тэд эхлээд майхан барьж, дараа нь түр сууц байгуулж, удалгүй үйлдвэрийн талбай, зам, дулааны шугам, цахилгаан станцын ажлыг зэрэг эхлүүлжээ. Өвлийн -40 хэмийн хүйтэнд бетон цутгаж, зуны халуунд тоос эзэлсэн талд шороо зөөсөн тэдний хөдөлмөр өнөөдрийн Эрдэнэтийн суурийг тавьсан юм.
Монгол орны өнцөг булан бүрээс мянга мянган залуус "Илгээлтийн эзэд" болон Эрдэнэтэд иржээ. Зарим нь дөнгөж сургуулиа төгссөн, зарим нь цэргийн алба хаагаад ирсэн, зарим нь барилгын мэргэжил эзэмшсэн залуу байв. Тэдэнд нэг л зүйл нийтлэг байсан. Эх орныхоо хамгийн том бүтээн байгуулалтад оролцох хүсэл нь адилхан. Зөвлөлтийн олон зуун инженер, уурхайчин, архитектор тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллаж, хоёр улсын хамтын хөдөлмөрийн үр дүнд Эрдэнэт богино хугацаанд бүтээн байгуулалтын том талбар болж хувирлаа. Тухайн үеийн хүмүүс "Өглөө бүр сэрэхэд өчигдөр байгаагүй шинэ барилга сүндэрлэсэн байдаг байсан" гэдэг.
Ингэж анхны шугамаасаа эхлээд ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан юм. Архитекторууд хэдэн арван жилийн дараах хүн амын өсөлтийг тооцож өргөн гудамж, ногоон байгууламж, сургууль, эмнэлэг, худалдааны төвүүдийг иж бүрнээр нь төлөвлөжээ. Тиймээс өнөөдөр ч Эрдэнэтийн гудамж эмх цэгцтэй, орон сууцны хорооллууд нь зохион байгуулалттай байдаг.

1974 онд Булган аймгийн харьяа Эрдэнэт хороо байгуулагдсан бол ердөө хоёрхон жилийн дараа хүн амын өсөлт, бүтээн байгуулалтын цар хүрээ эрчимжсэнээр 1976 онд Эрдэнэт хот болон өргөжив. Ингэснээр Монгол Улс нийслэл, Дарханы дараа гурав дахь том аж үйлдвэрийн хоттой болсон юм. 1994 онд Орхон аймаг байгуулагдаж, Эрдэнэт хотын төв болов. Тэр үед Баян-Өндөр сум 13 баг, 58 мянга гаруй хүн амтай байсан. Харин өнөөдөр 26 багтай, 100 мянга гаруй оршин суугчтай. Монголын хамгийн шигүү суурьшилтай сумдын нэг болон өргөжин хөгжжээ. Эрдэнэтийг зөвхөн уул уурхайгаар хэмжих боломжгүй. Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, шинжлэх ухаан зэрэг олон салбар зэрэгцэн хөгжсөн юм. Энд инженерүүдийн бүхэл бүтэн үе төрж, уул уурхайн салбарын тэргүүлэх боловсон хүчин бэлтгэгдсэн. Хотын ногоон байгууламж, соёлын төвүүд, музей, спортын цогцолборууд нь зөвхөн үйлдвэрийн ажилчдад бус нийт иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн бүтээн байгуулалтын бодлогын илэрхийлэл болсон юм.
Өнөөдөр Эрдэнэт зөвхөн байгалийн баялаг олборлодог хот биш. Энэ бол инженерүүдийн хот, бүтээн байгуулагчдын хот, төлөвлөлтөөрөө бусдаас ялгардаг ногоон хот, залуусын тэмүүлдэг, тэргүүлэгч хот болжээ . Монголын экспортын томоохон хэсгийг бүрдүүлдэг үйлдвэрлэлийн төв болжээ. Өдөр бүр мянга мянган хүн ажилдаа явж, хүүхдүүд нь сургуульдаа суралцаж, шинэ үеийн инженерүүд мөрөөдлөө эхлүүлдэг хот болжээ.Ердөө 50-хан жилийн хугацаанд “нүсэр” хот болж хувирсан эрдэнэтчүүд түүхт ойгоороо түүх бүтээж байна.
| ЭЗГҮЙ ТАЛЫГ ЗЭСИЙН ЦУУРАЙГААР СЭРЭЭЖ, ЗАЛУУСЫН ЭРЧ ХҮЧЭЭР БОСГОСОН МОНГОЛЫН ХАМГИЙН ОНЦГОЙ ХОТ ЭРДЭНЭТИЙН ТҮҮХ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |