Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал “COP17”-д оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн экологийн асуудал хариуцсан зөвлөх, тус улсын Экологи, уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хорооны дарга А.Абдухакимовыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Сайд Б.Батцэцэг Узбекистан Улс “COP17” хуралд идэвхтэй оролцож, үндэсний павильон нээн байгаль орчныг хамгаалах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг сааруулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, туршлагаа танилцуулж буйд талархал илэрхийлэв.
Түүнчлэн уулзалтын үеэр талууд дээрх чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр тодорхой төсөл хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжүүлэхэд Монгол Улс Төв Азийн орнуудтай дуу хоолойгоо нэгтгэн хамтран ажиллахын чухлыг тэмдэглэв. Уулзалтын үеэр Узбекистаны тал 2027 оны 6 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд Ташкент хотноо зохион байгуулагдах “Eco Expo Central Asia 2027” олон улсын үзэсгэлэнгийн талаар мэдээлэл өгч, Монгол Улсыг тус арга хэмжээнд оролцохыг урив.
Тус үзэсгэлэн нь байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжил, “ногоон” хөрөнгө оруулалт, инновац, олон улсын хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр жил бүр зохион байгуулагдаж буй аж. Түүнчлэн Төв Азийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны их сургууль /Green universty/-д Монголын оюутан, судлаачдыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулан сургах боломжийг танилцуулж, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хүний нөөц бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах санал тавив.
| Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |