Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхий захирал хатагтай Угочи Даниэлсийг 2026 оны наймдугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг хатагтай Угочи Даниэлстэй дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, шилжилт хөдөлгөөн, уур амьсгалын өөрчлөлт болон холбогдох бусад асуудлаар хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцов.
Мөн тэрээр ОУШХБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчөөр томилогдон ажиллаж буй Ёоко Фүжимүрад баяр хүргээд, цаашид хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлж, төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Уулзалтын төгсгөлд Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг хатагтай Угочи Даниэлст Монгол Улсад тавтай морилохыг хүсэж, Монгол Улсад зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд амжилт хүслээ.
| Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |