• Өнөөдөр 2026-08-26

БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов

    Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд “COP17”-д оролцож буй хүндэт зочид, төлөөлөгчид “Чингис хаан” үндэсний музейгээр энэ өдрүүдэд зочилсоор байна. Хүндэт зочдод музейн хамт олон Монголын түүх, соёлын өвтэй танилцах, нүүдэлчин ард түмний байгальтайгаа зохицон оршиж ирсэн уламжлал, үнэт өв соёлыг мэдрэх боломжийг олгон үйлчилж байна.

    БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин гэргий Ким Жон Сүг-ийн хамт “Чингис хаан” үндэсний музейгээр зочилж, зочдыг музейн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны төвийн эрхлэгч Т.Энхтунгалаг угтан авч тайлбар танилцуулга хийлээ. Хүндэт зочин Мүн Жэ Ин Монголын түүх, он цагийн дарааллыг үзэж сонирхох үеэрээ Европчууд монгол цэргүүдийг дөрөөтэй байхыг хараад маш их гайхаж байсан тухай ярьж “Чингис хаан” үндэсний музейг маш том бүтээн байгуулалт болсныг онцлов.

    Түүний гэргий Ким Жон Сүг Монголын түүхээр бахархаж Монгол хатдын өмсдөг байсан богтаг малгайг өмсөж үзэх хүсэлтэй илэрхийлж, өмсөж үзэн ихэд сонирхож сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Дэлхийн энх тайван, ногоон ирээдүйн төлөө идэвхтэй ажилладаг Мун Жэ Ин нь ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн Ерөнхийлөгч асан билээ.


 

 


БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188