Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ганбаатарын Хулан энэ сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав.
Элчин сайд Г.Хулан Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын халуун дотно мэндчилгээг Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д уламжилж, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага, парламентын Тамгын газар болон Монгол, Вьетнамын Парламент дахь Найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хууль тогтоох үйл ажиллагаа, парламентын засаглалын чиглэлээр туршлага солилцох, харилцан айлчлалыг нэмэгдүүлэхийн чухлыг тэмдэглэв.
Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман хоёр улсын Иж бүрэн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцолж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, ойрын хугацаанд 500 сая ам.долларт хүргэх бодит боломж, нөөц бололцоо байгааг тэмдэглэв. Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндэс суурийг бэхжүүлэхэд Үндэсний Ассамблейн зүгээс онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Элчин сайд Г.Хулан удахгүй тохиох БНСВУ тунхагласны түүхт 81 жилийн ойг тохиолдуулан Үндэсний Ассамблейн дарга болон гишүүдээр уламжлан Вьетнамын найрсаг ард иргэдэд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, хоёр орны ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг улам бэхжүүлэхийн төлөө хичээл зүтгэл гарган ажиллахаа тэмдэглэв.
БНСВУ-ын Үндэсний Ассамблей нь Вьетнамын ард түмний төрийн эрх мэдлийн дээд төлөөллийн байгууллага бөгөөд тус улсын хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг нэг танхимтай парламент юм. Тус Ассамблей нь нийт 500 гишүүнтэй, үүнээс 30 хувийг эмэгтэй гишүүд эзэлж буй нь шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хангахад чухал үзүүлэлт болж байна.
Чан Тань Ман нь БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргаар хоёр дахь удаагаа улиран сонгогдсон төр, нийгмийн томоохон зүтгэлтэн юм гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

| Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |